Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Төрийн ордонд хуралдлаа. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …
Мэдээ мэдээлэл
February, 2021
-
23 February
Налайх дүүрэг АстраЗенека вакцин хүлээж авлаа
Хоёрдугаар сарын 22-ны өглөө манай улс Энэтхэг улсын АстраЗенека компанид үйлдвэрлэгдсэн 150.000 тун вакциныг хүлээж авсан билээ. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт 2253 тун вакциныг Цагдаагийн хамгаалалтад дор авчирлаа. Вакцинжуулалтад нэн тэргүүнд Ковид цар тахалтай тулж ажилладаг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчид, 8 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, …
-
23 February
“Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнд халдварын 33 голомтыг шинээр илрүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны …
-
23 February
Өнөөдрөөс дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс дүүрэг бүрт 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авч эхэллээ. Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ. Гадаадын иргэн болон нэгдсэн …
-
23 February
Д.Сумъяабазар:Иргэд дүрэм, журмаа сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай
Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаатай танилцав. Тус …
-
23 February
Батлан хамгаалах яам коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авлаа
Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр хандивлаж буй коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр БХЯ-нд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …
-
23 February
Сергей Диордица :Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь нэн тустай байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцин хийлгэсний дараа “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлсэн тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээлэл хийлээ. “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын …
-
23 February
Л.Оюун-Эрдэнэ: Зөвхөн өөрийнхөө төлөө биш, улсынхаа эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11.30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин хийлгэсний дараа нийт ард иргэддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 23. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн нийгэм, …
-
23 February
Б.Тамир: Би зэвсэгт хүчний алба хаагчдыг торгон хилийн сүлдэт баганатай зүйрлэдэг
Монгол Улсын Зэвсэгт хүчин 100 жилийнхээ түүхийг бичиж буй энэ үед соёл урлаг, спортын алдартнууд түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу Зэвсэгт хүчний талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ удаад “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, СТА Б.Тамир “Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт баганатай зүйрлэдэг. Яагаад гэвэл тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажиллаж, …
-
23 February
БНХАУ-аас COVID-19-ийн эсрэг 300 мянган тун вакцин хүлээн авлаа
Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа. Тус вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг …
-
22 February
С.Энхболд: Нэг хүнд хоёр өөр төрлийн вакцин тарихгүй
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр“Нэг хүн хоёр тун вакцин хийлгэж бүрэн дархлаа тогтох учраас өнөө өглөө ирсэн “АстраЗенека” -гийн вакциныг хоёр тунгаар 75 мянган хүнд тарина. Нэг хүнд хоёр тун вакцин хийх учир 150 …
-
22 February
С.Энхболд:150 мянган тун “АстраЗенека” вакциныг эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хийнэ
Маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдөр Коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нарын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улс өнөөдөр өглөө “АстраЗенека” вакциныг хүлээн авсан. Харин өнөө орой хоёр дахь вакцин бууна. БНХАУ-д бүтээж, үйлдвэрлэсэн ” Sinopharm ” вакциныг …
-
22 February
Д.Сумъяабазар:Нөхцөл байдал хэвийн болчихлоо гэж бодож болохгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд ажиллаж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцтай танилцлаа. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн айл, өрхүүдийг шинжилгээнд хамруулаад дуусч байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх болсонтой холбогдуулан шинжилгээний сүүлийн өдөр Баянзүрх дүүрэгт ачаалал …
-
22 February
Хоёрдугаар сар дуустал төрийн албан хаагчдын 90 хувийг цахимаар ажиллахыг үүрэг болголоо
Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа маргааш өглөө 06.00 цагт дуусна. Хэдийгээр маргаашнаас хэвийн горимд шилжих ч төрийн албан хаагчдын 10 хүртэл хувийг хоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 28-ныг дуустал ажиллуулах, бусад ажилчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлөөр хангаж, дүрэм журмыг мөрдүүлэх, 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхүүдийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлөөр хангаж ажиллахыг үүрэг болгосон …
-
22 February
Эхний ээлжийн 150 мянган тун Английн Оксфордын “Астразенека” вакциныг татаж авлаа
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл