Иргэний мэдээлэл

June, 2013

  • 5 June

    Дарга нар нь замын цагдаа нараа дарамтлахаа больё

    Өнөөдөр ядарсан жолооч нарын 3,8-аар төгссөн машин явахгүй өдөр нь юм байна. Учир нь энэ өглөө 9998 УБҮ дугаартай машины задарсан нэг жолооч цагдаад баригдчихаад тоох ч үгүй утсаараа ийш тийшээ ярьж байснаа өнөөх зогсоосон цагдаатай яриулчаад л яваад өгөхийн. Ингэж хууль дүрэм гаргасан дарга нар нь ядарсан замын цагдаа нараа дарамтлаад өөрсдөө хууль дүрмээ уландаа гишгээд байхаар яаж ч …

  • 5 June

    ЗАСАГЛАЛЫГ ЗАСВАРЛАХ НЬ…

     Иргэний боловсролд… Ямар ч засаглалын зорилго нь хүнд “таалагдах” замаар дэглэмээ бэхжүүлэх явдал. Нийгмийн дэмжлэг, хүмүүсийн итгэлийг олох нь ерөнхий утгаараа төрийн зорилго. Тиймээс хүмүүс юу хүсэж байгаагаас төрийн бодлогын “өнгө” тодорхойлогдоно. Иргэд цаг зуурын зүйлд илүү ач холбогдол өгдөг бол төрийн бодлого маргаашийн том зорилтоос илүүтэй өнөөдөр “оноо авах”-д анхаарч эхэлнэ. Тэр хэрээр улс төрчдийн “шоудах” сонирхол “албаждаг”. Харин …

  • 4 June

    Ахиад л машин дээрээс “гэрлийн шон” унажээ

    Өчигдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Унгана 2” солонгос рестораны урд, замын гэрэлтүүлэгч 2 шон машин дээрээс унажээ.

May, 2013

  • 31 May

    Зарим төрийн байгууллагууд ажилтнуудынхаа 2 сарын цалинг олгоогүй байнa

     Баттай эх сурвалжаас авсан  мэдээгээр зарим төрийн  байгууллагууд  ажилтнуудынхаа    сүүлийн хоёр сарын цалинг  санхүүжилтгүйн  улмаас  олгоогүй  байгаа гэнэ. Тухайлбал,  Уул уурхайн яам , Эрдэнэс оюу толгой,  Эрдэнэс Таван толгой, Мон атом,  Монгол шуудан,   Эрдэнэс МЖЛ  гэх зэрэг байгууллагууд  энд хамаарч байгаа юм. Энэ  асуудлын хүрээнд ажилтнууддаа  хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч болохгүй гэсэн үүрэг дээрээс өгсөн байна. Ийнхүү төрийн байгууллагууд цалингаа тавихгүй …

  • 31 May

    ИННОВАЦИЙН АМИН СҮНС

     Твийтерчдэд зориулав Хамгийн сайхан нийгмийг байгуулах, хүмүүсийг амар амгалан амьдруулах төгс төрийн хувилбарыг бодож олоход бүх үеийн тэргүүлэгч үзэлтнүүд, суут сартваахиуд гол хөдөлмөрөө зориулжээ. Төрийн байгуулалын оновчтой загварыг бий болгох оролдлогын асуудал нь улс төрийн сэтгэлгээний түүх хэмээх шинжлэх ухааны салбарын асар өргөн хүрээтэй судлагдахуун тул энд бүгдийг нь нэг бүрчлэн хөндөж ярина гэдэг бүтэшгүй. Платон, Аристотелиэс эхлүүлсэн төрийн байгуулалтын …

  • 31 May

    Сайн Муу Хэрцгий дэвшигчид

    Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв. Хөтлөгч: Хүүхдийн баяр болж буй тул хүүхдийн тухай асуултаар эхлэе? Сайн: Хүүхэд бол цэвэр ариун бичигдээгүй цаас. Хаана хамгийн ариун цагаан сэтгэл байна тэнд хүүхэд зогсож байдаг юмаа. Хүн бүр хүүхдийнхээ төлөө амьдардаг юмаа. Хүүхдүүд ч хүүхдийнхээ төлөө амьдардаг юмаа. Ирээээдүйд (дуу нь өндөрсөж) энэ л багачууд чинь улсаа үүрнэ, тэднийг төрүүлж өсгөсөн ижий нар минь сүүн …

  • 31 May

    Авлигыг “аргамжих” аварга Б.Бат-Эрдэнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид үедээ үргэлжилж байна. Нэр дэвшигчид гол төлөв хөдөө орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж буй бөгөөд сурталчилгаа дуусах сүүлийн мөчид нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид ажиллах, сурталчилгаагаа илүүтэй хийх төлөв ажиглагдаж буй юм. Сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийн зүгээс “сонголт”-ынхоо талаар өөр хоорондоо хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөж буйн хувьд сонгогчидод ихээхэн …

  • 30 May

    Монгол ажилчин залуу Солонгосуудад хутга тулгажээ

     БНСУ-ын Улсан хотод гэрээгээр ажиллаж байсан нэгэн эр үйлдвюэрийнхээ солонгос ажилчдад хутга тулган, айлган сүрдүүлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ. Тодруулбал, А гэх Монгол залуугийн 3 жилийн ажлын гэрээ дуусаж байгаа аж. Тиймээс залуу үйлдвэрийнхээ даргад гэрээгээ дахин сунгуулах хүсэлт тавьсан аж. Гэтэл үйлдвэрийн дарга түүнийг ажлаа төдийлөн сайн хийдэггүй, дуртай үедээ тасалдаг учир гэрээг сунгах боломжгүй гэсэн байна. …

  • 26 May

    ЗООСНЫ СИНДРОМ

    1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр.             Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын баазаас олон дахин ашиглах Челленжер хөлөг хөөрлөө. Хүн төрлөхтөн, сансар судлалын түүхийн нэг хэсэг. Баярт үйл явдал.             Дэлхийн мэдээллийн гол суваг CNN нислэгийг шууд дамжуулж байсан юм. Харамсалтай нь нислэгийн 73 дахь секундэд уг хөлөг дэлбэрчээ.             Олон жилийн уйгагүй хөдөлмөр, нүсэр их ажил агаарт замхрав. …

  • 24 May

    Эрдэнэт үйлдвэрт хүн нас баржээ

    Өнөө өглөө “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан үйлдвэрийн осолд өртөн, нас барсан байна. Талийгаач Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад тармуурынхаа ишийг хүдрийн туузан дамжуулалтад алдаж, хавчуулагдан амиа алдсан гэнэ. Одоогоор хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ.

  • 24 May

    Заазуурдуулсан хүү эмнэлгээс гарчээ

     5 настай Идэрсүрэн хүү ээжтэйгээ цуг эмнэлгээс гарлаа. Урин цаг ирж, сайхан өглөө болж байна, сайн мэдээ хуваалцья. Бид яг одоо 5 настай хүүг эмнэлгээс гаргаж авахаар хөдөлж байна. Буянтай сайн эмч нарын ачаар эмчилгээ маш сайн хийгдсэн, хүүгийн биеийн байдал сайжирч, эхийнх нь сэтгэл санаа ч тайвширсан. Сайн санаат хүмүүсийн ачаар эх нь ажилтай болтол хэрэглэх тодорхой хэмжээний мөнгө, …

  • 23 May

    Шуурганаар сурталчилгааны самбар унаж, машин даржээ

     Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “1000 нэрийн барааны дэлгүүр”-ийн өмнө байрлах сурталчилгааны самбар унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан хоёр автомашиныг даржээ. Үүнээс гадна гэрлийн шон, цахилгааны утас дээр дамнан унасан тул хэсэг цахилгааны саатал гарж, багагүй хохирол учруулсан байна.

  • 17 May

    Тэрслүү үг-7 буюу “Шилдэгүүд”-ийн орон

     “Шилдэгүүд”-ийн орон Монгол улс ардчилалд шилжин, дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаснаас хойш багагүй хугацааг өнгөрүүллээ. Мэдээжийн хэрэг энэ үйл явцыг дагалдан бид алхам алхмаар хөгжин дэвжиж, урагшлан дээшилж байгаа нь үнэн билээ. Харамсалтай нь бидэнд эдүгээ социализмаас гүн бат суурьтай болж үлдсэн, магадгүй ардчилалын үнэлэмжид тохирохгүй, бүр түүнд сөргөөр нөлөөлж ч болзошгүй хэд хэдэн зүйл байсаар байна. Эдгээрт элдэв янзын …

  • 17 May

    “Туушин”-ийн хашаанд гал гарчээ

     Дөнгөж сая “Туушин” зочид буудлын хашаанд гал гарлаа. Азаар ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд ОБЕГ-ын гал унтраах ангийнхан цаг алдалгүй ирж уг галыг унтраасан юм. Гал гарсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч, зочид буудлын ард хураасан байсан их хэмжээний барилгын хог шатсан байна. Энэ нь тамхиа унтраалгүй хаяснаас үүдэн гарсан байж болох гэнэ.

  • 16 May

    Сансарын тунелийн 51-р байранд хөл хорио тогтоожээ

     Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо-Сансарын тунель орчмын 51-р байрны орцонд мөнгөн ус алдагджээ. Одоогийн байдлаар тус байранд ОБЕГ-ын явуулын лабораторийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд байрны оршин суугчдыг гадагш дотогш гаргахгүй хөл хорин, мөнгөн ус асгарсан орцыг ариутгаж, бүрэн хоргүйжүүлэлт хийж байгаа гэнэ.