Tag Archives: боловсрол

April, 2018

  • 25 April

    П.Лхагвасүрэн: Оюутны хөгжлийн зээлийг сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой

    Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан журмын дагуу Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсныг энэхүү журмаар зогсоосон. Шинэ журам нь тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих юм Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал, доктор П.Лхагвасүрэнгээс …

  • 24 April

    “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн түүхт 20 жилийн ой болж өнгөрлөө

    Одоогоос 20 жилийн өмнө нийслэлийн Баянгол дүүргийн 43 болон 56-р сургууль нэгдэж  “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль байгуулагдсан түүхтэй. Ийнхүү цогцолбор  сургууль байгуулагдсаны 20 жилийн түүхэн ойн баярыг өнгөрөгч амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Өнгөрөгч хугацаанд сургуулийн хамт олон дүүрэгтээ төдийгүй улсдаа нэр хүндтэй олон тэмцээн уралдаанд оролцож өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын найрал дууны уралдаанаас Гран при …

  • 20 April

    Оюутны хөгжлийн зээлийг тавдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ

    Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байх шийдвэрийг 2018 оны хоёрдугаар сард Засгийн газар гаргасан билээ. Оюутны зээлийн шинэчлэгдсэн журам 2018 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ хүүгүй, урт хугагаар, барьцаа шаардахгүй, хамтран зээлдэгчгүй, даатгалтайгаар олгох юм байна. Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд …

  • 18 April

    “Миний анхны робот-2” арга хэмжээ энэ сарын 19-нд болно

    НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн санаачилгаар “Монголын Бүтээлч Ирээдүй – Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Миний анхны робот-2” арга хэмжээ  энэ сарын 19-нд буюу маргааш Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд зохион байгуулагдахаар болжээ. “Монголын Бүтээлч Ирээдүй Технологид суралцъя” хөтөлбөрийн ерөнхий зохин байгуулагчаар Коосэн ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхэд багачуудыг инженерийн боловсрол, практик мэдлэгт багаас нь суралцуулан, ирээдүйд шинийг санаачлан улс орны хөгжлийг тодорхойлох, бүтээлч иргэн …

  • 17 April

    Дипломтой ажилгүйчүүдийг цөөлөх Ц. Цогзолмаа сайдын “хатуу” шийдвэрт талархъя

    Боловсрол, соёл, шинж­лэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарла­сан гаднын түнш байгууллагууд­тай хийх зөвлөлдөх уулзал­тыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан. Тэрбээр энэ үеэрээ Монголын дээд боловсролын салбар ичмээр төвшинд байгааг он­цол­сон. Тодруулбал, тэрбээр “Монголын дээд боловс­ролын байдлыг гаднын улс орнуудад хэлэ­хээс санаа зовмоор төвшинд байгаа. Тиймээс бид чанар, магад­лал итгэмж­лэлийн тал дээр бодлогын шинэчлэл зайлшгүй хийх …

  • 17 April

    ЭЕШ өгөхдөө анхаарах зүйлс

    Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэлийн хугацаа 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд дууслаа. Эхний шалгалт зургаадугаар сарын 16-нд эхэлнэ. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ өгөхдөө анхаарах зүйлсийг жагсаасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах зүйлсийг хориглоно -Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. …

  • 17 April

    “Моск Тrial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд 10 сургуулийн 26 баг өрсөлдөнө 

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2018” шүүхийн мэтгэлцээний тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх (Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх (Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн), Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байр (Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн)-нд тус тус зохион байгуулагдана. Хууль зүйн …

  • 17 April

    Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд Япон улсад цалинтай дадлага хийхээр боллоо

    Отгонтэнгэр Их сургууль Япон улсын хөдөлмөр зуучийн “Ворлд Бизнес Партнер”  компанитай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Аялал жуулчлалын болон агаарын тээврийн үйлчилгээний ангийн оюутнуудыг Япон улсад нэг жилийн хугацаатай цалинтай дадлагажигч оюутнаар ажиллуулах зорилготой уг санамж бичигт ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа, “Ворлд Бизнес Партнер“компанийн гүйцэтгэх захирал Игараши Хажиме нар гарын үсэг зурсан юм. Ийнхүү өнөөдрөөс эхлээд Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд суралцах явцдаа мэргэжлийнхээ дагуу Япон …

  • 12 April

    ЭЕШ-ын хуваарь гарлаа

    Шалгуулагч ЭЕШ өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим …

  • 11 April

    “Ирээдүйн эзэд-2018” аяны нээлт боллоо

    “ЧИНГИС СООСЭ” их сургуулийн номын санд Ерөнхий боловсролын 12, 62-р дунд сургуулийн 800 орчим ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор Сонгонохайрхан дүүрэгт зохион байгуулах “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр  боллоо. Аян нийслэлийн бусад дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг …

  • 9 April

    Дорноговь аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулна

    Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг тус тус урамшуулахаар Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний А/291 дугаар захирамж гарчээ. Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөг, бэлтгэсэн багшийг 500 мянган төгрөгөөр  урамшуулах  захирамжийг  энэ жилээс эхлэн мөрдөх аж. Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ

  • 3 April

    Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажил 55-р тусгай дунд сургууль дээр болов

    Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог 6 сургууль байдаг бөгөөд  өнөөдөр 55-р жишиг дунд сургууль дээр тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн үзүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар зохион байгууллаа. Үзүүлэх ажилд нийслэлийн 63, 70, 25, 29, 116-р сургуулиудын удирдлагууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Боловсролын газар, …

  • 3 April

    “Оюутны Оюуны Давалгаа-2” илтгэлийн тэмцээний эхний шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсын Их Сургуулийн Оюутны холбоо, Лидер Оюутан академитай хамтран “ Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус илтгэлийн тэмцээнд оролцсон оюутнууд 1. ОЮУТАН ӨЛСДӨГГҮЙ 2.ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ 3.Лидер оюутан 4.6:45-ийн автобус 5. 22-44 гэсэн сэдвийн дор илтгэл тавьсан юм. Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээний эхний шатанд нийт …

  • 2 April

    “Номын цагаан хишиг-2018” хөтөлбөр болж байна

    Өнөөдөр “Сайн хөрш-53” СӨХ, “”Ирээдүйн хишиг Сан” ТББ санаачлан “Аптаун Вилла” хотхоны 53-р байрны “Сайн хөрш-53” номын санд ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. СХД-ийн 26 жилийн ой, дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан “Аптаун Вилла” хотхоны хүүхдүүдийн танин мэдэхүй болон ном уншилгад зориулж Багшийн дээдийн “Номын цагаан өргөө” ховор, хуучин номын худалдааны захын 52 лангууны ах эгч нар нийт …

March, 2018

  • 31 March

    ЕБС-ын сурагчдын хичээл ирэх Даваа гаригт орно

    БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэлийн сурагчид гуравдугаар сарын 22-ноос  дөрөвдүгээр сарын 1 дуустал амарч, ирэх Даваа гаригт хичээлдээ орохоор болсон. Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдынхыг 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 8-ныг дуустал амарна.  Харин зуны амралт 1,2 дугаар ангийнхан зургадугаар сарын 1-нээс 3,4,5 дугаар ангийнхан зургадугаар сарын 8-наас, 6,7,8,9,10,11,12 дугаар ангийнхан зургадугаар сарын 15-наас амарна