“Хятадын соёлын долоо хоног” аян 3-р сарын 13-18-ны өдрүүдэд Монгол улсын Үй Цай хятад хэлний сургуульд боллоо. Аяны хүрээнд тус сургуулийн 1100 гаруй сурагчийн дунд Хятадын уламжлалт соёлыг сурталчлан таниулж, төрөл бүрийн тэмцээн зохион байгуулсан юм. Соёлын долоо хоногийн үеэр Үй Цай сургуулийн хятад хэлний багш нар 1-12-р ангийн сурагчдын хятад хэлний төвшинг харгалзан хувь хүний ба баг хамт олны …
Tag Archives: боловсрол
March, 2017
-
21 March
Нийслэлийн ЕБ-ын сургуулиудад шалгалт хийж 425 зөрчил илрүүллээ
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 425 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, …
-
20 March
ГХЯ-ны дэргэдэх цэцэрлэгт монгол гэр бэлэглэв
Төрийн байгууллагын дэргэдэх анхны цэцэрлэг болох Гадаад харилцааны яамны хүүхдийн цэцэрлэгт үндэсний үйлдвэрлэгч “Монгол костюмс” ХХК-аас бүрэн тавилгатай, загварын монгол гэр бэлэглэв. Монгол гэрийг хүлээлгэн өгөх ёслолын үеэр “Монгол костюмс” ХХК-ийн Ерөнхий захирал, хатагтай Б.Сувд хэлэхдээ: ”Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн монгол үндэсний өв соёлоо гадаадад сурталчлах чиглэлээр ГХЯ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Хамтран ажилладаг байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжиж …
-
17 March
Германд төгсөгч 1000 төлөөлөгч чууллаа
ХБНГУ-д суралцаж, мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон чуулга уулзалт өнөөдөр /2017.03.17/ Төрийн ордонд боллоо. “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтад Германд төгсөгч 1000 төлөөлөгч оролцож буйг зохион байгуулагчид онцолсон. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва Германд төгсөгчдийн нэг бөгөөд энэхүү чуулганыг …
-
16 March
“Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдаанд урьж байна
Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар–Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулна. Илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах …
-
16 March
Мексик Улстай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив
Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг дэмжив. Мексикийн Нэгдсэн Улсад болдог соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармагт манай төлөөлөгчид оролцож, иргэдээ тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Мөн Матиас Ромерогийн их сургуулиас зохион байгуулдаг гадаад бодлогын сургалтад Монголын дипломат ажилтнууд оролцдог болох …
-
15 March
“Монгол хүн” аяны нээлт боллоо
Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор “Монгол хүн” аяны нээлт боллоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын …
-
15 March
УИХ-ын гишүүд ЕБС-ийн үйл ажиллагаа, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав
Боловсролын тухай хуулийн хэрэгжилт, ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, “Үдийн цай” хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Ундармаа болон ажлын дэд хэсгийн гишүүд нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиар …
-
15 March
Д.Тэрбишдагва: Германд төгсөгчдийн “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” чуулга уулзалт зохион байгуулна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХБНГУ-д суралцсан төгсөгчдийн төлөөлөл болон “Монгол Германы гүүр” төрийн бус байгууллагынхан байлцсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва эхлээд ХБНГУ-ын Бундестагийн урилгаар албан ёсны айлчлал хийгээд ирсэн талаараа мэдээллээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын …
-
14 March
“МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аян эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлага, ажилтнууд оролцлоо. Уг зөвлөгөөнөөр “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг …
-
13 March
“Монгол хүн ” аяны анхдугаар зөвлөгөөн болно
Зорилго: Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино. Хамрах хүрээ: Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн эрхлэгч, арга …
-
9 March
Сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 23-нд эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдын III улирлын амралт БСШУС-ын сайдын баталсан хуваарийн дагуу энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор ЕБС-ийн II улирлын амралтыг долоо хоногоор сунгаж нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчид хичээлдээ орсон билээ. Энэхүү сунгалттай холбоотойгоор III улирлын амралтын нэг долоо хоногийг хассан байна. Хуваарийн дагуу сурагчид гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо …
February, 2017
-
26 February
Хүүхдийг зөв хүн болгох 7 дадал олгоно
Амьдран суугаа гэр оронтой нь сургууль, цэцэрлэг ойр байх нь эцэг эхчүүдэд хамгийн таатай нөхцөл болдог. Хүүхдээ дөхүүлж өгөх цаг хэмнэнэ, хүргэж өгөх унааны зардал хэмнэнэ. Дээр нь хүүхдүүдтэйгээ ажиллах цаг хугацаа нэмэгдэнэ. Хамгийн чухал нь хүүхдээ багаас нь хүмүүжүүлж хүн болгох гэдэг нь аав ээжийн асуудал болоод байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Хотын төвөөс холгүй орших Маршал таун, King …
-
17 February
Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион …
-
17 February
V сургуулийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болгоно
2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл