Tag Archives: боловсрол

August, 2016

  • 2 August

    Ж.Батсуурь: Их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жил их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон цэцэрлэгийн бүртгэл зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тус яам нь  найман газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар болж бүтэц нь батлагджээ. Харьяанд нь Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар гэсэн хоёр том салбарын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдана, бүтэц …

July, 2016

  • 29 July

    Зарим цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар шийднэ

    Цэцэрлэгийн бүртгэл 20 гаруйхан хоногийн дараа эхлэх гэж байна. Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө цэцэрлэгийн гадна иргэд урт дараалал үүсгэн, хонож өнждөг байдлыг өөрчилж, шинэ тогтолцоонд оруулах тухай ярьдаг ч өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа билээ. Энэ жил ч мөн цэцэрлэгийн бүртгэлд содон өөрчлөлт орохгүй бололтой. Харин ачаалал хэт ихэсч, хандив, хахууль ихэссэн зарим цэцэрлэгүүдийн бүртгэлийг сугалааны журмаар явуулах аж. …

  • 28 July

    Өндөр, нам боловсрол гэдэг ойлголт байхгүй

    Бид сүүлийн үед хүнийг “өндөр боловсролтой” хэмээн тодорхойлон ярьж бичдэг болж. Гэхдээ өндөр, нам боловсрол гэдэг ойлголт угаасаа байх боломжгүй. Боловсрол өөрөө үйл явц бөгөөд энэ үйл явц тухайн нэг хүний хувьд эхийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэхээс насан эцэслэх хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг үйл явцыг илэрхийлдэг үгийн ард “той” залгаад бидний ярьж буй тухайн нэг цаг үед тогтмол байх …

  • 25 July

    Сургууль, цэцэрлэгт 8 сарын 22-ноос бүртгэж эхэлнэ

    Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулахаар болжээ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй …

  • 2 July

    Их, дээд сургуулиудын босго оноо хэд байна вэ

    -МУИС-ИЙН БОСГО ОНОО 400-ГААС ЭХЭЛНЭ-  МУИС-ийн бүртгэл зургадугаар сарын 30-ны өдөр дуусах байсныг долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 цаг болгож хойшлуулсан байна. Бүртгэлийг мөн  http://burtgel.num.edu.mnгэсэн цахим хаягаар явуулна. Тус сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд -Шинжлэх ухааны сургууль -Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль -Бизнесийн сургууль -Хууль зүйн сургууль -Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль -Завхан сургууль -Орхон сургууль гэсэн долоон …

  • 2 July

    ЭЕШ өгсөн сурагчид өнөөдрөөс батламжаа авна

    Энэ жил 37 мянга гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр нийт сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог зарласан бөгөөд шалгуулагчид eec.mn сайтын шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар нууц үгээ бүртгүүлэн нэвтэрч, өөрийн дүн оноогоо харах боломжтой болсон юм. Харин өнөөдрөөс элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн залууст батламжийг нь олгох ажил эхэлж байгаа аж.  п Орон нутгийн дунд сургууль …

June, 2016

  • 27 June

    Монголчууд ой тогтоолтоороо дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдлээ

    АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй 75,000 ам.долларын шагналын сантай “EXTREME MEMORY TOURNAMENT-2016” ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин оролцон боломжит гурван медалийн хоёрыг нь хүртсэн байна.  Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул маань энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 …

  • 26 June

    ЭЕШ-ийн талаар ташаа мэдээлсэн иргэдийг шалгуулна

    Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан  хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ. ЭЕШ-ийн дараа төгсөгч, эцэг эхийн төлөөлөл болсон хэсэг иргэд шалгалтын хариу задарсан тухай олон нийтэд мэдээлж, улмаар олон нийтийн сүлжээнд ЭЕШ-ын хариуг худалдсан, мөнгөөр авсан бар кодтой цаасыг шалгалтад авч орсон тухай түгээсэн юм. Тэгвэл …

  • 26 June

    Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж дараах мэргэжлээр элсэлт авч байна

    Мэргэжлийн танилцуулга: № Мэргэжлийн нэр Суралцах хугацаа Төгсөөд хүрэх боломжууд Мэргэжлийн анхан шат болон мэргэжлийн боловсрол 1 Монгол дархан 2-2,5 Монгол дарханы арга ажиллагааг эзэмших бөгөөд  алт мөнгөн эдлэл хийх, төмөр хийц хийх төгсөөд дарханы урлал хувиараа хийх, бүх төрлийн төмөр хийцийн үйлдвэр, үнэт эдлэлийн үйлдвэрт ажиллах,цаашид дүрслэх урлаг, гар урлалын  мэргэжлээр  их дээд сургуульд элсэн суралцах боломжтой 2 Зураач …

  • 20 June

    ЭЕШ-ын материал задраагүй, харин “залилан” гэдгийг тогтоолоо

    Энэ сарын 15-19 ны өдрүүдэд улс орон даяар ЭЕШ явагдаж дууссан. Харин шалгалтын сүүлийн өдөр “ЭЕШ-ын материал задарсан” гэх  мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь ор үндэсгүй мэдээлэл болохыг албаны хүн хэлж байна. Олон нийтийн анхаарал татаад буй уг асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат дараах тайлбарыг өглөө. “…Орон даяар энэ сарын 15-19 ны өдрүүдэд ЭЕШ явагдаж амжилттай  дууссан. Шалгалтын …

  • 18 June

    БҮТ-өөс ЭЕШ-ийн хуурамч материалаас сэрэмжлэхийг анхааруулжээ

    Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Олон нийтийн сүлжээнд шалгалтын материал задарсан гэх мэдээлэл тархсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс дараах тайлбарыг албан ёсоор хийлээ. МЭДЭГДЭЛ Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19 ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион …

  • 16 June

    МУИС-д БНСУ-аас засвар үйлчилгээнд зориулан 100 сая вон хандивлахаар болжээ

    Торгоны замын их сургуулиудын сүлжээ байгууллага Silk- road Universities Network (SUN) болон МУИС хооронд  МУИС-ийн Цахим номын сангийн хөгжилд оруулах хандивын гэрээнд гарын үсэг зурагдлаа. Энэхүү гэрээний дагуу БНСУ-ын Гионсанбук мужийн захирагчийн албанаас SUN байгууллагаар дамжуулан зуун сая воны мөнгөн хандивыг МУИС-ийн шинэ номын санг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоход зориулан санхүүгийн дэмжлэг болгон үзүүлж байгаа юм. Гионсанбук мужийн захирагч Ким …

  • 14 June

    “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн-д ”оролцох бүтээлийг хүлээн авч эхэллээ

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 8-14-ны өдрүүдэд Япон улсын Тояма хотод болно. Энэ удаагийн үзэсгэлэнг Япон улс, тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулах юм. Үзэсгэлэнд \ A4 хэмжээтэй цаасан дээр Монгол ахуй, ёс заншлаа илтгэсэн зургийг зурж ирүүлэх юм. Бүтээлийг 6 …

  • 14 June

    ЭЕШ-д бэлэн үү?

    Улсын хэмжээнд 37 200 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтанд орохоор бүртгүүлжээ. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлдсэн ажээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна. Улаанбаатар хот дахь шалгалтын байрууд 2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, …

  • 11 June

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад Австрийн туршлагыг нэвтрүүлнэ

    Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Венийн үдэш” цэнгүүнд оролцохоор хүрэлцэн ирсэн Вена хотын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Вена хотын сургуулиудын удирдах газрын тэргүүн Юрген Чернохорский, нийслэлийн Засаг даргад халуун дотноор хүлээн авсанд талархаад “Ирээд тавхан цаг болж байгаа ч  ажил сайхан амжиж байгаад баяртай байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р …