Tag Archives: боловсрол

March, 2015

  • 30 March

    Гүнзгийрүүлсэн сургалт нэрээр мөнгө татдаг асуудлаа сөхөж хараач, Л.Гантөмөр сайд аа

    Бид өмнөх нийтлэлээрээ /http://www.ugluu.mn/110125.html/ Ерөнхий боловсролын сургуулиудад эцэг эхээс нэмэлт төлбөр авч буй талаарх асуудлыг хөндсөн. Хуулинд Монгол Улсын иргэн бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Гэтэл Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах нэрээр эцэг эхээс төлбөр авч байгаа талаар иргэд, уншигчаас санал, гомдол ирсний дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийг зорьж, …

  • 30 March

    Захирлууд санхүүгийн тайлан уншдаг болно

    Компанийн захирлууд санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлан унших мэдлэгээ нэмэгдүүлэх шаадлага байгааг энэ чиглэлийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Санхүүгийн мэдлэгэ дутмагаас компанид гарч байгаа үр ашиггүй зардал болон санхүүгийн дотоод хяналт тавих боломж сулардагаас хамаарч компанийн үйл ажиллагаа санхүүгийн эрсдэлд ордог байна. Иймд Мэжик Чойс группээс захирал, компанийн удирдлагууд санхүүгийн тайланг уншдаг болох шаардлагатайг онцолж байна.       Компанийн удирдлагууд буруу гарсан санхүүгийн …

  • 30 March

    Эврика эрдэм шинжилгээний их хурал болно

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор зохион байгуулагддаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал нь энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болон өргөжиж байна. Энэ жил “Эврика” эрдэм шинжилгээний их хурал гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд өнөөдрийн байдлаар 1-р үе шат явагдаж, их дээд сургуулиуд шалгаруулалтаа эхлүүлээд байна.         Монгол Улсын бүх их, дээд …

  • 23 March

    Багшлах эрхийн шалтгалтад 752 хүн тэнцжээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас багшаар ажиллах эрхийн шалгалтыг орон даяар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд авсан. Улмаар шалгалтын дүн өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Энэ удаагийн шалгалтад нийт 2000 орчим хүн оролцсоноос 752 нь тэнцэж, ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрхтэй болсон байна.

  • 22 March

    Дэд сайд Н.Оюундарь Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав

    Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Монгол Улсад танилцах аяллаар хүрэлцэн ирсэн Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа. АНУ, БНХАУ, Япон, Солонгос, Бразил, Эквадор зэрэг 10 улсын оюутны төлөөлөл оролцсон танилцах аяллын багийг тус сургуулийн Ази, Номхон далайн бүсийн сургалт, оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан захирал Самуэль Ким ахалсан байна. Дэд сайд Н.Оюундарь Монгол Улсыг илүү их таньж мэдэхээр зорьж ирсэн …

  • 13 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёрдугаар ээлжийн нээлтээ хийлээ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гуравдугаар сарын 3-нд “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын …

  • 13 March

    МУБИС-ийн оюутнууд үндэсний хувцсаараа гоёлоо

    МУБИС-ийн оюутны холбооноос “Монгол ёс заншил, дээлтэй Монгол” өдөрлөгийг өнөөдөр МУБИС-ийн “А” байранд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд МУБИС-ийн 5 салбар сургуулийн оюутнууд оролцдог байна. МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, УБТС-ийн оюутны зөвлөлийн дарга Г.Төгөлдөр: “Дэлгэрэх төрийн дээл, мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Тулхат төрийн тулгуур гутал гэж Монгол түмэн маань үндэсний хувцсаа …

  • 12 March

    Л.Гантөмөр: Хөдөөгийн багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ажиллаж байна

    Баянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. БСШУ-ы сайд Л.Гантөмөр Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллаж, Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцсан юм. Хоёр дахь жилдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 4-р цэцэрлэгийн тухайд л гэхэд Монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмзэгүүдийг өөрсдийн гараар хийж …

  • 12 March

    Хэлний мастеруудын гадаад хэл хурдан сурсан аргууд

    Хэл хэрхэн бие даан хурдан  сурах талаар хэл шинжлэлийн экспертүүдийн зөвлөгөөг хүргье. Мэдээж хүн бүхэнд тогтсон арга барил бий ч гэлээ, тэднээс нэмж суралцах,  санаа авах зүйл байх  нь мадаггүй юм. Aaron Knight PhraseMix-ийг санаачлагч, Японд англи хэлний багшаар  ажилладаг Үгийг дангаар нь бүү цээжил. Ямар ч үгийг хамт ашиглагддаг үгтэй нь хамт цээжилбэл дараа нь хэрэглээнд оруулахад дөхөмтэй байх …

  • 11 March

    МУИС-ын ОУХНУС-ийн номын сан чөлөөт сонголттой боллоо

     МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн/ОУХНУС/ номын сан чөлөөт сонголттой болж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгааг тэмдэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус сургуулийн захирал С.Баттулга нээлтийн үеэр хэлэхдээ “Мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээхэд орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан чухал үүрэгтэй. Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын орчин, үйлчилгээг эх орондоо бий болгох зорилготой энэхүү үйл ажиллагааг явуулсандаа …

  • 11 March

    МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг “Ж.Батмөнх” агсаны нэрэмжит болголоо

    МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор профессор Ж.Батмөнх агсаны нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ын хичээлийн 5 дугаар байранд боллоо. Ж.Батмөнх агсаны хувийн номын санд хадгалагдаж байсан 1000 гаруй номыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санд хандивласан байна. Энэхүү үйл ажиллагаанд шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын дарга М.Энхболд, Ж.Батмөнх асны гэргий А.Даариймаа болон МУИС-ийн …

  • 11 March

    БСШУ-ы сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүллээ

    Хүний эрх, хүүхдийн эрх, боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн багш нар хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ ХАСУУЛАХГҮЙ” байх асуудлаар нөлөөллийн ажил хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨРТ шаардлага хүргүүлсэн байна. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л. ГАНТӨМӨР ТАНАА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ 2015 …

  • 5 March

    БСШУ-ны яамны удирдлагууд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр ажиллажээ

    БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр ажиллаж, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Дүүргийн боловсролын хэлтэс, сургуулиуд хэрхэн ажиллаж, ямар ахиц амжилт гарч байгаатай танилцаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр 115-р сургуулийн  багш Б.Оюунтөгс, Д.Алтанцэцэг, Да.Мөнхцэцэг багшийн заасан математикийн хичээл, иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагууд дээр сууж, …

February, 2015

  • 4 February

    МУБИС-ийн багш, доктор На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна

    НХУС-ийн багш, “Тод номын гэрэл” төвийн гүйцэтгэх захирал На.Сүхбаатар ОХУ-ын Халимаг улсад ажиллаж байна. Түүнийг Халимагийн улсын их сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан Халимагийн УИС–МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцахын хамт На.Сүхбаатар багш энэ үеэр НХУС-ийн захирал, проф Ж.Батбаатарын мэндчилгээг уламжилсан байна. МУБИС–иас нэг жилийн хугацаатай 20 оюутан тус сургуульд амжилттай …

January, 2015

  • 28 January

    Япон улсад ажиллангаа суралцах 100% тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

    1.      Ерөнхий нөхцөл:  Доорхи  цагийн хуваарийн дагуу сонин тараах ажил хийнгээ Япон улсын сургуульд суралцана. ①    Өдрийн сонин тараалт         15:00 -17:30 ②    Шөнийн сонин тараалт        02:00 -06:00 ③    Сургуулийн хичээл  09:00 –12:15 2.      Тэтгэлэгийн нөхцөл: ①    Сургалтын төлбөр ②    Байрны төлбөр ③    Ирж очих онгоцны төлбөр ④    Визний хураамж гэх мэт үүсэн гарах бүх төлбөр 100%тэтгэлэг хэлбэрээр олгогдож  …