Tag Archives: боловсрол

June, 2019

  • 6 June

    “Токио-2020” олимпт оролцох тамирчдын хувцасны загварын уралдаан зарлалаа

    Монгол Улс Япон Улсын нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулагдах Олимпийн болон Паралимпийн наадамд оролцох бэлтгэл ажлын хүрээнд монголын баг тамирчид, дасгалжуулагчийн ёслолын болон спортын хувцасны загвар гаргах сонгон шалгаруулалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн загвар сонгон шалгаруулах уралдааныг зарлаж байна.  Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр болон …

  • 5 June

    С.Энхтуяа: Энэ жил ЭЕШ-ын материалыг бүх төвүүдэд шууд засна

    Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяагаас ЭЕШ-ын талаарх зарим зүйлийг  тодрууллаа. – Элсэлтийн шалгалт энэ сарын 17-наас эхэлнэ. Энэ жил хэчнээн хүүхэд элсэлтийн шалгалтыг өгч байгаа бэ? -Жил бүр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-тай холбоотой зөвлөмж, мэдээллийг цаг тухайд нь гаргадаг. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 17-20-ны хооронд …

  • 4 June

    Ирэх намар нэгдүгээр ангид 38 мянга гаруй хүүхэд элсэн суралцана

    Ирэх намар 38 мянга гаруй сурагч нэгдүгээр ангид элсэн орно. Нийслэлийн хэмжээнд зургаан настнуудыг бүртгэх ажил өнгөрсөн сарын 13-27-ны өдрүүдэд явагдаж бүртгэлийн явц 75,7 хувьд хүрчээ. Нийт 38 мянга 232 хүүхэд бүртгүүлэхээс 28 мянга 940 хүүхэд бүртгүүлжээ. Сургуульд шинээр элсэн орох хүүхдийн бүртгэл ихэнх дүүрэгт 70 гаруй хувьд хүрсэн бол Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн бага буюу 60 хувьтай явагджээ. Дашрамд …

  • 4 June

    Дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагчидтай уулзаж амжилт хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.03/ дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагч, хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзан баяр хүргэв. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхдүүд нь Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Станфордын их сургууль, Массачусеттын технологийн институт зэрэг дэлхийн шилдэг боловсрол олгодог сургуульд тэнцэн суралцах гэж байгаа юм. Жишээ нь, дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлдэг Массачусеттын технологийн институтэд 100 хувийн …

  • 3 June

    Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарчээ

    Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын 17-20-ны өдрүүдэд явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, нийслэлд шалгалтын арван төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллах аж. Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав …

May, 2019

  • 30 May

    ЕБС-ийн бага ангийн сурагчид үдийн хоолтой боллоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болох юм. Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын …

  • 28 May

    Ё.Баатарбилэг: Санхүүжилтээ авч чадсан шигээ ажлаа хугацаандаа гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхийг шаардана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Хөрөнгө оруулалт-түншлэл 2019” уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, тус салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж буй 100 орчим компаний удирдлагыг оролцууллаа. Тус салбарын хувьд он дамжин үргэлжилж буй 222 төсөл, арга хэмжээний 191 нь 2019 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ч гүйцэтгэл хангалтгүй байгаа юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг би ажил авсан даруйдаа та бүхэнтэй уулзсан. Барилга угсралтын ажлын …

  • 27 May

    Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 17-20-нд болно

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын онлайн бүртгэлийг www.eec.mn цахим хуудсаар явуулж дууссан билээ. Элсэлтийн шалгалт 2019 оны зургадугаар сарын 17-20-нд болно. 1. Математикийн хичээлийн блюпринт ТАТАХ 2. Монгол хэлний хичээлийн блюпринт ТАТАХ 3. Нийгэм судлал хичээлийн блюпринт ТАТАХ 4. Англи хэлний хичээлийн блюпринт ТАТАХ 5. Орос хэлний хичээлийн блюпринт ТАТАХ 6. Газар зүйн хичээлийн блюпринт ТАТАХ 7. …

  • 27 May

    Ё.Баатарбилэг: Манайд цэцэрлэгийн багшид 33 хүүхэд, бага ангийн багшид 30 хүүхэд ногдож байна

    “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” хэсэгт НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх салбарын захирал Мариелза Оливэйра,  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нар илтгэл тавилаа. Хуралдаанд “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалтын орчин …

  • 27 May

    Суралцахуйн зорилтыг багасгаж, гэрийн даалгаврыг бууруулна

    “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ням гарагт зохион байгуулж, хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцлоо. Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын …

  • 27 May

    Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр дуусна

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл  тавдугаар сарын 13-наас эхэлсэн. Бүртгэл 14 хоног үргэлжилж, өнөөдөр дуусч байгаа. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг …

  • 27 May

    84 дүгээр сургуулийн сурагчдын байгуулсан “BEE” клуб “Сурагч энтерпренэр танхим” байгуулах санхүүжилт авчээ

    Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагчид санаачлан “BEE” клубийг 2018 оны 10-р сарын 4 нд байгуулжээ. “BEE” клубийн сурагчид үе тэнгийнхэндээ хувь хүний хөгжил, ирээдүйн мэдлэг боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулах клубыг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Тэгвэл “BEE” клубийн сурагч хүүхдүүд “Таван богд” ХХК-ийн ЕБС-уудын дунд зарласан “Мэдлэгтэй дэвтэр” төслийн уралдаанд “Хувь хүний хөгжлийн танхим” төслөөрөө амжилттай …

  • 24 May

    Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгууллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Цахиур Төмөр” компанитай хамтран “Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аяныг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо олон, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ бага байгаа нь агаар дуслын замаар халдварладаг өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Аяны хүрээнд улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын …

  • 23 May

    Чингэлтэй дүүрэг нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

    Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны  өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар …

  • 23 May

    Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-нээс эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жил дуусаж, сурагчдын зуны амралт эхлэх гэж байна. БСШУСЯ-наас гаргасан хуваарь ёсоор I-II ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс амарч эхэлнэ. Харин III-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 8-наас амрах бол VI-XII ангийнхан 6 дугаар сарын 15-наас эхлэн амарна.Хөдөө, орон нутгийн сурагчдын амралт нийслэлийнхтэй ижил байх юм байна.