Tag Archives: боловсрол

March, 2022

  • 14 March

    МУИС-ийн Номын сан 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг боллоо

    МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд МУИС-ийн Номын санг оюутнууддаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гаргажээ. МУИС-ийн Номын сан нь шалгалтын үеэр 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 24 цагийн уншлагын танхимыг туршилтаар нээж ажиллуулахаар боллоо.

  • 3 March

    Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо. Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион …

  • 1 March

    БШУ-ны сайдад 1,052 захидал ирсний 577 нь ялгаварлан гадуурхалт, ёс зүйн зөрчилтэй холбоотой байна

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг Ёс зүйн жил болгон зарласан. Энэ хүрээнд “Сайдад и-мэйл бичээрэй” 14 хоногийн аяныг хоёрдугаар сарын 1-нээс 14-ны өдрүүдэд зохион байгуулсан. Эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1052 саналыг сайдад ирүүлсэн байна. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа. Захидлыг ангилбал Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний …

February, 2022

  • 25 February

    Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

    Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт …

  • 15 February

    Цэцэрлэг, сургуулийн хичээлийг тасралтгүй зохион байгуулахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо дэмжлэг хэрэгтэй

    21 аймаг, нийслэлийн нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг хамруулсан “КОВИД-19”-ЭЭС СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО, ДЭМЖЛЭГ” сэдэвтэй сургалт өчигдөр эхэллээ. Өчигдөр Баянзүрх дүүргийн 10 сургууль, 10 цэцэрлэгийн нийт 60 хүний төлөөллийг оролцуулсан сургалт боллоо. Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сан болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын …

  • 14 February

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

    Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia …

  • 9 February

    Энэ сарын 14-нөөс эхлэн сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэхээр боллоо

    Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой  харьцуулахад 56,  ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны …

  • 8 February

    Монголын багш нарын бахдам амжилт

    Казахстан улсын Алма-Ата хотод 2019 оноос зохиогдож эхэлсэн “International Mathematics Physics And Computer Science Teachers and Trainers Olympiad”-д 2022 онд Монголын багш нар амжилттай оролцлоо. Энэхүү олимпиад нь багш болон дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр явагддаг бөгөөд аль нэг төрөлд алтан медаль авсан багш тухайн төрөлдөө дараа жил нь орохгүй өнждөг дүрэмтэй. Онлайнаар зохион байгуулагдсан энэ удаагийн олимпиадад манай багш нар …

  • 8 February

    Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой

    2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ. Энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгдэж байна. Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны 2 дугаар сарын 9-ийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэж байна. Суралцагчид …

January, 2022

  • 27 January

    ЕБС-ийн хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлнэ

    Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд коронавирусын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна.  Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЦэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг …

  • 14 January

    “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав

    Хэлний бодлогын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав. Энэ хүрээнд гурван дэд ажлын хэсэг байгууллаа. Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл хос бичгээр явуулахын тулд: – Төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах – Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ …

  • 12 January

    Баянзүрх дүүргийн 17-р хороо цэцэрлэгтэй боллоо

    Баянзүрх дүүрэгт 2-5 насны 35.6 мянган хүүхэд амьдарч байна. Тус дүүрэгт төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 79 хувь нь хамрагдаж байна. Нийслэлийн 171 хорооноос 18 нь хорооныхоо нутаг дэвсгэрт цэцэрлэггүй гэсэн судалгаа байна. Тэгвэл Боловсрол Шинжлэх ухааны яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран …

  • 10 January

    “Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны шилдгүүд тодорлоо

    Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шалгарлаа. Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа. Монголын сайхан бичигтэн …

December, 2021

  • 31 December

    БШУЯ:Боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болгоно

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан байдаг. “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг …

  • 28 December

    “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад нэр дэвшиж буй 10 багшид батламж гардуулж, зөөврийн компьютер бэлэглэлээ

    Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8000 гаруй багш оролцож байна. Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд …