Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна. Цэцэрлэгт шинээр орох 39250 хүүхэд буйгаас 17462 нь буюу 44 хувь нь цахимаар бүртгүүлжээ. Мөн өнөөдрөөс буюу энэ сарын 10-наас нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь багш ажилтнууд нэмэлт бүртгэнэ. Мөн энэ сарын 21-24-ны хооронд хуучин хүүхдээ уламжлалт аргаар бүртгэнэ.
Tag Archives: боловсрол
August, 2017
-
8 August
3,500 орчим оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэхээ авчээ
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, “Зохиомж” дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм. Тус хөтөлбөр 4 дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3,500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн байна. …
-
8 August
“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо
Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм. Уг үзэсгэлэнгийн гол …
-
8 August
Их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг орууллаа
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар боловсруулсан юм. Улмаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний …
-
7 August
Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн …
-
7 August
10 дугаар сард Соробангийн улсын VIII олимпиад болно
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Японы “Соробангийн сургуулиудын холбоо”-ны тэргүүн Яманака Коожи тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Монголын соробангийн холбоо”-ны тэргүүн Д.Төмөрбаатарын урилгаар тэд Монгол Улсад зочилж байгаа аж. Ирэх 10 дугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Монголын соробангийн холбоо” Японы ЭСЯ-тай хамтран “Соробангийн улсын VIII олимпиад”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уулзалтын …
-
2 August
С.Батболд: Хоёр настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах …
July, 2017
-
28 July
Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна
Олон улсын “Найрамдал” цогцолборт 31 дэх удаагийн Жембори буюу майхант зуслан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Найрамдал цогцолборт 40 орны 7000 гаруй хүүхэд нэгдэн нэгэн “вант улс”-ыг бий болгон аж төрсөөр байна. Хүүхдүүдийг олон талын мэдлэгтэй, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө сорьж үзэх боломжийг олгох зорилгоор таван цогцолбор төвийг байгуулаад байгаа билээ. Үүнд “Илүү сайхан дэлхий”, “Адалт явдалт”, “Шинжлэх ухаан …
-
26 July
Г.Чулуунбаатар:Биеийн тамир, спортын тухай хуулиа батлуулж, Спортыг дэмжих санг байгуулан ажиллаж байна
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Азийн паралимпийн хороо, Японы паралимпийн хорооны төлөөлөгчид, “Монголын паралимпийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү нарыг хүлээн авч уулзлаа. Азийн паралимпийн хороо, Японы паралимпийн хорооны төлөөлөгчид “Монголын паралимпийн холбоо”-ны урилгаар манай улсад зочилж байгаа юм. Уулзалтын үеэр талууд хоёр улсын паралимпийн холбооны хамтын ажиллагаа, Токио-2020 олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар санал солилцов. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын үеэр “Япон-Монгол хоёр улс олон салбарт амжилттай хамтран …
-
26 July
Г.Чулуунбаатар:Судлаачид бол монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг түгээж, дэлхий ертөнцтэй холбох чухал гүүр болдог
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй холбох чухал гүүр болдог. …
-
25 July
Монгол Улсаас Австралид 2,000 орчим оюутан суралцаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд …
-
25 July
Хоёр настнуудын цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ
Жил бүр хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонодог. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон байна.Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг …
-
24 July
Олон улсын физикийн олимпиадад Монголын баг бүгд медалийн болзол хангажээ
Олон улсын Физикийн 48 дахь олимпиад (IPhO-2017) Индонез улсын Ёгякатра (Yogyakatra) хотод болж өнгөрлөө. Тус олимпиодод манай улсаас таван сурагч оролцсон бөгөөд монголын багийнхан бүгд медалийн болзол хангасан байна. Тодруулбал, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль, “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль, Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль, Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл …
-
24 July
Дэлхийн 40 орны скаутууд Монголд чуулна
-Ази, Номхон далайн бүсийн хүүхэд багачууд илүү сайн дэлхийн төлөө Монголыг сонгосон- Энэ сард Монгол Улсад болох олон улсын томоохон арга хэмжээ гэвэл Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жембори буюу скаут хүүхдүүдийн майхант чуулга уулзалт юм. Энэ бол монголын өсвөр үеийнхний хувьд хүсэн хүлээсэн нэг боломж юм. Учир нь Жембори гэдэг нь хүүхэд залуучууд мэдсэн сурснаа бусаддаа харуулах, …
-
21 July
ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар болон тус яамны бодлогын хүрээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл