Tag Archives: боловсрол

August, 2017

  • 24 August

    Цэцэрлэгт орох хүүхдүүдийн сугалаа маргааш болно

    Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудын цахим бүртгэл өнөөдөр дуусна. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусч байгаа юм. Энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 12 мянга гаруй хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлэх юм …

  • 22 August

    Энэ жил Ерөнхийлөгч хичээл заахгүй

    Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий боловсролын сургуулийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтсон билээ. Энэ жилийн хувьд шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд есдүгээр сарын 1-ний өдөр эзгүй байх тул онлайнаар хичээл заахгүй юм байна. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 …

  • 21 August

    Цэцэрлэгт орсон эсэх нь энэ сарын 25-нд тодорно

    Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулна хэмээн албаныхан онцлов. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг …

  • 21 August

    Есөн сарын нэгнээс өмнө 14 цэцэрлэг ашиглалтад орно

    Жил бүрийн намар цэцэрлэг, сургуулийн хүрэлцэхгүй, хүүхдүүдээ хаана сургах вэ гэсэн асуудал тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд нийт 22 мянган ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин үүний 14-ийг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байна. Төрийн бус өмчийн 36 цэцэрлэг ашиглалтад орох аж. Улсын хэмжээнд төрийн болон …

  • 21 August

    Сурах бичгийн үнэ нэмэхгүй

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор 140 гаруй нэр төрлийн сурах бичиг ашиглаж байна. Эдгээрээс дунд ангид 39, бага ангид 38 нэрийн сурах бичиг ашиглаж байгаа юм. Энэ хичээлийн жилд бага ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж, орон нутагт хүргүүлжээ. Харин дунд, ахлах ангийн хувьд шинэчлэх шаардлагатай 45 нэрийн сурах бичиг байгаа аж. Шинэчлэгдэх шаардлагатай сурах бичгүүд хэвлэгдээд, ирэх есдүгээр сард …

  • 17 August

    Багш нарын шаардлагыг үл тоовол есдүгээр сарын 1-нээс хугацаагүй ажил хаялт зарлана

    Өнөөдөр багш нар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Өнөөдрийн энэ хэвлэлийн баг хуралд багш нарын цалин нэмэх түр хорооны гишүүд, зохицуулагч болон багш нарын төлөөл хүрэлцэн иржээ. Уг хурал зохион байгуулж байгаагийн гол шалтгаан нь цалингаа нэмүүлэх үндсэн зорилгын хүрээнд тэд түр хороо байгуулаад буй. Энэхүү түр хороо нь улсын хэмжээнд энэхүү цалин нэмүүлэх шаардлагад хүргүүлэхээр нэгдсэн 32 мянган багш нарыг …

  • 17 August

    Японы парламентаас зохион байгуулсан эссе бичлэгийн уралдаанд монгол сурагч түрүүлжээ

    Япон улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас зохион байгуулсан ”Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд нийт 1874 ахлах ангийн сурагчид оролцжээ. Тус уралдаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзлэн, Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин …

  • 17 August

    12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно

    2017-2018 оны хичээлийн жилд  13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орох юм байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын нэгнээс өмнө, үлдсэн таван сургууль …

  • 17 August

    Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 оюутан тэтгэлгээр суралцана

    Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд “Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна.  2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог …

  • 16 August

    БСШУСЯам “Үндэсний стартап фанд” ХХК-тай хамтран ажиллахаар болов

    БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, “Үндэсний стартап фанд” ХХК-ийн захирал Э.Базаррагчаа нар өнөөдөр /2017.08.16/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Монгол Улсын “Үндэсний инновацийн тогтолцоо”-г хөгжүүлэх ажлын хүрээнд гарааны компаниудын инновацийн төслийг үнэлэх, сайжруулах чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөө өгөх, дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, гарааны компанийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцан …

  • 16 August

    Ж.Гантулга:Ерөнхий боловсролын 241 сургуульд 249 мянга 593 хүүхэд суралцана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамрагдалтын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ жил ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил …

  • 14 August

    Г.Чулуунбаатар: Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хөлсний шинэчлэлийг хамтран шийдвэрлэнэ

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын  сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Тодруулбал, наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Багшийн ёсзүй, харилцаа”, 17-19-нд “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг …

  • 11 August

    Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог бууруулна

    Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 22 сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байгаа аж. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай …

  • 11 August

    Хоёр сургуульд “Ухаалаг анги” байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгосон байна

    Энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Ухаалаг анги”-н нээлтийн арга хэмжээ болжээ. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд 2002 …

  • 10 August

    Багш нар Засгийн газарт цалин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлнэ

    Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авахаар түр хороо байгуулахаар цуглажээ. Өнөөдрийн цуглаанд нийтдээ нийслэл хотын багшаар ажиллаж буй 50 багш цуглаж, асуудлыг хэлэлцэж байна. Тэд эхний ээлжинд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулжээ. Эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, …