Tag Archives: гадаад мэдээ

August, 2016

  • 12 August

    Өвөр Монголын хэвлэлд гарсан “хар алтны эрэлт ба үнэ” нийтлэл бидэнд юуг өгүүлнэ вэ

    Хятадын зах зээлээс хамааралтай манай нүүрс экспортлогчдод ихэд хэрэгтэй гэмээр нэгэн нийтлэл Өвөр Монголын хэвлэлд гарчээ. Хар алтны эрэлт ба үнэ Эхний хагас жилийн тойм Эхний хагас жилийн байдлаар бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэл үргэлжлэн буурч, зарим нүүрсний төрлийн үнэ бага багаар өсч үйлдвэрлэлийн аюулгүй байдал ерөнхийдөө тогтвортой байна. Үйлдвэрлэл, маркетингийн нөхцөл Эрэлт хэрэгцээ дутагдаж байгаа болон үйлдвэрлэлийн бууралтын нөлөөнөөс болж, …

  • 12 August

    Кенийн ерөнхийлөгч Хятадын ГХ-ны сайдыг хүлээн авч уулзав

    Энэ сарын 10-нд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кенятта Найроби дахь ерөнхийлөгчийн ордондоо Хятадын ГХ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ухуру Кенятта: Хятад улс бол Кенийн найдвартай анд, чухал түнш юм. Урт хугацааны турш хоёр орон чухал асуудлуудад бие биеэ ойлгож, дэмжиж ирлээ. Хятад улс Кенийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тусалж байгаа явдалд бид баярлан талархаж байна. Кени, Хятадын …

  • 12 August

    Хятад улс 7 сарын хугацаанд 300 сая гаруй гар утас борлуулав

    Хятадын гар утасны зах зээл шинэ цаг үеийг туулж, дотооддоо үйлдвэрлэсэн гар утасны брэнд дотоодын зах зээлийн 90 орчим хувийг эзлэн, Apple, Samsung брэндийн гар утасны хэрэглээ буурах байдал гарчээ. Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгээс гаргасан бүртгэлээс үзэхэд, 2016 оны 1-7-р сард, Хятадын дотоодын гар утасны зах зээлийн борлуулалтын хэмжээ 304 сая ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 …

  • 11 August

    Дүрвэгсэд өөрсдийн ”Олимпийн баатруудаа” хуарандаа үзэн, дэмжиж байна

    Бөмбөрцгийн бүх хүмүүс Олимпийн тоглолтыг үзэн хэд хоног баясцгаадаг билээ. Олимпийн наадамд ч ихэнх улс орнууд өөрсдийн тамирчдаа оролцуулдаг. Энэ жилийн Олимп-д дүрвэгсдийн баг оролцож байгаагаараа онцлог юм. Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/, FilmAid ашгийн бус байгууллагатай хамтран Какумагийн хамгийн том дүрвэгсдийн хуаранд Рио-де-Жанейро дахь Олимпийн тоглолтыг шууд үзэж болох тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байрлуулж өгсөн аж. Ингэснээр, 200 000 …

  • 11 August

    Мальта, Хорват улстай 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино

    Засгийн газрын хуралдаанаар Мальта, Хорват улстай 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан  визгүй зорчих боломжтой болж байгаа юм гэж гэж …

  • 10 August

    Олимпийн үеэр гэрлэх санал тавьжээ

    Рио 2016 олимпийн Дёодара цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйтэйчүүдийн регбийн шагнал гардуулах үйл ажиллагаа дууссаны дараа талбай дээр Маржориа Инай гэх сайн дурын эмэгтэй ажилтан Бразилын эмэгтэй шигшээ багийн тамирчин Аясадоро Серуллад гэрлэх санал тавилаа. Тэд хоёр жил үерхжээ. Инай ББСИ-д өгсөн ярилцлагадаа “Тэр бол миний бүх юм. хэдийгээр түүний тэмцээн дууссан ч бидний хувьд цоо шинэ амьдрал эхэлж байна” Би өөрсдийнхөө …

  • 10 August

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Монголчуудад сануулга өглөө

    Рио-2016 олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Бразил Улсын тамирчин Д.Сильва түрүүлж, Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл  энэ барилдаан нэлээн маргаан дагуулаад байгаа юм. Учир нь Монголчуудын ихэнх нь Сильва манай бөхөд хориотой мэх хийн, тохойгоороо тахимдсан хэмээн үзэж, нийгмийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлээд буй. Энэ нь Олон улсын жүдо бөхийн холбооныхны анхаарлыг татжээ. Ялангуяа Олон …

  • 9 August

    Ажилтнууд нь захиралдаа мөрөөдлийн машиныг нь бэлэглэжээ

      Монголын дээрэлхүүгийн дээр цалингаа ч бүтэн өгч чаддагүй захирлуудад үлгэр жишээ болохуйц нэгэн явдал болжээ. Америкийн «Gravity Payments» компаний ерөнхий захирал Дэн Прайс нь ажилтан бүрийн мөрөөдлийн босс гэдгээ харуулжээ. Тэрээр  эдийн засгийн хямралын энэ жилүүдэд ажилтнуудынхаа цалинг ерөөсөө бууруулаагүй гэнэ.    Харин ч өнгөрсөн жилээс ажилтнуудынхаа цалин нийгмийн хангамжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр өдгөө тус компаний 120 ажилтны дундаж …

  • 9 August

    Өмнөд Солонгосын гимнастикчтай сельфидсэн Хойд Солонгосын гимнастикчид ХҮНД ЯЛ төлөвлөжээ

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпийн XXXI наадам Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо   өдрөө үргэлжлэж байна. Олимпийн эхний өдөр Өмнөд, Хойд Солонгосын эв нэгдлийг илэрхийлсэн мэт хоёр улсын тамирчин охидын хамтдаа авахуулсан гэрэл зураг олны анхаарлыг ихээхэн татсан. Тэгвэл Хойд Солонгосын гимнастикч Хон Жон Юн Рио олимпоос гэртээ харьж очоод хуулийн дагуу  шийтгэл хүртэх гэнэ. Учир нь …

  • 9 August

    Хятад эрчүүд 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэргүй болох аюултай

    Гуч гаруй жил нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлсэний гайгаар Хятадын нийгэмд хүйсийн тэгш бус байдал бий болсон юм. Жил бүр Хятадад 18 сая хүү мэндэлдэг бөгөөд 2030 он гэхэд Хятадад 30 сая эрэгтэй илүүднэ гэсэн тооцоог гаргасан байдаг. Ганц бие эрчүүд олноороо бий болж байгаа учир 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэр олох магадлал тун бага болно гэдгийг Хятадын судлаачид …

  • 9 August

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт сарын дараа болно

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт нэг сарын дараа болно. Зохион байгуулагч Ханжөү хот бүх хүчээ төвлөрүүлэн, дээд уулзалтын бэлтгэл ажлуудыг хийж  байна. Ханжөү хотын иргэн 70 хүрсэн өндөр настан хатагтай Хао Шючинь энэ зун маш яаруу байлаа. “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын хорооллын сайн дурынхны хувиар, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, тэрээр өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын ойр …

  • 8 August

    “РИО 2016”-д Хятадын алдаатай далбааг ашиглаж байна

    “Рио 2016” эхэлсэн өдрөөс эхлэн өчигдрийг хүртэл медаль гардуулах ёслол дээр Хятадын далбааны буруу загварыг ашиглаж байгааг Хятадын төв телевиз CCTV “Үндэсний далбаа бол тухайн улсын гол билэг тэмдэг болдог. Тиймээс ямар ч алдаа байх ёсгүй” хэмээн мэдээлжээ. Энэ тухай мэдсэн Хятадууд зохион байгуулагчдад гомдол гаргасан боловч одоо болтол солигдохгүй байгаа юм байна. Гол асуудал нь стандарт далбааны дөрвөн жижиг …

  • 5 August

    Рио 2016: Домогт Пеле олимпийн бамбарыг асаана

    “Рио 2016″ зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хэдийнээ эхлэсэн боловч дэлхий даяар тэсэн яадан хүлээж буй мөч бол алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаа. Рио Де Жанейро хотод орой харин Монголын цагаар маргааш өглөөний 7 цаг 40 минутад эхлэх нээлтийн ажиллагааг 3 тэрбум хүн үзнэ гэсэн урьдчилсан таамаг байна. Тус улсын олимп зохион байгуулах …

  • 5 August

    Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо ОУ-ын олимпийн хороонд бэлтгэл ажлаа танилцууллаа

    Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч дарга, Бээжин хотын орлогч дарга Жан Жянь тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-ны өдөр ОУОХ-ны 129-р бүгд хуралд 2022 оны өвлийн олимпийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. ОУОХ-ны ерөнхийлөгч Бах уг арга хэмжээг даргаллаа. Бээжингийн өвлийн олимпийн хорооны тайлагнах баг танилцуулахдаа, Хятадын засгийн газар Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажлыг дээд хэмжээгээр чухалчилж, ногоон, хамтаар …

  • 5 August

    Хятадын генерал авлигын улмаас бүх насаараа хоригдох ял шийтгүүллээ

    Хээл хахууль авсан хэмээн буруутгагдаж байсан 74 настай, тэтгэвэрт гарсан армийн генерал Гуо Бошион-ыг авлигын хэргээр армийн шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн талаар Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлагаас мэдээллээ. Мөн агентлагаас мэдээлснээр Гуогийн генерал цол болон хувийн хөрөнгийг нь хураасан байна. Гуо нь дэлхийн хамгийн том арми болох Хятадын Ардын чөлөөлөх армийг хариуцдаг Хятадын Армийн төв хорооны дэд …