Tag Archives: гадаад мэдээ

August, 2019

  • 8 August

    Ким Жон Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

    БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун наймдугаар сарын 6-нд тактикийн шинэ залуурт пуужингуудын туршилтыг биечлэн удирдан явууллаа гэж тус улсын КCNA агентлаг мэдээлжээ. “БНАСАУ-ын баруун нутагт орших нисэх буудлаас харвасан тактикийн хоёр залуурт пуужин нийслэл хот болон төвийн бүс нутгуудын дээгүүр нисэж, Зүүн тэнгисийн /Япон тэнгис/ арал дээр  оновчтой туссан” гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна. Пуужингууд харвасан нь “цэргийн …

  • 3 August

    АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа.Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов. Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор …

July, 2019

  • 31 July

    “Токио 2020” зуны олимпын медалийг танилцуулав

    Токио хотноо болох 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулагчид медалийн загварыг танилцууллаа. Олимпын медалийн гэрэл зураг, видео бичлэгийг 2020 оны олимпын наадмыг зохион байгуулах хорооны албан ёсны вэб сайтад Японы нийслэлд тэмцээн эхлэхээс яг нэг жилийн өмнө нийтэлсэн байна.  Медалийн нүүрэн талд 1896 онд анхны олимпын наадмыг зохион байгуулсан эртний Грекийн ялалтын бурхан Ника мөн Панатиниакос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлсэн бол ар талд нь таван …

  • 29 July

    Мустафа Шентоп: Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.     Хоёр орны хооронд дипломат харилцаа …

  • 25 July

    Кристин Лагард:Хүчирхэг эдийн засгийг бий болгохын тулд авилга гэх “хорт хавдар”-ыг эмчлэх ёстой

    ОУВС-гийн удирдах захирал Кристин Лагард дэлхий нийтийн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөөх шинэ санаачилгыг гаргаж, ирээдүй хойч үедээ захидал хүргүүлжээ. Тус нээлттэй захидал нь ОУВС-гийн “Санхүү ба Хөгжил” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдсэнийг  орчуулан хүргэж байна. Хүндэт нөхдөө, Би та бүхэнтэй бидний хамтдаа бүтээсэн түүхийн талаар болон ирээдүйн талаар өөрийн бодлоо хуваалцъя. 75 жилийн тэртээ 40 гаруй улсын төлөөлөгчид чуулж, дэлхийн эдийн засгийн шинэ дүрмийн талаар хэлэлцэж, баталсан …

  • 22 July

    Загвар өмсөгч Ирина Шейк Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ

    Оросын cупер модель Ирина Шейк Испанийн Vogue сэтгүүлийн наймдугаар сарын нүүр хуудсыг чимжээ. Түүний зураг авалтыг Итали, Швейцарын Fashion зурагчид болох Луижи Мурену болон Янго Хензи нар хийж гүйцэтгэжээ. Тэрбээр энэ удаа Intimissimi брэндийн дотуур хувцсыг зураг авалтдаа сонгосон байна. Ирина Шейк ахлах сургуулиа төгссөний дараа маркетингаар сурч эхэлсэн ч бүтэлгүйтсэн учир эгчтэйгээ хамт загварын агентлагт явж эхэлсэн бөгөөд энэ …

  • 4 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД “ОХУ-ын Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан иргэдэд чин сэтгэлийн эмгэнэл болон сэтгэл санааны дэмжлэгээ илэрхийлж байгааг хүлээн авна уу. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэн Эрхүү муж дахь үерт автагсдад хүмүүнлэгийн тусламж …

  • 2 July

    Эрхүү хотруу зорчих иргэдийг болгоомжтой байхыг анхаарууллаа

    Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас  6 сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаад байна. Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1,350 см хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, цахилгаан, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр одоогоор таван хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд …

June, 2019

  • 28 June

    “Их-20” уулзалтаар хэлэлцэх асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна

    Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.06.28/ Японы Осака хотноо тэхэллээ. Учир нь ОХУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Владимир Путин, Сирил Рамафоса нарын хоёр талын уулзалт удааширсан байна. Хурал эхлэхээс өмнө уламжлалт ёсоор дэлхийн тэргүүлэгч 20 улсын төрийн тэргүүн нар гэрэл зургаа татуулжээ. Протокол ёсоор эхний эгнээний голд уулзалтыг зохион байгуулагч, Японы улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, түүний …

  • 18 June

    Ши Жиньпин БНАСАУ-д анх удаа албан ёсны айлчлал хийнэ

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийх тухай тус улсын төв мэдээллийн агентлаг CCTV мэдээлжээ. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай Пүрэв эсвэл Баасан гаригт уулзах төлөвтэй байна. Хамгийн сүүлд 14 жилийн өмнө БНХАУ-ын удирдагч БНАСАУ-д айлчилж байжээ. 2005 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао тус улсад гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны эцэг Ким …

  • 12 June

    “Токио-2020” олимпын бамбарыг танилцууллаа

    Ирэх  онд Токио хотод болох олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо. Олимп, паралимпын наадмын бамбар нь япончуудын бахархал, гоёл болсон сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар тургих маягаар бүтээгджээ. Фукушима мужийн J-Village хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпын наадмын галт бамбарын буухиа  2020 оны гуравдугаар сарын 26-нд цунами, цөмийн станцын тэсрэлт болсон газраас эхлэн Япон улсын 47 муж, 857 …

  • 12 June

    Мали улсад зэвсэгт халдлага гарч 100 орчим хүн амь үрэгджээ

    Баруун Африкийн далайд гарцгүй Мали улсад энэ сарын 10-ны өдөр  зэвсэгт халдлага гарч 100 орчим хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Малигийн Догон тосгонд болсон уг халдлагыг Фулани үндэстний цөөнхүүд үйлдсэн болохоо хүлээсэн байна. Энэ бүс нутаг нь эртнээс ширүүн тэмцэлтэй байсаар ирсэн билээ. Өнгөрсөн гуравдугаар сар л гэхэд Догон тосгоны анчид болон Фулани омгийн малчдын дунд буудалцаан болж 150 …

  • 10 June

    Дуучин Рианна орлогоороо тэргүүллээ

    АНУ-ын дуучин Рианна  ашиг орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр жилийн 600 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Рианна уран бүтээлээ түр завсарласан боловч түүний “Fenty” брэнд өндөр борлуулалттай байгаа аж.  Өдгөө 31 настай Рианна гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас болон бэлэн хувцасны брэндийн борлуулалтаас хангалттай орлого олж байна. Тэрбээр 2017 оны есдүгээр сард “Fenty” гоо …

  • 7 June

    Jay-Z дэлхийн анхны тэрбумтан реппер боллоо

    Реппер Jay-Z албан ёсоор анхны тэрбумтан хип хоп уран бүтээлч болсон тухай дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг Forbes сэтгүүл зарлажээ. Jay-Z-гийн хөрөнгийн хэмжээг нэг тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна. Реппер Jay-Z амжилтад хүрэхэд түүний гэргий Beyonce гол нөлөө үзүүлсэн хэмээн Forbes сэтгүүл онцолжээ. Jay-Z буюу Шон Картер нь Нью Йорк хотод өссөн бөгөөд 1996 онд “Reasonable Doubt” нэртэй анхны цомгоо гаргаж, …

May, 2019

  • 30 May

    Ши Жиньпин ирэх сард ОХУ-д айлчилна

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-7-нд ОХУ-д айлчилж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан “Шиньхуа” агентлагт мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийх аж. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт ирэх сарын 6-8-нд болно.