Tag Archives: гадаад мэдээ

November, 2018

  • 14 November

    Агаарын цохилтод өртсөний улмаас олон иргэн амь үрэгджээ

    Даваа гарагт АНУ тэргүүтэй эвслээс Сирийн зүүн нутгийн Дейр аль-Цур мужийн Шафех тосгоныг онилон өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас 60 орчим иргэн амь үрэгдэж, шархадсан тухай Сирийн “SANA” агентлаг даваа гарагийн орой мэдээлжээ.

  • 14 November

    БНХАУ-Сингапур чөлөөт худалдааны гэрээг шинэчлэхээр тохиролцлоо

     БНХАУ болон Сингапурын төлөөлөгчид өчигдөр хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдгээрийн дунд талууд хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх хэлэлцээр орж байна.

  • 13 November

    БНАСАУ газарт суурилуулсан 636 минаг устгажээ

    БНАСАУ Панмүнжом тосгоны ойр орчимд суурилуулсан 636 минаг устгаж, аюулгүй болголоо гэж БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Дү мэдэгдэв.

  • 13 November

    Хууль бус цагаач нар сураггүй болжээ

    Даваа гарагт Туркийн Эгийн тэнгисийн эргээс хууль бус олон цагаачийг тээвэрлэн хөдөлсөн завь осолдсоны улмаас 10 цагаач иргэн сураггүй болсон тухай тус улсын Эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв.

  • 13 November

    Галт тэрэгний эмэгтэй жолооч нарын тоог нэмэгдүүлнэ

    Их Британийн Лондон, Кент болон Зүүн Суссекс зэрэг зүүн өмнөд нутагт үйл ажиллагаа явуулдаг төмөр замын компани эмэгтэй жолооч нарын тоог нэмэгдүүлэх кампанит ажлыг явуулж эхэлжээ.

  • 13 November

    Муур болон цохын занданшуулсан шарил илрүүлжээ

    Египетийн нийслэл Каир хотоос холгүй орших Саккара бунхан дахь булшнуудаас 4000 гаруй жилийн өмнөх үед хамаарах муур болон цохын занданшуулсан шарилыг археологичид олж илрүүлсэн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

  • 12 November

    БНХАУ-д 600 албан тушаалтны авлигын гэмт хэргийг илрүүлжээ

    БНХАУ-д зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх эхний шатны ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10  сард 572 хүнийг авлигын хэрэгт татан, хариуцлага хүлээлгэсэн байна. Тухайлбал, хэвлэлийнхний мэдээлснээр, уг ажиллагааны хүрээнд 10 мужид шалгалт явуулсан бөгөөд энэ ганцхан сарын хугацаанд гэмт бүлэглэлтэй холбоотой 1791 авлигын хэрэг илрүүлж, 726 сая ам.доллар хураан авчээ. Ирэх онд багтаан хоёр болон гуравдугаар шатны ийм ажиллагааг Хятадын бүх газар …

  • 9 November

    29 настай Окасио-Кортес Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн болно

    Ардчилсан намын гишүүн, 29 настай Александриа Окасио-Кортес АНУ-ын Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн болж магадгүй. Тэрбээр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Бүгд Найрамдах намын гишүүн Энтони Паппасыг ялах төлөвтэй байгааг телевизийн “Fox News” болон “CNN” суваг урьдчилан таамаглажээ.

  • 9 November

    Нисэх онгоцон дахь таагүй үнэрийн улмаас онгоц эргэн газардахад хүрчээ

    Лхагва гарагт Индонезийн Бенкулу мужаас Жакарта хотыг зорин хөөрсөн нисэх онгоцны бүхээгт тархсан таагүй үнэрийн талаар зорчигчид гомдол гаргасны улмаас уг нисэх онгоц тун удалгүй эргэн газардсан байна.

  • 7 November

    Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэлийг сургуульдаа бэлэглэнэ

    Японы нэрт зохиолч Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэл эхүүдийг төрөлх их сургуульдаа бэлэглэхээр болжээ. Тэрбээр  анх удаа хэвлэлийн бага хурал зарлаж энэ тухайгаа хэлжээ. Өнгөрсөн Даваа гаригт Васэда их сургууль дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ Мураками зохиол бүтээлүүдийнхээ шүүмжүүд, пянзны цуглуулгаа ч бас бэлэглэхээ амлажээ. Тэдгээр гар бичмэл, захидал, бусад баримт бичиг түүний 40-өөд жилийн уран бүтээлийн түүх гэдгийг тэрбээр дурдаад, …

  • 6 November

    Ким Жөн Ун энэ сард Орост айлчилж магадгүй

    БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 11 дүгээр сард ОХУ-д айлчилж магадгүй байна. Энэ тухай “Yonhap” агентлаг ОХУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд У Юн Гыны мэдээллээс иш татан уламжилжээ.

  • 6 November

    Төв Америкийн орнуудын дүрвэгсдийн эхний хэсэг Мехико хотод иржээ

    АНУ-аас орогнол хүрэхээр тус улсыг чиглэн яваа Төв Америкийн орнуудын дүрвэгсдийн цувааны эхний хэсэг Мехико хотод иржээ.

  • 5 November

    BTS хамтлаг хүүхдийн хүчирхийллийн эсрэг төсөлд 1.4 сая ам.доллар хандивлажээ

    Солонгос улс  дахь Нэгдсэн Үндэсний байгууллагаас санаачилж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг төслийн ажилд зориулж BTS хамтлаг, Big Heat энтертаймент хамтран 1.4 сая ам.доллар хандивлажээ. НҮБ-ийн “Гэмт хэргийг зогсооё” кампанит ажлын хүрээнд хэрэгжиж буй “Өөрийгөө хайрлая” төслийн ойн арга хэмжээг энэ сарын 1-4-ний өдрийн хооронд Сүньчонь, Сөүл хотуудад BTS, Big Heat энтертайнмент, Солонгос дахь НҮБ хамтран зохион байгуулсан юм.

  • 5 November

    АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа сэргээв

    АНУ болон Өмнөд Солонгос сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа тухай “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Уг сургуулилтыг хоёр орны тэнгисийн явган цэргийн хооронд туршлага солилцох Солонгосын хөтөлбөрийн хүрээнд хийдэг байна.

  • 5 November

    Улс төрийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ

    Японы улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг Шинэ Зеландын парламентын дарга Тревор Маллард уриалсан бөгөөд ням гарагт телевизийн “NHK” сувагт өгсөн ярилцлагын үеэрээ энэ тухай тэмдэглэсэн байна.