Tag Archives: гадаад мэдээ

November, 2018

  • 29 November

    Трамп Украины талаарх тайлан мэдээтэй танилцсаныхаа дараа Путинтэй уулзах эсэхээ шийднэ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин болон Хар тэнгист болсон үйл явдлын талаарх бүрэн тайлан мэдээг хүлээж авсныхаа дараа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Аргентинд болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах эсэхээ шийднэ.

  • 29 November

    Грект хувийн хэвшлийнхэн ажил хаяж байна

    "Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо" /GSEE/ хэмээх хувийн хэвшлийн ажилчдын үйлдвэрчний томоохон эвлэлээс зохион байгуулж буй бүх нийтийн ажил хаялт Грект лхагва гарагт эхэлжээ. Ажил хаялтад оролцогсод цалингийн доод хэмжээг 751 евро болгож нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн гэрээ байгуулах, татварын өсөлтийг зогсоохыг шаардаж байгаа аж.

  • 28 November

    Малайзийн хаан ОХУ-ын мисстэй гэрлэжээ

    Малайзийн тавдугаар хаан Мухаммад султан Келантан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн байсан орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэжээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Оксана Воеводина 22 насандаа 2015 онд “Мисс Москва”тэмцээний тэргүүн титмийг хүртэж байжээ.

  • 26 November

    “Араатны хаан арслан” киноны трейлер цацагдлаа

    Анх 1994 онд дэлгэцнээ гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Уолт Дисней компанийн зүгээс ирэх оны зургадугаар сараас шинэ өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулахаар болжээ.“Араатны хаан арслан” кино 1994 онд гарч байсан анхны хувилбар нь “Алтан бөмбөрцөг” кино наадмаас гурван төрөлд,  “Оскар”-аас хоёр төрөлд шагнал авч байсан билээ. Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, …

  • 26 November

    Үйлдвэрлэлийн нөлөөгөөр хорт хавдар туссан ажилчдаасаа “Samsung” уучлалт хүсчээ

    Өмнөд Солонгосын “Samsung Electronics Co” компани хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрлэлийн нөлөөллөөр хорт хавдар туссан бүх ажилчнаасаа албан ёсоор уучлалт хүссэн тухай “Korea Bizwire” цахим хуудаст мэдээлжээ.

  • 26 November

    Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ

    Салан тусгаарлагчид Пакистаны Карачи хот дахь Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ. “Geo TV” телевизийн мэдээлснээр,  амиа алдсан хүмүүс нь тус консулын газар виз авахаар ирсэн эцэг, хүү хоёр байжээ.

  • 24 November

    Их Британийн хамгийн өндөр настай ихрүүд 102 нас хүрчээ

    Их Британийн  хамгийн өндөр настай ихрүүд арваннэгдүгээр сарын 20-нд 102 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Ихэр эгч, дүүс болох Филлис Жонес, Айрен Крамп нар нь 1916 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хоорондоо 25 минутын зайтай хорвоод мэндэлсэн байна. Ихрүүдийн ийн урт насалж, ухаан санаа нь цэлмэг байгаагийн гол нууц нь загасны мах иддэгтэй  холбоотой гэж үздэг аж. Ихрүүд 100 насныхаа төрсөн өдрөөр …

  • 23 November

    Скрипалийг хордуулсан хэрэгт холбоотой сэжигтнүүдийн шинэ дүрс бичлэгийг нийтэлжээ

    Их Британийн Цагдаагийн газар Солсбери болон Эймсбери хотод хүн хордуулсан хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн шинэ дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Хууль сахиулагчид цаашид мөрдөн шалгах ажил явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон нийтэд хандаж хүсчээ. Холбогдох мэдэгдлийг Их Британийн нийслэл хотын Цагдаагийн газрын хэвлэлийн алба пүрэв гарагт нийтэлсэн байна.

  • 23 November

    БНСУ дахь нохой нядалгааны хамгийн том газрыг хаана

    БНСУ дахь нохой нядалгааны газруудыг хаах ажлыг хамгийн том газраас эхлүүлсэн тухай тус улсын холбогдох албаны удирдлагууд мэдээлэв.

  • 22 November

    Д.Трамп Саудын Арабт талархал илэрхийлжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан Саудын Арабын эрх баригчдад хандан, газрын тосны үнэ буурч байгаад талархал илэрхийлэхийн сацуу цаашид илүү бууруулахыг уриалжээ.

  • 22 November

    Террорист “Лалын улс” бүлэглэлийн 16 босогч амь үрэгджээ

    Мягмар гарагт АНУ тэргүүтэй эвслээс Сирийн зүүн нутгийн Дейр аль-Цур мужийн Ханин суурин дахь террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын түшиц газрыг онилон өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас уг бүлэглэлийн 16 босогч амь үрэгдсэн тухай ажиглалтын байгууллагаас мэдээлэв.

  • 22 November

    Оросын төлөөлөгч Интерполын тэргүүнээр сонгогдож чадсангүй

    Интерполын шинэ тэргүүнээр Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Жон Ян сонгогдсон тухай тус байгууллагын хэвлэлийн алба “Twitter” дэх хуудастаа мэдээлжээ.

  • 22 November

    Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна гэж мэдэгджээ

    Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулахгүй бол тус улсын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

  • 21 November

    БНСУ: Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана

    Дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхэлж байсан Солонгос эмэгтэйчүүдийн хохирлыг барагдуулах зорилготой Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана гэж БНСУ мэдэгдлээ.

  • 21 November

    1995 онд үйлдсэн террорист халдлагын сэжигтнийг баривчилжээ

    1995 онд ОХУ-ын өмнөд нутгийн Буденновск хотод үйлдсэн террорист халдлагын өөр нэг сэжигтнийг баривчилсан тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас мягмар гарагт мэдээлэв. Уг халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 415 хүн шархдаж байжээ. Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд тэмдэглэснээр, уг этгээд нь 1978 онд төрсөн Хазвах Черхигов гэгч байсан бөгөөд үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй аж. Шамиль Басаев тэргүүтэй босогчдын …