Tag Archives: гадаад мэдээ

March, 2021

  • 30 March

    Археологичид эртний бунхнаас жимсний дарс олжээ

    БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужийн Юүнь Чэн хотын ойролцоох эртний бунхнаас Жөү гүрний /МЭӨ 1046-256/ үед дарсан жимсний дарс олджээ. “Бэй Бай-Э” бунхнаас өнгөрсөн онд олдсон найман хүрэл данхны сайн битүүмжилсэн хоёроос нь тунгалаг шингэн олдсон гэж археологичдын багийн ахлах Цао Жюнь мэдээлсэн байна. Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн судалгааны багийн гишүүн Ли Жинпүний мэдээлснээр, шингэний дээж болон бусад …

  • 23 March

    ВИДЕО:БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca” вакцин хийлгэлээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг өнөөдөр хийлгэжээ. Тэрбээр Их Британид болох “Их 7”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юм. Мүн Жэ Ин Сөүл хотын Чонно дүүргийн эрүүл мэндийн төвд гэргий Ким Жон Сук болон ирэх зургадугаар сард Их Британи руу дагалдан явах Хөх ордны есөн төлөөлөгчийн хамт вакцин хийлгэжээ. “AstraZeneca”-гийн вакцины үр …

  • 23 March

    Мүүдис агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгон сайжрууллаа

    Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлсэн гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ: Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна …

  • 23 March

    Австралид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

    Австралийн зүүн хэсэгт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буужээ. Тус улсын хүн ам хамгийн шигүү суурьшсан муж болох Шинэ Өмнөд Уэльс муж үерийн улмаас хамгийн их хохирол амссан байна. Сидней хотод далангууд хальж, суурьшлын бүс эрсдэлтэй болсон тул 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн зургаан өдөр 900 мм хур тунадас унаж, …

  • 23 March

    “Токио 2020” олимп, паралимпын наадмын 900.000 орчим тасалбарыг буцаана

    “Токио 2020” олимпын наадмын зохион байгуулагчид цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож ирэх долдугаар сарын 23-нд эхлэхээр төлөвлөгдөөд буй зуны олимпын 32-р наадмын үеэр олон улсын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байна. Улмаар бусад орны үзэгчдийн худалдаж авсан олимпын 600.000, паралимпын 300.000 орчим тасалбарыг буцаахаар болжээ. Тус шийдвэр нь олимпын наадамд оролцох тамирчид болон тэдний багийн албаныханд хамаарахгүй юм. Зохион …

  • 13 March

    ДЭМБ-аас Johnson & Johnson вакциныг бүртгэж, AstraZeneca-г аюулгүй гэв

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 12-ны өдөрт Жансен (Johnson & Johnson) компанийн гаргасан COVID-19-ийн эсрэг “Ad26.COV2.S” вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ. Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) гуравдугаар сарын сарын 11-нд олгосон юм.  Жансены вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Жансен компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаагаар тус вакциныг …

  • 2 March

    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Сovid-19-ийн эсрэг вакцин хийлгэлээ

    Энэтхэг улсад Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакциныг хийлгэжээ. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Бүх Энэтхэгийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд “Covid-19”-ийн вакцины эхний тунг хийлгэлээ. Энэтхэг эмч нар болон эрдэмтэд цар тахлын эсрэг дэлхий нийтээр хийж буй тэмцлийг бэхжүүлэхийн тулд маш хурдацтай ажиллаж байгааг харах гайхалтай байлаа. Энэтхэгийг …

February, 2021

  • 26 February

    Ковид-19 цар тахлын үеийн Хятад улс

    2020 оны Хятадын эдийн засгийн байдал              2019 онд Хятад улсын эдийн засаг 6%-аар өсөж, дэлхийн улс орнуудын дунд хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орны нэг болж байсан ба 2011 оноос хойш эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ-ын дараа орсон байр сууриа хадгалж, мөн өсөлтийн энэ хурдаа жигд хадгалсаар байх аваас арваад жилийн дараа дэлхийн хамгийн шилдэг эдийн засагтай орон болоход ойрхон байгаа …

  • 22 February

    Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “сovid-19”-ийн эсрэг вакцин хийлгэлээ

    Австрали улсын  Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлыг даван туулах, эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь вакцин болохыг ард иргэддээ үлгэрлэн харуулахын тулд өөрөө ням гарагт Pfizer вакцин хийлгэснийг BBC мэдээллээ.   Ерөнхий сайд Скотт Моррисоны вакцин хийлгэж буй үйл явцыг орон даяар телевизээр нэвтрүүлжээ.  Ерөнхий сайд Скотт Моррисонтой хамт  болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, асрамжийн газарт амьдардаг зарим иргэд вакцин хийлгэжээ.

  • 19 February

    Фото: Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

    Энэ сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимп болон паралимпын бэлтгэл ажилтай танилцав. Энэ үер спортын ордонд Ши Жиньпин уран гулгалтын үндэсний шигшээ, ойрын зайн тэшүүрийн багийн дасгалыг үзэж, бэлтгэл ажил урагштай явагдаж байгаад маш их сэтгэл ханамжтай байв. Тэрбээр “Бээжингийн өвлийн олимпын наадам, пара олимпын наадам зохион байгуулагдана гэдэгт би итгэл дүүрэн байгаа” гэж хэлэв. 2022 …

  • 19 February

    ВИДЕО:Дональд Трампын казиног нураажээ

    АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотод байдаг “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборын хуучин барилгыг энэ сарын 17-ний өдөр нураажээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 1984 онд уг казино, зочид буудлыг нээж байсан юм. Нэгэн үе Холливиудийн жүжигчид, рок оддын цуглардаг байсан казино 2009 оноос дампуурч, хаалгаа барьсан байна. Энэ сарын 17-ний өдөр казиногийн хуучин барилгад нийт 3000 …

  • 5 February

    “Цагаан уул” дурсгалын зоос олон улсын шагнал хүртлээ

    ОХУ-ын “Russian Coin Constellation” 14 дэх удаагийн “Шилдэг Зоос” шалгаруулах уралдаанд улс орнуудын төв банк, зоос үйлдвэрлэгчид нийт 9 төрөлд өрсөлдлөө. Дэлхийн томоохон нэр хүнд бүхий “Шилдэг зоос” шалгаруулалтад нийт 17 орноос 26 оролцогч 2019 онд үйлдвэрлэгдсэн 200 гаруй дурсгалын зоос ирүүлжээ. Уг шалгаруулалтад Монгол улсын “Цагаал уул” франчайз дурсгалын зоос  “Шилдэг уран сайхан” төрөлд III байрт шалгарлаа. Тус зоос нь 33 мм диаметртэй, …

January, 2021

  • 21 January

    ФОТО:АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөлөө

    АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын  арга хэмжээ боллоо. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд алдарт дуучин уригдан ирж “This land is your land” дууг дуулсан бол Лэди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулсан юм. https://youtu.be/-6w3SPbTWKE 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ерөнхийлөгч асан  Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирлээ. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч …

  • 19 January

    ВИДЕО:Далай лам “Уур амьсгалын хямрал” сэдвээр Грета Тунбергтэй цахимаар ярилцжээ

    Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 2021 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр уур амьсгалын өөрчлөлтийн талаар эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцсан байна. Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам …

  • 19 January

    “Samsung ”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо

    Өмнөд Солонгосын Дээд шүүх өчигдөр /2021.01.18/ “Samsung”группын өв залгамжлагч И Жэ Ёнд 2,6 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа “Samsung”-ийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна. Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн …