Өнгөрсөн жилийн Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн асуудалд холбогдсон олимпийн аварга Рафаэла Силва /CAS/ буюу Спортын арбитрын шүүхэд давж заалдсан юм. Олимпийн аварга Рафаэла Силвагаас өнгөрсөн жил авсан допингийн шинжилгээгээр астматай хүн хэрэглэдэг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас /WADA/ гаргасан хориглосон эмийн жагсаалтад байдаг фенотерол хэмээх бодис илэрсэн билээ. Улмаар Перуд түрүүлсэн тивийн аваргын алтан медалийг нь хурааж, барилдах …
Tag Archives: гадаад мэдээ
December, 2020
-
18 December
ОХУ-ын баг тамирчдыг “Токио-2020”, Бээжин-2022 өвлийн олимпийн наадамд оролцох эрхийг нь хаслаа
Швейцарын Лозанн хотод төвтэй Олон улсын спорт арбитрийн шүүх ( CAS )-ээс ОХУ-ын баг тамирчдыг Токио-2020 Зуны XXXIII олимпийн наадам, Бээжин-2022 өвлийн XXIV олимпийн наадамд оролцох эрхийг нь хаслаа. Гэхдээ допингийн асуудалд орооцолдоогүй цэвэр тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу дээрх хоёр олимпод оролцохыг нь зөвшөөрсөн байна. Түүнчлэн Оросын баг нь 2022 оны ХII сарын 16 хүртэлх хугацаанд зохиогдох …
-
18 December
Бүгд Найрамдах Польш Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотод нээх шийдвэр гаргалаа
Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ. Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам …
-
11 December
“Ковид-19”: Халдвар хамгааллын олон улсын туршлага
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж буй найман улсын туршлагыг судалжээ. Тодруулбал БНХАУ, АНУ, ОХУ, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС, ХБНГУ, БНСУ, ЯПОН зэрэг найман улс багтсан байна. “КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” (БНХАУ-ЫН ЖИШЭЭГЭЭР) БНХАУ нь “Ковид-19” анх гарч цар тахалтай тэмцсэн улсын хувьд өвчний …
November, 2020
-
4 November
Сонгуулийн эргэн тойронд:Трамп ялбал Монголд ашиггүй
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп 2016 онд консерватив намыг төлөөлж, либералчуудын эсрэг эрс тэрс өнгөөр дуугарч, улс төрийн хүрээнд цээрлэдэг үг яриаг хэрэглэн байж санаанд оромгүй ялалт байгуулсан билээ. Жишээ нь Мексикийн цагаачдыг “дандаа гэмт хэрэгтнүүд, хүчингийн хэрэг үйлдэгсэд” гэснээ “магадгүй зарим нь гайгүй хүмүүс байж мэднэ” гэх зэргээр ярьж эхэлсэн байдаг. Хэрэв ерөнхийлөгч болвол өмнөх засаг захиргааны үед баталсан байгаль орчны дүрэм …
-
4 November
АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний хороо төв байраа нүүлгэжээ
АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний хороо аюулгүй байдлаа хангах үүднээс нийслэл Вашингтон хотод орших төв байраа сонгуулийн өмнөх орой нүүлгэлээ гэж тус намын төлөөлөгч мэдэгджээ. Сонгуулийн дараа нийслэл Вашингтон хот, Цагаан ордны эргэн тойронд эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор тус хотод үйл ажиллагаа явуулдаг олон дэлгүүр, бизнесүүд гаднаа мод, панераар хамгаалалт хийгээд …
October, 2020
-
29 October
“FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ тэргүүн Жанни Инфантиногийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж “FIFA” мягмар гарагт мэдээлэв. Ж.Инфантиногийн шинжилгээний хариу мягмар гарагт гарчээ. Түүнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн байна. “FIFA”-гийн тэргүүн халдвар авснаа мэдсэн даруйдаа өөрийгөө тусгаарласан бөгөөд хамгийн багадаа 10 хоног тусгаарлагдах ажээ. “Ж.Инфантинотой сүүлийн хэдэн өдрийн хугацаанд ойр байсан бүх хүнд мэдээлэл хүргүүлж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг хүссэн” …
-
26 October
Самсунг Электроникс компанийг үүсгэн байгуулагч Ли Кун Хи таалал төгслөө
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанийг дэлхийн хэмжээний бизнесийн байгууллага болгосон Ли Кун Хи өчигдөр буюу ням гарагт 78 насандаа таалал төгсжээ. Тэрбээр зүрхний шигдээс өвчний улмаас сүүлийн зургаан жил гаруй хугацаанд хэвтэрт байсан юм. Өмнөд Солонгосын хамгийн баян хүн Ли Кун Хи группийнхээ хоёрдугаар үеийн удирдагч бөгөөд үүсгэн байгуулагч эцэг Ли Бюн Чулын үед гоймонгийн худалдаа эрхэлдэг байсан Самсунгийг дэлхийн …
-
26 October
“Нокиа” компани саран дээр 4G сүлжээ суурилуулна
АНУ-ын сансар агаар судлалын “НАСА” агентлаг Финландын “Нокиа” компанийг Саран дээрх анхны үүрэн холбооны сүлжээг байгуулах компаниар сонгожээ. “Нокиа” компани Сарны гадаргуу дээр “Маш бага оврын, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг, сансрын орон зайд тэсвэртэй” 4G утасгүй сүлжээг суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү төсөл нь “НАСА” агентлагийн 2030 он гэхэд Саран дээр хүний урт удаан хугацааны оршин тогтнолыг бий болгох …
-
26 October
Бразилд коронавирусын вакцины туршилтад орсон нэг хүн нас баржээ
Английн эмийн компани АстраЗенека болон Оксфордын их сургууль хамтран короновирусын эсрэг гаргасан вакцины клиник туршилтад сайн дураар хамрагдсан нэг хүн нас барсан талаар Бразилийн засгийн газраас мэдэгдэл хийжээ. Харин тус улсын хэвлэл мэдээллийнхэн нас барсан хүнд туршилтын вакцин биш тайвшруулах эм өгсөн хэмээн мэдээлж байгаа юм байна. Бразилийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд өнгөрсөн Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ уг сайн дурын оролцогчийг …
-
21 October
“Samsung” компани дэлхийн шилдэг ажил олгогчоор шалгарчээ
АНУ-ын “Forbes” бизнесийн сэтгүүлээс жил бүр гаргадаг Дэлхийн шилдэг ажил олгогчдын жагсаалтыг энэ жил “Самсунг Электроникс” компани тэргүүлжээ. Энэхүү Өмнөд Солонгосын компанийн араас АНУ-ын технологийн том хүчнүүд болох “Амазон”, “Ай Би Эм”, “Майкрософт” зэрэг компаниуд жагссан байна. Харин “Самсунг” компани өнгөрсөн жилийн 106-р байрнаасаа шууд нэгдүгээр байрт ирсэн нь энэ болжээ. “Самсунг”-ийн энэхүү амжилт цар тахлын дунд тохиож байгаагаараа ач холбогдолтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж …
-
21 October
Жасинда Ардерн сонгуульд ялалт байгуулж, Шинэ Зеландыг дахин удирдахаар боллоо
Өнгөрсөн Бямба гарагт болсон парламентын сонгуулийн үр дүнд ерөнхий сайд Жасинда Ардерн хоёр дахь удаагаа Шинэ Зеланд улсыг удирдахаар боллоо. Хөдөлмөрийн нам 49 хувийн санал авч, парламентын 120 суудлын 64-ийг нь авахаар болжээ. Энэ бол тус намын хувьд сүүлийн 50 жилд үзүүлээгүй өндөр амжилт юм. 1996 оноос хойш анх удаа Шинэ Зеландад нэг нам бусад намтай эвсэлгүй, дангаараа засгийн газар байгуулах боломжтой болж байна. Сонгуулийн дүн гарсны дараа Жасинда Ардерн үг …
-
16 October
Тайланд улсад оршин суугаа Mонгол иргэдийн анхааралд
Тайландын Засгийн газар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус улсын Бангкок хотод тодорхойгүй хугацаагаар онц байдал зарлав.Онц байдлын үед тав ба түүнээс дээш хүн цугларах, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй мэдээ, сэтгэгдлийг цахим хуудсанд нийтлэхийг хориглосон байна. Иймд тус хотод амьдарч буй Монгол Улсын иргэд Тайландын Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг дагаж мөрдөнө үү. Бангкок дахь Монгол …
-
13 October
Антонио Гутерреш:Ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд олон нийтийн ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс илүүд үзэх ёстой
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээнд “КОВИД-19” цар тахал нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бэхжүүлэх …
-
12 October
БНХАУ-ын Дэд даргын зөвлөх асанг авлигын хэргээр шалгаж эхлэв
БНХАУ-ын Дэд дарга Ван Чи Шанийн удаан хугацааны хамтрагчийг авлигын хэрэг болон “ноцтой” хууль зөрчсөн хэмээн сэжиглэн мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн тухай Хятадын эрх бүхий байгууллагаас мэдээллээ. Ноён Дон Хунгийн тухайд БНХАУ дахь авлигатай тэмцэх эрх бүхий байгууллага болох Сахилгын хяналтын төв хороог 2017 он хүртэл даргалж ирсэн ноён Вангийн удирдлага дор Сахилгын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллаж байв. Харин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл