Нобелийн шагналтнууд энэ 7 хоногт тодорсоор байна. Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн бол хар нүхийг судалсан эрдэмтэд физикийн нобелийн шагнал хүртлээ. Химийн салбарын Нобелийн шагналыг Ген засварлах аргыг боловсруулсан эрдэмтэд хүртлээ Ген засварлах технологийг боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ гэж Шведийн Шинжлэх ухааны академийн Нобелийн …
Tag Archives: гадаад мэдээ
October, 2020
-
9 October
ОХУ-д зэвсгийн агуулах дэлбэрч, 2000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
ОХУ-ын Москва хотын зүүн урд Рязань мужид гарсан ой хээрийн түймэр армийн зэвсгийн агуулахад хүрч шатсанаар том хэмжээний дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн дараа ойр орчимд таван км-ын радиуст оршин суудаг 2,300 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн ойролцоох төв замуудыг хаажээ. Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 400 гаруй гал сөнөөгч агуулахад гарсан галыг унтраахаар ажиллажээ. Хүчтэй дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрстсэн тохиолдол гараагүй ч таван …
-
9 October
Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа батлан даалтад суллагджээ
АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойдын үхэл дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг Black Lives Matter хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд хүргэсэн билээ. Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн ажилтан Дерек Шовен өнгөт арьст иргэн Флойдын хүзүүн дээр найман минутын турш өвдөглөж амь насыг нь хороосон юм. Энэ жилийн тавдугаар сарын 25-ны өдөр болсон уг харамсалтай үйл явдлаас хойш Шовеныг онц хүнд дэглэмтэй хорих газарт баривчлан саатуулж байсан ч сая ам.долларын батлан даалтад …
-
9 October
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажилдаа эргэн орлоо
Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны ажилдаа эргэн орж, “Дельта” хар салхитай холбоотой нөхцөл байдал, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний асуудлаар бага хурал хийжээ. Мөн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирэх долоо хоногт болох мэтгэлцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны даргын туслах Брайан Моргенстерн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Энэ талаар Д.Трамп …
September, 2020
-
29 September
Их Британи Билл Гейтсийн сантай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ
Их Британийн эрх баригчид Билл болон Меланда Гейтсийн сантай, мөн тус улсын “Wellcome Trust” буяны байгууллагатай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бямба гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ төлөвлөгөөг танилцуулна гэж хэлжээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. …
-
29 September
Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ
Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг “COVID-19” халдварын улмаас ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гаригт эхлэх байсан хоёр өдрийн уулзалтыг ийнхүү хойшлуулсан байна. “Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнтэй өнгөрсөн долоо хоногийн эхээр ойр байсан хамгаалагчаас халдвар илэрсэн” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Баренд Лейтс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Ш.Мишелийн шинжилгээний хариу …
-
29 September
В.Путинг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ
10 хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков есдүгээр сарын 24-ний өдөр мэдэгджээ. Гэвч Ерөнхийлөгч Путиныг Кремлээс нэр дэвшүүлээгүй гэдгийг Песков тэмдэглэсэн юм Харин Оросын зохиолч Сергей Комков Путиныг нэр дэвшүүлэх өргөдлийг Нобелийн хороонд есдүгээр сарын 10-нд илгээсэн аж. Сергей Комков ОХУ-ын Ерөнхийлөгчийг коронавирусийн эсрэг тэмцлийн хүрээнд нийт 27 оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн тус улсын …
-
29 September
“Alibaba” компани захиалга хүргэх анхны роботоо танилцууллаа
Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч, Хятадын “Alibaba” компани захиалга хүргэх анхны автомат ложистик роботыг танилцууллаа гэж Шанхайн “Ицай глобал” хэвлэл мэдээлжээ. “Xiaomanlv” хэмээн нэрлэсэн жижиг хэмжээтэй уг роботод хиймэл оюун ухаан бүхий өөрөө жолоодох технологи суурилуулжээ. Энэхүү робот нь өдөрт 500 хүртэлх захиалгыг тогтсон нэг хаягаар, жишээлбэл, албан газар, сургууль руу хүргэх чадвартай аж. Мөн нэг удаад 50 хүртэлх илгээмжийг тээвэрлэх, цаг агаарын нөхцөл, …
-
25 September
АНУ-ын “TIME” сэтгүүлийн “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад Бон Жун Хо багтжээ
АНУ-ын “TIME” сэтгүүлээс жил тутам танилцуулдаг “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий энэ оны жагсаалтад БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жон Юн Кён болон Оскарын шагналт найруулагч Бон Жун Хо нар багтжээ. “TIME” сэтгүүлийн мэдээлснээр, Жон Юн Кён дэлхийд үлгэр жишээ болсон, цар тахлын эсрэг БНСУ-ын тэмцэлд “хээрийн командлагчийн” үүрэг гүйцэтгэжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүний “ёс суртахуун, хичээл зүтгэлийг” үнэлэн нэр дэвшүүлсэн ажээ. “Жон Юн Кён нээлттэй, ил тод, ардчиллын зарчмууд дээр үндэслэн олон нийттэй илэн далангүй харилцаж, вирусний эсрэг …
-
17 September
Америкийн Нэгдсэн Улс Иракаас 2200 цэргээ энэ сард багтааж татна
Америкийн Нэгдсэн Улс Ирак дахь цэргүүдийнхээ гуравны нэг гаруйг ойрын хугацаанд татна гэдгээ мэдээллээ. Одоогийн байдлаар Иракд 5200 орчим Америк цэргүүд байдаг бол есдүгээр сард багтааж 3000 хүргэж бууруулах юм. Өнгөрөгч зургадугаар сард талууд Иракийн газар нутагт Америкийн байнгын цэргийн бааз байрлуулахгүйгээр, Америк цэргүүдийн тоог бууруулах тохиролцоонд хүрсэн юм. Энэ тухай мэдээллийг АНУ-ын Төв командлалын командлагч, генерал Кеннет МакКензи өнгөрсөн лхагва гарагт мэдээлжээ. К.МакКензигийн мэдээлснээр, Ирак дахь цэргүүдийн тоог есдүгээр сард 5200 орчмоос 3000 хүргэж бууруулах ажээ. Үлдсэн цэргүүд “жихадуудын бүлэглэл …
-
16 September
“Samsung Electronics”, “LG Display” компаниас “Huawei”-д дэлгэц нийлүүлэхээ зогсоож магадгүй
БНСУ-ын “Samsung Electronics”, “LG Display” компани АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас БНХАУ-ын “Huawei” компанид ухаалаг гар утасны дэлгэц нийлүүлэхээ зогсоох төлөвтэй байна гэж БНСУ-ын “Chosun Biz”мэдээлэв. “Samsung Electronics”, “Apple” компанийн ухаалаг гар утсанд ашигладаг “OLED” дэлгэцийн гол нийлүүлэгч “Samsung Display” компаниас энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөхөөс татгалзсан байна. “LG Display” компанийн мэдээлснээр, АНУ-ын шийдвэр “Huawei” компанитай хийж буй дэлгэцийн худалдаанд бага хэмжээний нөлөө үзүүлэх …
-
16 September
General Motors, Nikola компаниуд Теслатай өрсөлдөхөөр хамтарлаа
Америкийн томоохон автомашин үйлдвэрлэгч General Motors цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх зорилготой стартап компани Nikola-тай хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Ингэснээр тэд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн томоохон өрсөлдөгч болж байна. Энэ гэрээ нь уламжлалт болон шинэ үеийн автомашин үйлдвэрлэгчдийн түншлэлийн сүүлийн том жишээ болж байна.Гэрээ ёсоор GM компани Nikola-д автомашины батарей нийлүүлж, удахгүй зах зээлд гарах шинэ загваруудыг нь өөрийн үйлдвэрт үйлдвэрлэхээр болжээ. …
-
16 September
Шинэ Зеланд улс өндөр орлоготой иргэдээс авах татвараа нэмэх замаар цар тахлын үед тавьсан өрөө барагдуулна
Ирэх сарын дундуур Шинэ Зеландад парламентын сонгууль болох гэж байна. Хэрвээ сонгуульд ялбал одоогийн эрх баригч Хөдөлмөрийн нам өндөр орлоготой иргэдээс авах татвараа нэмэх замаар коронавирусийн цар тахлын үед нэмэгдсэн өрөө барагдуулахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд Жасинда Ардерны тэргүүлсэн одоогийн эрх баригч нам сонгуульд илүү олон санал авах төлөвтэй нь судалгаанаас харагдаж байгаа. Тэдний төлөвлөгөө ёсоор жилийн 180,000-аас дээш Шинэ Зеланд долларын ($118,908) орлоготой иргэдээс …
-
16 September
2030 онд транс тосыг хүнсний хэрэглээнээс бүрэн хасах зорилтдоо хүрнэ гэдгээ ДЭМБ мэдэгдлээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2023 он гэхэд транс тосыг хүнсний үйлдвэрлэлд ашиглахаас бүр мөсөн татгалзах зорилтдоо хүрэхээр төлөвлөж байгааг тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдлаа. Одоогийн байдлаар дэлхийн 58 улс транс тос ашиглахгүй байх хуулийг баталсан байдаг байна. “2023 он гэхэд транс тосыг халах зорилгоо бид хойшлуулж болохгүй. Дэлхий нийтээрээ “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ үед бид хүний эрүүл мэндийг …
-
15 September
Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ
Норвегийн Дэвшил намаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүллээ гэж “Fox News” суваг мэдээлжээ. Түүнийг “удаан хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлжээ. “Энх тайвны шагналд нэр дэвшсэн бусад хүнийг бодвол Трамп улс орнуудын хооронд энх тайван тогтоох оролдлогод илүү их зүйл хийсэн гэж би бодож байна” хэмээн Норвегийн депутат “Fox News” сувагт өгсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл