Австралийн Мелбурн хотод ням гаригт коронавирусээс үүдэлтэй хөл хориог цуцлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, 70 гаруй хүн баривчлагдлаа. Амралтын хоёр дахь өдрөө үргэлжилсэн хууль бус эсэргүүцлийн цуглаанд 250 гаруй хүн оролцжээ. Жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэж, эмх замбараагүй байдал дэгдээсэн хэмээн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Викториа муж нь 7-р сараас хойш хөл хорионы дэглэм баримталж байгаа бөгөөд Австрали улсад тархаад байгаа цар тахлын бүртгэгдсэн …
Tag Archives: гадаад мэдээ
September, 2020
-
8 September
Улс орнуудын Засгийн Газруудад иргэдтэйгээ ойлголцохыг ДЭМБ уриаллаа
Сүүлийн үед дэлхийн зарим улс орнуудад коронавирусийн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл гарах болсон юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хүмүүсийн юу хүсэж, юу ярьж байгааг сонсох нь засгийн газрын үүрэг боловч нөгөө талаас коронавирусийн хор хөнөөлийг тэмцэгчид ойлгох ёстойг сануулсан байна. “Вирус …
-
8 September
Венесуэлийн Засгийн газар Оросын вакцины туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлснээ зарлажээ
ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэсэн юм. Өрнөдийн мэргэжилтнүүд “Sputnik V” нэртэй уг вакциныг зохих журмын дагуу бүрэн туршигдаагүй гэж үзэж байгаа. Харин Оросын тал бүртгэснийхээ дараа олон хүнийг хамруулсан туршилтаа эхлүүлсэн юм. Венесуэлийн эрүүл мэндийн сайд Карлос Алварадо арваад хоногийн өмнө хэлэхдээ Оросын вакцины туршилтад 500 сайн дурынхныг оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. …
-
8 September
Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний командлагч авлигын хэрэгт сэжиглэгдэн албан тушаалаасаа чөлөөлөгджээ
Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч Фахд бен Турк Аль Сауд, Эль-Жауф мужийн захирагчийн орлогч болон Батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан, албан хаагч, офицерууд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тус улсын хаан Сальман Бен Абдель Азиз тэднийг чөлөөлөх зарлигийг гаргажээ. Дэслэгч генерал Фахд Бен Туркийг тэтгэвэрт гарсан, хэрэгт татагдан шалгагдаж байгаа болон Эль-Жауф мужийн захирагчийн орлогч, ханхүү Абдель Азиз Бен Фахд Алийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай хэвлэлийн “SPA” агентлагаас мэдээлсэн байна. Зэвсэгт …
-
8 September
Бүгд найрамдах Хятад Ард улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна
БНХАУ-д 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөнгө угаах хэрэгт 370 сая юань /54 сая ам.доллар/-ийн торгууль оногдуулсан нь 2019 оны бүтэн жилийн торгуулийн хэмжээнээс их байна. Энэ нь торгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд өмнө нь мөнгө угаах хэрэгт бүхэлд нь нийт дүнгээр торгууль оногдуулдаг байсан бол одоо уг хэргийн үйлдэл бүрд торгууль оногдуулдаг болжээ. Түүнчлэн торгуулийн хэмжээг хязгаарлаагүй байна. …
August, 2020
-
26 August
Парист болсон эмх замбараагүй байдлын үеэр 150 орчим хүнийг баривчилжээ
Португалийн нийслэл Лиссабон хотод Аваргуудын лигийн финалын тоглолт болж, Францын “Пари Сен-Жермен баг Мюнхений “Бавария” багт хожигдсон юм. Тоглолтыг Францын нийслэл дэх цэнгэлдэх хүрээлэнд шууд дамжуулалтаар үзэж байх үед эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар 150 орчим хүнийг саатуулжээ. “Аваргуудын лигийн финалын тоглолтын орой хууль сахиулах байгууллагын ажилтнууд эвдэн сүйтгэсэн, хүчирхийлэл үйлдсэн, цагдаа нар руу янз бүрийн эд зүйлс шидсэн зэрэг хэргээр 148 хүнийг баривчилсан. Түүнчлэн амны хаалт заавал зүүх …
-
26 August
Өмнөд Суданд ачааны онгоц осолдож, 17 хүн нас баржээ
Өнгөрөгч Бямба гаригийн өглөө Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц хэдхэн минутын дараа осолдсоны улмаас 17 хүн амиа алдсан байна. “Амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, ослын улмаас нисэх багийн хоёр гишүүн, онгоцонд сууж явсан 15 хүн амиа алдсан” гэж гэрч болох Жозеф Майон гэдэг хүн ярьжээ. Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол хүрэлцэн ирсэн байна. Борооны улмаас осол болсон газарт гүнзгий намаг тогтсон учраас …
-
26 August
Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болголоо
Өмнөд Солонгос улсад коронавирусын халдварын 2 дахь давалгаа явагдаж байгаатай холбогдуулан, халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Сөүл хотод заавал амны хаалт зүүхийг үүрэг болголоо. Ингэснээр иргэд гэрээсээ гадна хаана ч байсан амны хаалт зүүх шаардлагатай болж байна. “Энэхүү шийдвэрийн дагуу Сөүл хотын бүх оршин суугч гадуур явж байхдаа төдийгүй аливаа барилга байгууламжийн дотор байхдаа амны хаалт зүүх шаардлагатай боллоо” гэж Сөүл …
-
26 August
Голдмэн закс групп 3.9 тэрбум ам. долларын тооцоог Малайз улстай хийж дуусгалаа
Малайзийн төрийн сан дэлхийн авлигын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайзи Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг 10 хоногийн дотор бэлэн мөнгөөр, мөн 1.4 тэрбум ам.доллар дэлхийн өнцөг буланд царцаагаад байсныг буцаан олгохоор болж эцэслэв. Харин Малайзийн Засгийн газар Голдмэн Закс банкны эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авахаар болсон байна. Энэхүү хэлцэл нь хоёр талд харилцан ашигтай юм. Санхүүгийн хямралаас хойш …
-
25 August
Парламентын гишүүд, шүүгчид, прокурорын эсрэг ОХУ-ын авлигатай хийж буй тэмцлийг эрчимжүүлэхийг Европын зөвлөлөөс уриалав
Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (Group of States Against Corruption, GRECO)-ийн шинжээчид ОХУ-ын авлигатай тэмцэж буй үйл ажиллагаанд зарим нэг ахиц байгаа ч цаашид “хийгдэх шаардлагатай ажлууд байна” хэмээн дүгнэжээ. Цаашид парламентын гишүүд, шүүгчид, прокуроруудын авлигатай тэмцэх шаардлагатай байгааг онцолсон. Хууль тогтоох үйл явцыг ил тод болгох, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг нь өөрчлөх эрх гэхээсээ илүүтэй ерөнхий дүрэм болжээ …
-
14 August
ГХ-ны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдтай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 13-нд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярив. Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд …
-
11 August
Дэлхийн хамгийн үнэтэй маскыг урлаж байна
Израилын нэгэн үнэт эдлэлийн компани 18К цагаан алтаар маск хийж байна. Уг маскийг 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа ажээ. Масканд хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба маскны нийт хүндийн жин нь 270 грам юм байна. 1,500,000 долларын өртөгтэй тус маск одоогоор дэлхийн хамгийн үнэтэй маск гэгдэж байна. Энэ оны сүүлчээр урлаж дуусах аж. Эх сурвалж: CCTV.com
-
11 August
Бразил улс гурван өдрийн гашуудал зарлажээ
Коронавирусний цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ. “Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн …
-
11 August
БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн нас баржээ
БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч …
-
7 August
Майкрософт компани Tik Tok-ийг худалдан авах хэлэлцээгээ зогсоолоо
Америкийн Майкрософт компани TikTok аппликейшнийг эзэмшдэг Хятадын ByteDance компанитай хийж байсан хэлэлцээгээ зогсоосон байна. Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл гаргасны дараа Хятадын компанийн АНУ дахь салбарын хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах хэлэлцээ зогссон тухай Wall Street Journal сонин мэдээлжээ. Үүнээс өмнөхөн “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр бол, Майкрософт компани Тик Ток-ийг бүхэлд нь худалдан авахаар хэлэлцээ хийж байсан энэ үед Д.Трамп АНУ-д Тик …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл