Tag Archives: гадаад мэдээ

June, 2020

  • 23 June

    Тайландын анимэ сонирхогч электрон маск бүтээжээ

    Тайландын анимэ сонирхогч, уран бүтээлч Пүүт Падээ хэмээх залуу “Gundam” анимийн дүр төрхөөс сэдэвлэн электрон, лед гэрэлтэй нүүрний маск бүтээжээ. Уг маскаа Sinanju Gundam Ranger гэж нэрлэсэн бөгөөд улаан, мөнгөлөг өнгөтэй төмөр болон шилэн материал ашиглан гараар хийжээ. Толгойд углах зориулалттай тус маск нь 25х23х17 см-ийн хэмжээтэй ба лед гэрэлтэй аж. Нэг маск нь ойролцоогоор 249 ам.долларын үнэтэй бөгөөд 10 ширхгийг хийхээр, урьдчилсан захиалга авч байгаа юм. Бүх хийц гараар хийгддэг тул захиалагч …

  • 23 June

    Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл дэх хөшөөг буулгаж, шатаажээ

    Өнгөрсөн баасан гаригт АНУ-д боолчлох ёсыг халсны түүхэн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсагчид Вашингтон хотод байрлах, тухайн үед боолчлох ёсыг хамгаалж байсан Альберт Пайк генералын хөшөөг буулган, шатаажээ. Альберт Пайк нь Америкийн иргэний дайны үеэр боолчлох ёсыг хамгаалж байсан өмнөдийн мужуудын холбооны удирдагчдын нэг байсан юм. Тэмцэгчид 3.4 метр өндөр хөшөөг сууринаас нь татаж …

  • 18 June

    Киргиз улсын Ерөнхий сайд асанд авлигын хэргээр 18 жилийн хорих ял оногдуулав

    Киргиз Улсын Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байсан Сапар Исаковыг авлигын хэрэгт буруутган шүүхээс 18 жил хорих ял оногдуулав. Түүхийн музей болон Чолпон-Ате амралт, зугаалгын газрыг засварлах, тэдгээрт зориулан тоног төхөөрөмж худалдан авахдаа төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулсан асуудлаар 2018 оны зун эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Сапар Исаков уг хэргийн гол эзэн, буруутан нь болсон байна. Ерөнхий сайд асан болон …

  • 16 June

    Нүүр царай таних технологийг нь ашиглахыг “Amazon” хоригложээ

    Америкийн “Amazon” корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. “Rekognition” нэртэй энэхүү хавсралтыг нэг жилийн хугацаанд хэрэглэхийг нь хориглож байгаа аж. Түүнчлэн ийм төрлийн программ ашиглахтай холбоотой дүрэм журмыг чангатгахыг дэмжиж байгаагаа компани онцолсон байна. АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид энэ чиглэлд арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. Харин алга болсон хүүхдүүдийг хайх зорилгоор …

  • 16 June

    Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа БНХАУ илэрхийлжээ

    Хонконгийн эргэн тойрны нөхцөл байдлын тухай “Долоогийн бүлэг” хамтарсан мэдэгдэл гаргахаар зэхэж байгаатай холбогдуулан БНХАУ Японы эрх баригчдад сэтгэл дундуур байгаагаа дипломат шугамаар илэрхийлжээ.  Хариуд нь Японы Засгийн газар эрх баригчдын БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд баримталж буй бодлогод маш их санаа зовниж буйгаа дахин илэрхийлсэн байна. Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ. …

  • 15 June

    “Apple” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

    Apple компани арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн хүрээнд 100 сая доллар зарцуулан гэдгийг тус компанийн тэргүүн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннесота мужийн Миннеаполис хотод нас барсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор Америкийн “Apple” компани арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх шинэ төсөл хэрэгжүүлж, үүндээ 100 …

  • 15 June

    Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо пуужин унажээ

    Иракийн нийслэл Багдад хотын ногоон бүс пуужингийн халдлагад өртсөн тухай мэдээллээ. Ирак, АНУ-ын стратегийн яриа хэлэлцээрийн эхний үе шат эхлэхийн өмнөхөн энэхүү халдлага болжээ. Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” өнгөрсөн лхагва гарагийн орой пуужингийн халдлагад өртсөн тухай “Al-Hadath” телевиз мэдээлжээ.  Пуужин харвасан даруйд аюулгүй байдлын албаныхан харвасан газрыг хайж, “Ард түмний цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоогоос харвасан болохыг тогтоожээ. Пуужин “ногоон бүс” дотор АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо унаж, дэлбэрсэн …

  • 12 June

    Бээжингийн оршин суугчид 1.7 тэрбум ам. долларын ваучер авна

    Бээжин хотын эрх баригчид 1.7 тэрбум ам доллартай тэнцэх ваучэрийг хотын оршин суугчдад тараахаар болжээ. Бээжингийн удирдлагууд ваучераа 6 сард багтааж 4 үе шаттайгаар тараах бөгөөд энэхүү ваучераар хэрэглэгчид аялал жуулчлал, боловсрол, спорт, нийтийн хоол гээд бүх төрлийн салбарт худалдан авалт хийх боломжтой юм байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид нийт 12.2 тэрбум юань буюу 1.7 тэрбум орчим ам.долларын ваучерыг оршин суугчдадаа өгөхөөр болсон байна. Энэхүү урамшуулал нь …

  • 11 June

    Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө

    АНУ-ын засаг захиргаа Хятадын агаарын тээврийн компаниудад 7 хоногт 2 удаа хоёр улсын хооронд нислэг хийх зөвшөөрөл олгожээ. Мөн бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын иргэний нисэхийн газар өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ.  Энэ нь “Хятадын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудад зөвшөөрсөн нислэгийн тоонд нийцнэ” гэж АНУ-ын Тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ журам “удахгүй хүчин төгөлдөр болох аж”. БНХАУ, АНУ-ын холбогдох байгууллагууд …

  • 11 June

    Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга зогсоохыг Өмнөд Солонгосоос шаардав

    Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2 Солонгосын хилээс Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай сурталчилгаа материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг байна. Харин уг үйл ажиллагааг зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Ким Жон Уны дүү болох Ким Ёо Жоны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой …

  • 10 June

    Герман улсаас АНУ-ын 9500 цэргийг гаргах тушаалыг Д. Трамп өгчээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргүүдийн тоог цөөлөх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Ангела Меркел болон Д.Трамп нарын зөрчилтэй холбоогүй гэж албаны хүн мэдээлж байна. Харин Польшийн ерөнхий сайд энэ завшааныг ашиглан өөрийн газар нутаг дахь АНУ-ын цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргийн гуравны нэг орчмыг буюу 9,500 цэргийг тус улсаас …

May, 2020

  • 29 May

    Сингапур улс бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгохоор болжээ

    Сингапур улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан хүүхэд бүрт нүүрийн тунгалаг гялгар  хаалт, гар ариутгагч бодис олгохоор болсон байна. Уг санаачилгыг тус улсын Темасек сангаас санаачлан  Боловсролын яам болон Бага насны хүүхдийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Санаачилгын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх эдгээр хэрэгслийг цэцэрлэг, бага сургуулийн багш, ажилчдад …

  • 28 May

    Ялалтын баярын парад зургадугаар сарын 24-нд болно

    Ялалтын баярт зориулсан цэргийн жагсаал ирэх 6 дугаар сарын 24-нд болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зөвлөгөөн хийх үеэрээ мэдэгджээ. “Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгож байна. Ялалтын баярын парадыг бид 6 дугаар сарын 24-нд буюу 1945 онд ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Ленинградыг хамгаалж Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид Улаан талбайгаар явж байсан тэр өдөр хийх болно” хэмээн …

  • 26 May

    Пакистаны 107 хүнтэй нисэх онгоц Карачи хотод унажээ

    Өнгөрсөн Баасан гарагт Пакистаны PIA (Pakistan International Airlines) компанийн 99 зорчигч, экипажийн найман гишүүнтэй нисэх онгоц Карачи хотын хүн амын ихээр суурьшсан бүсэд унаж осолджээ. Лахор хотоос хөөрсөн онгоц Карачи хотын Жиннах олон улсын нисэх буудалд газардах гэж байсан гэнэ. Сошиал сүлжээнд онгоц унасан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэг, зурагнууд тарсан байна. Пакистан улсын агаарын тээврийн салбарт томоохон осол үе үе гардаг бөгөөд …

  • 26 May

    Хонг Конгийн бослого дахин сэргэж, цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарлаа

    БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй хуулийг эсэргүүцсэн энгийн иргэдийн жагсаал Хонг Конгод энэ сарын 24-ны өдрөөс эрчээ авч эхэлжээ. Хонг Конгийн гудамжинд энэ сарын 24-ны өдөр мянга мянган хүн цугларч, нутгийн эрх мэдэл, иргэдийн эрх чөлөөнд заналхийлсэн БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй үндэсний аюулгүй байдлын талаар маргаантай хуулийг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид үд дундын үед хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт цугларч эхэлсэн байна. Гэвч …