Tag Archives: гадаад мэдээ

January, 2020

  • 24 January

    Шинэ төрлийн уушигны хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна

    Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ.  “АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн …

  • 8 January

    АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид найман удаагийн мэтгэлцээнд оролцжээ

    2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй анализуудын эхний хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн АН-ын дотоод сунгаа түүхэнд байгаагүй олон өрсөлдөгчтэй, хамгийн хөгшин нэр дэвшигчидтэйгээр ид өрнөж байна. Сенатч, Төлөөлөгчдийн танхимийн гишүүн, бизнесмэн, шашны номлогч, ижил хүйстэн хотын …

  • 3 January

    Майк Помпео Украинд хийх айлчлалаа хойшлуулжээ

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн нийслэл хот дахь тус улсын Элчин сайдын яаманд халдлага болсонтой холбогдуулан Украин, Кипр, Беларусь болон Дундад Азид хийх айлчлалаа хойшлуулжээ.М.Помпео айлчлалаа нэгдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байсан байна. Гэвч тэрбээр “Иракийн байдлыг ажиглахаар”, мөн бүс нутаг дахь АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Вашингтонд үлдэх ёстой болсон гэж тус улсын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.

December, 2019

  • 4 December

    Р.Баттогтоход “Мандах нар” одон гардууллаа

    2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр буюу өчигдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Монгол Улсын иргэн Р. Баттогтоход гардууллаа. Р. Баттогтох нь 1977 онд Монгол Улсад анх удаа хэрэгжсэн Японы Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар …

November, 2019

  • 6 November

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хятадын Олон улсын Импортын Экспо”-д оролцлоо

    БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран хоёр дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд  Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд  Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны …

October, 2019

  • 25 October

    21-р зууны Далайн торгоны зам, Хятад, Олон Улсын харилцаа холбооны форум боллоо

    Хятад улсын Гуандонг мужийн Жухай хотод 10 сарын 22-ны өдөр “21-р зууны  далайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум” зохион байгуулагдлаа. Тус форумыг Гуангдон мужийн захиргаа болон Хятадын Медиа Групп хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцож, Хятад болон олон улсын эдийн засагчид, судлаачид, бизнесменүүд оролцсон байна. Форумын голлох сэдвээр Хятад – Макао – Хонг Конгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Далайн эргийн хотуудыг системчилсэн, шинэ үетэй хөл нийлүүлсэн бодлогоор хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Форумын …

  • 25 October

    Хятад улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд” 2030-ын хэрэгжилтийн явцын тайлангаа танилцууллаа

    Хятад улсын Бээжин хотноо 10 дугаар сарын 24-ны өдөр буюу Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын ойн баярын өдрөөр “Тогтвортой Хөгжлийн Форум 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж олон улсын томоохон байгууллагуудын удирдагч, мэргэжилтнүүд  болон  Хятад улсын  дээд түвшний байгууллагуудын төлөөлөл оролцож НҮБ-ийн тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудын хэрэгжилт болон Хятад улсад хэрэгжиж буй байдлын талаар хэлэлцлээ. Хурлыг нээж Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээсэн захидлыг олонд уншиж танилцуулсан бөгөөд тэрээр захидалдаа “ Хятад улс Дэлхийд ганцаар биш гэдгээ ухамсарлаж ирээдүй, хойч үедээ …

  • 23 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 22 October

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхито сэнтийдээ заларснаа албан ёсоор мэдэгдлээ

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио хот дахь эзэн хааны ордонд зохион байгуулагдлаа. Эзэн хаан Нарухито нарны бурхан Аматэрасу Омикамид мөргөдөг Касикодоро сүмд орж, бурхдад хаан ширээнд заларсныг мэдэгдэж, үг хэлэв. Эзэн хаан Японы Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, Японы төр, ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг болох үүргээ биелүүлж, …

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн Хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 17 October

    В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ

    АНЭУ-д төрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хүчний дэд ерөнхий командлагч Мухаммед бен Заид Аль Нахайянад цагаан шонхор бэлэглэжээ. “TASS” агентлагийн мэдээлснээр, угсаа залгамжлах хунтайж мөн ОХУ-ын Ерөнхийлөгчид АНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд байсан Каср аль-Хосн ордны үлгэрчилсэн загварыг бэлэг болгон өгчээ. Каср аль-Хосн ордон нь Абу-Дабигийн хамгийн эртний байгууламж бөгөөд АНЭУ-ын бэлгэ тэмдгүүдийн нэг …

  • 16 October

    Монгол Улс япончуудад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

     Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган …

September, 2019

  • 30 September

    Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

      Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч, генерал Абделазиз аль-Фагхам Бямба гаригийн орой Баруун Жидда хотод өмчийн маргааны улмаас амиа алджээ. Саудын Арабын хэвлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, генерал аль-Фагхамыг найзындаа очиход зүс таних Мамдуух аль-Али гэгч байжээ. Фагхам, Али нар багагүй муудалцсан байна. Али гэрээс гарч, удалгүй буцаж ирээд Фагхамыг буудаж, гэр бүлийн бусад хоёр гишүүн болох …

  • 26 September

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимж, тусгайлан бэлтгэсэн байна. Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний …

  • 24 September

    “Тапа” хар салхины улмаас Японд 6000 орчим айл өрх цахилгаангүй болжээ

    Японд “Тапа” хар салхины улмаас 21 хүн гэмтэж, 6000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” хар салхиний улмаас  төмөр замын үйлчилгээ тасалдаж, 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ. Хар салхи  амралтын …