Tag Archives: гадаад мэдээ

April, 2020

  • 9 April

    Дональд Трамп хоёр дахь өдрөө ДЭМБ руу довтлов

    Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар манай дэлхийн 1.5 сая хүн өвчилсний бараг дөрөвний нэг нь буюу 400,000 гаруй өвчтөн АНУ-д оногдож байна. Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тахлыг газар авхуулсан буруутай гэж мэдэгдсэн юм. Тахал анх дэгдэх үед ДЭМБ коронавирус хүнээс хүнд халддаг нь батлагдаагүй гэж мэдэгдэж байсан, дараа нь тахлын …

  • 9 April

    Филиппинд хэрэглэгчийн өмнөөс дэлгүүр хэсэх үйлчилгээ нэвтэрчээ

    Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахаас зайлсхийж байгаа билээ. Гэвч зарим улсад хүнс, шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах гэсэн иргэд супермаркет, эмийн сангийн гадна олон цагаар дугаарлан зогсож байна.  Тэгвэл Филиппиний хүргэлт, такси үйлчилгээний JoyRide аппликэйшн “Пабили” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь хэрэглэгчийн өмнөөс дэлгүүрт дугаарлан зогсож, шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан аваад гэрт нь хүргэж өгөх …

  • 9 April

    БНХАУ-ын эдийн засаг эргэн хэвийн горимд шилжиж буйг түүхий эдийн хэрэглээ харуулав

    “Bloomberg Economics”-ийн тооцоолсноор БНХАУ-ын ихэнх хэсэгт өнгөрсөн 7 хоногийн төгсгөл гэхэд байгууллагууд болон бизнесүүдийн 90-95 хувь нь хэвийн горимдоо шилжсэн байна. Коронавирусийн тархалтын улмаас доголдоод байсан эдийн засаг эргэн хэвийн байдалд шилжих дөхөж байгааг БНХАУ-д түүхий эдийн хэрэглээ эргэн нэмэгдэж байгаагаас харж болохоор байгаа юм. Жишээ нь: Бие дааж үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны идэвх III …

  • 9 April

    Дэлхий даяар 1.5 сая хүн халдвар авч, 80 мянга гаруй хүн хорвоог орхижээ

    Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 80’316 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1’511’342 хүрлээ. Мөн нэг өдөрт 6367 хүн нас барснаар нийт нас барагсад 88’403 болоод байна. Нас барагсдын тоо нь 10 мянга давсан дөрөв дэх улс Франц болсон бол АНУ-д халдвар авагсдын тоо 428’355 болсон байна. Дэлхий даяар хамгийн олон хүнээ алдсан улс Итали боллоо /17’669 хүн …

  • 8 April

    Унгар улсын сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна

    Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг сааруулах зорилгоор Унгар Улсын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан аливаа байгууламжийн дотор 100-аас дээш, гудамжинд 500-гаас дээш хүн цуглахыг хориглосон бөгөөд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, боломжтой газруудад сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар Унгар Улсын бүх их, дээд сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ …

  • 8 April

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес уриалга гаргалаа

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерес дэлхийн улс орнуудад хандан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоохыг COVID-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээнийхээ цөм болгохыг уриалав. Тэрбээр COVID-19 тахал нь дэлхий даяар ​​үнэлж баршгүй зовлон зүдүүр, эдийн засгийн сүйрэлд хүргэж байна гээд хүчирхийлэл нь байлдааны талбараар хязгаарлагдахгүй бөгөөд олон олон охид, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн …

  • 7 April

    Хонгконгийн хөрөнгийн биржийн ажилтан асан IPO-тэй холбоотой авлигын хэрэгт буруутгагдав

    Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо (АЭБДХ) 3 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн биржийн ажилтан асныг 2017 онд оёдол, сүлжмэлийн утас үйлдвэрлэгч Шэн Юү Холдинг Лимитэдээс IPO гаргах хүсэлттэй нь холбоотой авлига авсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт татлаа.  АЭБДХ мэдэгдэлд дурдсанаар Еүжен Ёо нь үнэт цаас гаргах хүсэлтийг нааштайгаар шийдэх нэрийдлээр тус холдингийн зөвлөхөөс бэлэн мөнгө авсан байна. …

March, 2020

  • 30 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннентай утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай утсаар ярив. Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилттой тулгарч буй хэдий ч хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй байлгахад талууд анхаарч ажиллах нь зүйтэйг сайд нар тэмдэглэв. Үүний зэрэгцээ …

  • 25 March

    Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоолоо

    Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. “Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж Н.Моди мэдэгдсэн байна. “Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв …

  • 13 March

    БНСУ-аас ирэх монгол иргэдийг COVID 19-ийн шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэйг Элчин сайд Ли Ё Хун тайлбарлалаа

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 12-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай …

February, 2020

  • 27 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм. …

  • 10 February

    Өмнөд Солонгосын “Parasite” кино “Оскар”-ын шилдэг киногоор тодорлоо

    Америкийн кино академиас жил бүр шилдэг кино, уран бүтээлчдэд олгодог 92 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес  хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн Шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн “Parasite-буюу Шимэгч” кино тодорлоо. Энэ жилийн шилдэг найруулагч номинацад Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” Тодд Филлипсийн “ Jокer,”  Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун …

  • 6 February

    В.В.Путин: Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр

    Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт “Монгол Улс бол сайн хөршийн  харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 …

January, 2020

  • 25 January

    Уул уурхайд саарал ус, цас, борооны усыг ашиглах асуудлаар санал солилцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа. Дэлхийн усны нөөцийн групп нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл бөгөөд 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын усны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг юм. Ноён Пол Балке Монгол Улс Усны тухай хуулийг баталсан …

  • 24 January

    Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтын нээлтэд Д.Трамп АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцоллоо

    2020 оны Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF) Швеицарийн Давос хотноо болж байна. Улс төр бизнесийн голлох удирдагчид, идэвхтнүүд нэг дор цуглаж, дэлхий дахинд тулгараад байгаа чухал асуудлуудыг хэлэлцдэг Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр чуулганы нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцолсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ худалдааны томоохон хоёр гэрээний талаар дурдаад, Америкчууд “урьд байгаагүйгээр яллаа” хэмээн мэдэгджээ. Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүх ажиллагаа Сенатын …