Tag Archives: гадаад мэдээ

October, 2019

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн Хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 17 October

    В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ

    АНЭУ-д төрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хүчний дэд ерөнхий командлагч Мухаммед бен Заид Аль Нахайянад цагаан шонхор бэлэглэжээ. “TASS” агентлагийн мэдээлснээр, угсаа залгамжлах хунтайж мөн ОХУ-ын Ерөнхийлөгчид АНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд байсан Каср аль-Хосн ордны үлгэрчилсэн загварыг бэлэг болгон өгчээ. Каср аль-Хосн ордон нь Абу-Дабигийн хамгийн эртний байгууламж бөгөөд АНЭУ-ын бэлгэ тэмдгүүдийн нэг …

  • 16 October

    Монгол Улс япончуудад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

     Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган …

September, 2019

  • 30 September

    Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

      Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч, генерал Абделазиз аль-Фагхам Бямба гаригийн орой Баруун Жидда хотод өмчийн маргааны улмаас амиа алджээ. Саудын Арабын хэвлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, генерал аль-Фагхамыг найзындаа очиход зүс таних Мамдуух аль-Али гэгч байжээ. Фагхам, Али нар багагүй муудалцсан байна. Али гэрээс гарч, удалгүй буцаж ирээд Фагхамыг буудаж, гэр бүлийн бусад хоёр гишүүн болох …

  • 26 September

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимж, тусгайлан бэлтгэсэн байна. Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний …

  • 24 September

    “Тапа” хар салхины улмаас Японд 6000 орчим айл өрх цахилгаангүй болжээ

    Японд “Тапа” хар салхины улмаас 21 хүн гэмтэж, 6000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” хар салхиний улмаас  төмөр замын үйлчилгээ тасалдаж, 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ. Хар салхи  амралтын …

  • 24 September

    БНЭУ-ын Сансар судлалын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцлаа

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Сансар судлалын байгууллагад зочиллоо. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот  хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан бөгөөд …

  • 24 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д хийж буй айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан зарим баримт бичгүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БНЭУ-Д ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН ЗАРИМ БАРИМТ БИЧГҮҮД: Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах …

  • 10 September

    Энэтхэгт нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

    Даваа гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна. “Манай улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бид нэг удаагийн хуванцар эдлэлд баяртай гэж хэлэх цаг болсон. Энэтхэг улс ойрын хэдэн жилийн дотор нэг удаагийн хуванцар …

August, 2019

  • 30 August

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирэх сарын 3-нд манай улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдаанд ялалт байгуулсаны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж …

  • 27 August

    Олон улсын морин поло тэмцээний үеэр монгол адууны соёлыг сурталчлав

    Швейцар Улсын Женев хотноо энэ сарын 25-ны өдөр болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Уг тэмцээнийг 30 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн …

  • 26 August

    Дональд Трамп Жуниор: Монгол бол миний очиж үзсэн хамгийн сайхан газруудын нэг байлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор /Жр/ Монгол орноор аялж байгаад өчигдөр /2019.08.25/ эх орон руугаа буцжээ. Тэрбээр хүүтэйгээ хамт хувиараа аяллын шугамаар ирсэн аж. Ирсэн өдрөө Баян-Өлгий аймаг руу нисч, Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирч, хүүтэйгээ хамт загасчлан, морь унаж, ан хийж амарчээ.     View this post on Instagram …

  • 20 August

    Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ

    Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал өнгөрсөн баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна. Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй …

  • 17 August

    Монгол Улсаас Хонг Конг ЗЗОБ-д суугаа Ерөнхий Консулын Газраас мэдээлж байна

    Монгол Улсаас Хонг Конг Засаг захиргааны онцгой бүсэд /ЗЗОБ/ суугаа Ерөнхий Консулын Газраас иргэдэд хандаж дараах анхааруулгыг хүргэж байна. Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах. Олон хүн цугласан газраас хол байх. 2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon, 2019 оны 8 …

  • 13 August

    “Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг хийхээр болжээ

    “Уолт Диснэй” компани  нь хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудын шинэ хувилбарыг хийхээр болсноо мэдэгдсэн байна. Анх 1990 онд нээлтээ хийж байсан “Гэртээ ганцаараа” цуврал нь гарсан жилээсээ эхлээд өнөөг хүртэл шинэ оны баяраар хүүхэд багачуудын догдлон үздэг шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Түүнчлэн “Оддын дайн” цуврал кино, …