Tag Archives: гадаад мэдээ

July, 2021

  • 15 July

    Домогт теннисчин Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас олимпын наадмыг өнжихөөр боллоо

    “Их дуулга” тэмцээний 20 удаагийн аварга, Швейцарын алдарт теннисчин Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас “Токио-2020” олимпын наадмыг өнжихөөр болсноо мэдэгдлээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпын наадамд хосын төрөлд аваргалсан бол 2012 оны Лондоны олимпын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж байв. “Их дуулга”тэмцээний 20 түрүүтэй домогт теннисчин Рожер Федерер өдгөө дэлхийн чансааны 3-д бичигдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил өвдөгөндөө хоёр ч …

  • 15 July

    “Токио 2020” олимпын наадамд Хятад улсаас 431 тамирчин оролцоно

    “Токио 2020” олимпын наадамд оролцох Хятад улсын 777 хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 14-ны өдөр байгуулагдлаа. Үүнээс 431 тамирчин Хятадын багийг төлөөлөн олимпын наадамд өрсөлдөнө. Хятадын хувьд түүхэндээ спортын наадамд хамгийн томоохон төлөөлөгчийн баг бүрдүүлсэн тохиолдол болж байгаа юм. Төлөөлөгчийн багийнхны вакцинжуулалт 99.61 хувьд хүрчээ. Хятадын 28 мужаас хүрэлцэн ирсэн 431 тамирчдаас 298 эмэгтэй, 133 эрэгтэй тамирчин юм.“Токио-2020” олимпын наадамд …

  • 15 July

    “Токио -2020” олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчид медалиа өөрсдөө авч зүүнэ

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд НАЙМАН хоног үлдлээ. Тэгвэл коронавируст халдвараас сэргийлэхийн тулд “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болсон байна. “Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн байрлуулах тул …

  • 14 July

    ӨМӨЗО-ны Улаанхадын Далай нуурын экологийн орчин сайжирч жуулчдын хөлд дарагджээ

    Олон улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяныхан долдугаар сарын 13-ны өдөр Далай нуурт ирлээ. Улаанхад хотын Хишигтэн хошууны нутаг дахь Далай нуур нь ӨМӨЗО-ны байгалийн онцгой үзэсгэлэнт газрын нэг. Загас, шувуудын диваажин гэгддэг энэ нуурынд сугас, цулбуурт загаснууд элбэг бөгөөд хавар зуны заагаар хэдэн зуун мянгаараа сүрэглэдэг аж. Энэхүү онцгой үзэгдлийг харах гэсэн судлаач, гэрэл зурагчдаас гадна жуулчид олноороо зорин ирдэг …

  • 14 July

    “Токио-2020” олимпын тамирчдын тосгон зочдоо хүлээн авч эхэллээ

    “Токио-2020” олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа. Нээлтийн ажиллагаа тун даруухан болж, журам ёсоор хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй үүднээс нь буцаав.Коронавирусийн цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журам гаргасан юм. “Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид …

  • 14 July

    Токио-2020:Халдвар тархах эрсдэл өндөр байгааг Хятадын тамирчид анхааруулав

    Олимпын наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Япон улсын Токио хотод очсон байна.Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ. Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй хамт байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн хэлжээ. Тэрбээр энэ байдлыг …

  • 13 July

    Япон улс наймдугаар сарын 22-ныг хүртэл хөл хорио тогтоожээ

    Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж долдугаар сарын 12- нээс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжиж онц байдал зарласан байна. Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалсан байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон …

  • 9 July

    Руанда улсын тамирчин олимпд оролцох эрхээ хасуулав

    Руанда улсаас ирсэн тамирчин энэ сарын 1-ний өдөр зөвшөөрөлгүй гадагш гарсан тул олимпд оролцох эрхийг нь хасч, нутаг буцаахаар болсон талаар Токиогийн олимпын Зохион байгуулах хорооноос мэдээллээ. Тус тамирчин бие нь өвдсөний улмаас эмийн сан орж, эм авахаар гарсан хэмээн тайлбарласан боловч дүрэм журам зөрчсөн тул ийнхүү арга хэмжээ авсан байна. Тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан анхны тамирчин боллоо. Олимпын …

June, 2021

  • 4 June

    Д.Гройне:“Мармал” баазын хамгийн шилдгүүд нь МОНГОЛ цэргүүд билээ

    ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Умард Атлантын гэрээний байгууллагын медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны Хойд бүсийн командлагч, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний бригадын генерал А.Майер, “Мармал” баазын хүчлэн хамгаалалтын батальоны захирагч, дэд хурандаа Д.Гройне нар болон олон улсын цэргийн үндэсний ахлах төлөөлөгчид …

  • 3 June

    Сергей Лавров: Монголын ард түмний агуу хүү Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, …

May, 2021

  • 25 May

    Бээжингийн олон улсын нисэх буудлаас Дэжөү хүрэх “Жиндэ” хурдны зам ашиглалт орно

    Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлаас Шаньдүн мужийн Дэжөү хүрэх “Жиндэ” хурдны зам тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад орох гэж байна. Тус замыг Хятадын зам гүүрийн бүтээн байгуулалтын корпораци хариуцан байгуулжээ. Замын урт нь 87.256 километр ба 2019 оны 11-р сараас эхэлсэн юм. Тус хурдны зам нь Хятад улс нийслэл Бээжингийн ачааллыг бууруулах зорилготой байгуулагдсан Хэбэй мужийн Шюнь Аныг шинэ дагуул …

  • 25 May

    ДЭМБ-ын дарга вакциныг шударгаар хуваарилахыг уриалжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 74-р чуулган энэ сарын 24-ны өдөр цахимаар боллоо. Энэ үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус вакцины шударга хуваарилалтыг уриалаад, энэ оны 9-р сар гэхэд улс орнуудын хүн амын 10%-г, оны эцэс гэхэд наанадаж 30%-г нь вакцинжуулахаар чармайж ажиллахыг санал болгожээ. Чуулганы нээлтийн дараа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үг хэллээ. Тэрээр, КОВИД-19 цар …

  • 20 May

    НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч Дэвид Бекхэм вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна

    НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм дэлхийн дархлаажуулалтын долоо хоногт зориулан видео уриалга гарсан бөгөөд тэрээр цар тахлын энэ хүнд үед эцэг, эхчүүдийг КОВИД-19-ийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдаж, үр хүүхдээ хамгаалахыг уриалжээ. Мөн хүүхдүүдээ заавал хийх товлолын вакцинд нь хамруулж, үхлийн аюултай сахуу, улаан бурхан, халдварт саа зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг давхар уриалж байна. “Өнгөрсөн жил КОВИД-19 …

  • 19 May

    БНХАУ-ын Шэньжэнь хотод байрладаг 73 давхар барилга дайвалзаж үйлчлүүлэгчдийг нүүлгэн шилжүүлжээ

    Хятадын Шэньжэнь хотын төвд байрлах электрон барааны дэлгүүр, оффисын зориулалттай 73 давхар “SEG Plaza” өчигдөр /2021.05.18/ өдөр 12:31 цагийн орчимд гэнэт дайвалзаж, аврах албаныхан дотор нь байсан үйлчлүүлэгчдийг даруй нүүлгэн шилжүүлжээ. Үйлчлүүлэгчдийг барилгаас аюулгүй гаргасны дараа хүмүүс зугтааж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд цацагджээ. “SEG Plaza” нь 2000 онд нээгдсэн бөгөөд электрон барааны дэлгүүр, оффисын зориулалтаар ашиглагддаг. Урьдчилсан байдлаар цамхагт …

  • 3 May

    Дэлхийн сэтгүүлчид “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа

    Дэлхийн сэтгүүлчдийн конференс-2021 цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдаж 50 гаруй орны 60 сэтгүүлчид цар тахлын дараах сэтгүүл зүйн өнгө төрх, болон дэлхийн дулаарлын асуудлыг хэлэлцлээ. Тус олон улсын хурал БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны санаачлагаар (JAK) зохион байгуулагдаж 3 өдөр үргэлжиллээ. Дэлхийн сэтгүүлчдийн конференс нь 2013 оноос эхлэн сэтгүүл зүй болон дэлхий дахинд тулгамдаад буй стратегийн ач холбогдолтой чухал …