Tag Archives: гадаад мэдээ

September, 2021

  • 20 September

    5G технологийг Бээжингийн өвлийн олимпод ашиглана

    2018 оны Пёнчаны өвлийн олимпод 5G-гээр шууд дамжуулах технологи анх удаа олимпын наадамд ашиглагдаж, саяхан өндөрлөсөн Токиогийн олимпод 5G технологи нь нэн олон зүйлийн хэрэглээг дэмжсэн байна. Жишээлбэл дарвуулт завины тэмцээний явцад 5G технологи ашиглан дохиог буцаан дамжуулж, тэмцээний байдлыг 4k өргөн дэлгэцээр үзэгч олонд хүргэж, усанд сэлэлтийн тэмцээний явцад 5G болон AR төхөөрөмж ашиглан тамирчдын тэмцээнд анхаарал хандуулахын зэрэгцээ …

  • 20 September

    Хятадын Төв Радио телевизийн Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна

    “2021 оны Хятадын Төв Радио Телевизийн Элбэг ургацын баярын концерт”-ыг 9-р сарын 21-ний оройн 20 цагаас дэлхий дахины үзэгч олонд толилуулах болно. Гадаадын үзэгчдэд Хятадын уламжлалт шилдэг соёлыг гүнзгий танилцуулахын тулд Хятадын Төв Радио Телевизийн Олон улсын видео мэдээллийн агентлаг энэ онд гадаадын телевизэд хандан ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертын хөтөлбөрийг түгээх болно. Америкийн Sinovison хятад хэлний телевиз, Канадын Xinflix …

  • 3 September

    Дэлхийн шуудан холбооны ерөнхий захирлаар Япон улсын иргэн Масахико Метоки сонгогдлоо

    Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо наймдугаар сарын 09-өөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн шуудангийн холбоо (ДШХ)-ны ээлжит Бүрэн эрхт төлөөлөгчдийн 27 дахь Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Их хурлын үеэр дараагийн 4 жилд Дэлхийн шуудангийн холбооны ерөнхий захирлаар Япон улсын Масахико Метоки гишүүн орнуудын 102 саналаар, дэд захирлаар Словени Улсын Маржан Освалд гишүүн орнуудын 86 саналаар тус тус сонгогдов. …

August, 2021

  • 19 August

    Хятад улс дархан цаазтай газрууддаа аялал жуучлалыг хөгжүүлж байна

    Үзэсгэлэнт Жюжягөү бол ЮНЕСКО-д Хятадаас бүртгэгдсэн дэлхийн байгалийн онцгой өвийн нэг. Жилийн дөрвөн улиралд Хятадын төдийгүй дэлхийн жуулчдын хөлд дарагдаж байдаг аялал жуулчлалын асар том “саалийн үнээ”. Тийм атлаа байгалийг онгон зэрлэгээр нь хадгалж үлдсэн, амьтан ургамал, биологийн төрөл зүйлээрээ ч улаан хөлтнийг урдуураа алхуулалгүй ямагт нэгдүгээрт бичигдэж ирсэн гайхалтай бүс нутаг юм. Сычуань мужийн төвд, цянь үндэстний Аба аймгийн …

  • 13 August

    Токиогийн олимпын тамирчдын тосгоныг орон сууцны хороолол болгоно

    Олимпод зориулж босгосон нүсэр бүтээн байгуулалтуудыг хожим үр дүнтэй ашиглах нь зохион байгуулагч орны хувьд шийдэх ёстой чухал асуудал байдаг. Япончуудын тухайд Токиогийн олимпыг 42 цогцолборт зохион байгуулсан бөгөөд үүний 27 нь нийслэл хотын төв хэсгээр байрлаж байв. Эдгээрийн ихэнхийг нь спорт тоглоом болон амьд хөгжмийн тоглолт явагддаг цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтаар ашиглана. Харин наадмын үеэр 18 мянга гаруй зочдыг хүлээн …

  • 4 August

    Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ЁКОЗҮНА иргэншлээ солилоо

    Их сүмогийн их аварга Тэрүнофүжи Харуо буюу Г. Ган-Эрдэнэ маань Монгол улсын иргэншлээсээ татгалзаж Японы улсын иргэншилтэй болсон тухайгаа 8-р сарын 4 буюу өнөөдөр албан ёсны мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Ёкозуна цолтой АНУ-ын хоёр ч аварга болох Акебоно, Мусашимару нар мөн Хакухо Сэхи, Цурүрюүгийн мастер (хуучин ёкозүна) нарын араас япон иргэншилтэй болсон гадаад улсаас тав дахь нь юм. Өөрөөр хэлбэл …

July, 2021

  • 29 July

    Токио- 2020: Унгарын тамирчин Дэлхийн рекорд эвдэж чадаагүйгээ шорттой холбон тайлбарлалаа

    Токио-2020 олимпын наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын Криштоф Милак түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы Томору Хонда (1:53.73), Италийн Федерико Бурдиссо (1:54.45) нар мөнгө, хүрлийн эзэн болсон юм. Алтан медаль хүртсэн Унгарын тамирчин Криштоф Милак дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй шалтгаанаа шорттой холбон тайлбарлажээ. Тэрбээр “Намайг усан санд орохоос 10 …

  • 28 July

    Японы усанд сэлэгч Юүи Охаши Токиогийн олимпоос хоёр алтан медаль хүртлээ

    “Токио-2020” зуны XXXII олимпын их наадмын эргэн тойрон дахь мэдээг тоймлон хүргэж байна. ОЛИМПЫН  НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД Эстони улс Токиогийн олимпын анхны алтан медалиа туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрлөөр авав. Тун өрсөлдөөнтэй болсон финалын тоглолтод Эстони бүсгүйчүүд БНСУ-ын багийг 36:32-оор хожсон юм. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх тулаанд Италийн баг Хятадыг 32:21-ээр хожлоо. Эстони улс ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш олимпын дөрөв …

  • 26 July

    “Токио-2020”:Далайн шуурганы улмаас байт харвааны тэмцээн хойшиллоо

    Япон улс, тэр дундаа Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна. Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм. Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас …

  • 24 July

    ТОКИО-2020:Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө

    Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа Олон Улсын Олимпын Хорооны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв. Нээлтийн үеэр Кыргызстан, Тажикстаны зарим тамирчин, албаныхан маскгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна. Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар маск зүүлгүй жагсаалд оролцож байлаа. Тамирчдын дагаж мөрдөх ёстой журманд зааснаар олимпын наадамд оролцогчдыг хооллох, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх, …

  • 24 July

    “ТОКИО-2020″олимпын наадмын анхны медальтнууд буудлагын спортын төрлөөс тодорлоо

    “ТОКИО-2020″олимпын наадмын анхны медальтнууд буудлагын спортын төрлөөс тодорлоо. Олимпын наадмын анхны алтан медалийг БНХАУ бүсгүй хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын тамирчин Ян Чиан 251.8 оноогоор алтан медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин Анастасия Галашина 251,1 оноогоор мөнгөн медаль, Швейцарын Нина Кристен 230,6 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ. Ингэснээр “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын медалийн жагсаалтад хамгийн түрүүнд Хятад, Орос /олон улсын олимпын хорооны тугийн дор …

  • 23 July

    Олимпын хотхоны орнуудыг картонон цаасаар үйлдвэрлэжээ

    “Токио-2020” олимпын наадам түүхэн дэх хамгийн эко олимп болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн. Үүний нэг илрэл нь олимпын хотхоны орнуудыг картонон цаасаар үйлдвэрлэжээ. Даац нь 441 паунд буюу 200кг. Олимп, паралимпын дараа эдгээр ор дахин боловсруулалтад орох юм. Энэ нь олимпын хотхоны ор дахин боловсруулагдах материалаар хийгдэж буй анхны тохиолдол болж байна. payday loans are short-term loans for small …

  • 23 July

    Гвиней улс олимпыг өнжих шийдвэрээ цуцлав

    Нээлт болохоос хэдхэн цагийн өмнө Гвиней улс олимпыг өнжих шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгдлээ. Тус улс өмнө нь коронавирусийн цар тахлаас болгоомжлох үүднээс эрх авсан таван тамирчнаа олимпод оролцуулахгүй гэж мэдэгдээд байв. “Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас баталгаа гаргасны дараа манай тамирчид зуны XXXII олимпын наадамд оролцохоор болсонд баяртай байна” хэмээн Гвиней улсын Спортын сайд Б.Соу мэдэгджээ. Олимпыг өнжих эхний шийдвэр …

  • 22 July

    Гвиней улс олимпд оролцохоос татгалзав

    Гвинейн улсын баг коронавирусийн цар тахлын улмаас олимпын наадамд оролцохоос татгалзсан талаар AFP мэдээлэв. “Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Гвиней улсын Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовсны улмаас Токиогийн наадамд оролцохыг цуцлах шийдвэр гаргалаа” хэмээн Гвинейн баг мэдэгдэлдээ дурджээ. Албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлсэн ч өөр нэг эх сурвалж тус улс санхүүгийн хүндрэлээс болоод таван тамирчнаа олимпд оруулахгүй байхаар …

  • 22 July

    Их Британийн буудлагын тамирчин Амбер Хилл олимпд оролцох боломжгүй боллоо

    Чилийн таеквондоч Ф.Агирре коронавирусийн улмаас олимпд оролцож чадалгүй хасагдсан анхны тамирчин болсон. Харамсалтай нь түүнтэй нэгэн адил шалтгаанаар олимпыг орхих тамирчдын тоо нэмэгдсээр байна. Оросын усанд сэлэгч, 400 метрийн хувийн төрөлд энэ жил Европын аварга болсон Илья Бородины Токиог зорихоос өмнөх шинжилгээний хариу эерэг гарсан тул нутагтаа үлдэж, олимпыг өнжихөөр болов. Оросын усанд сэлэлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Виктор Авдиенко …