Японы нэрт зохиолч Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэл эхүүдийг төрөлх их сургуульдаа бэлэглэхээр болжээ. Тэрбээр анх удаа хэвлэлийн бага хурал зарлаж энэ тухайгаа хэлжээ. Өнгөрсөн Даваа гаригт Васэда их сургууль дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ Мураками зохиол бүтээлүүдийнхээ шүүмжүүд, пянзны цуглуулгаа ч бас бэлэглэхээ амлажээ. Тэдгээр гар бичмэл, захидал, бусад баримт бичиг түүний 40-өөд жилийн уран бүтээлийн түүх гэдгийг тэрбээр дурдаад, …
Tag Archives: гадаад мэдээ
November, 2018
-
6 November
Ким Жөн Ун энэ сард Орост айлчилж магадгүй
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 11 дүгээр сард ОХУ-д айлчилж магадгүй байна. Энэ тухай “Yonhap” агентлаг ОХУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд У Юн Гыны мэдээллээс иш татан уламжилжээ.
-
6 November
Төв Америкийн орнуудын дүрвэгсдийн эхний хэсэг Мехико хотод иржээ
АНУ-аас орогнол хүрэхээр тус улсыг чиглэн яваа Төв Америкийн орнуудын дүрвэгсдийн цувааны эхний хэсэг Мехико хотод иржээ.
-
5 November
BTS хамтлаг хүүхдийн хүчирхийллийн эсрэг төсөлд 1.4 сая ам.доллар хандивлажээ
Солонгос улс дахь Нэгдсэн Үндэсний байгууллагаас санаачилж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг төслийн ажилд зориулж BTS хамтлаг, Big Heat энтертаймент хамтран 1.4 сая ам.доллар хандивлажээ. НҮБ-ийн “Гэмт хэргийг зогсооё” кампанит ажлын хүрээнд хэрэгжиж буй “Өөрийгөө хайрлая” төслийн ойн арга хэмжээг энэ сарын 1-4-ний өдрийн хооронд Сүньчонь, Сөүл хотуудад BTS, Big Heat энтертайнмент, Солонгос дахь НҮБ хамтран зохион байгуулсан юм.
-
5 November
АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа сэргээв
АНУ болон Өмнөд Солонгос сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа тухай “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Уг сургуулилтыг хоёр орны тэнгисийн явган цэргийн хооронд туршлага солилцох Солонгосын хөтөлбөрийн хүрээнд хийдэг байна.
-
5 November
Улс төрийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ
Японы улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг Шинэ Зеландын парламентын дарга Тревор Маллард уриалсан бөгөөд ням гарагт телевизийн “NHK” сувагт өгсөн ярилцлагын үеэрээ энэ тухай тэмдэглэсэн байна.
-
5 November
Гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хуулийн төслийг Япончуудын дийлэнх нь дэмжиж байна
Японы сайд нарын танхимаас баталсан ажиллах хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа салбаруудад гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Япончуудын дийлэнх нь дэмжиж байгаа нь “Kyodo” агентлагийн ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ.
-
5 November
АНУ-ыг зорьсон олон мянган цагаач иргэн Мексикээс орогнол хүсжээ
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-ыг зорьсон Төв Америкийн 3200 гаруй цагаач иргэн Мексикээс орогнол хүссэн тухай Мексикийн засгийн газраас бямба гарагт мэдээлэв.
-
2 November
Болливүүдийн хааны мэндэлсэн өдөр тохиож байна
Энэтхэгийн нэрт жүжигчин, продюсер Шарук Кан 1965 оны 11-р сарын 2-ны өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод төржээ. Түүнийг “Болливүүдийн хаан” гэж хочилдог юм. “Болливүүдийн хаан” Шарук Кан 80 гаруй кинонд гол дүрийг бүтээжээ. Энэтхэгийн кино наадмаас 14 удаа шагнал хүртсэн. Гаури Чиббертэй зургаан жил үерхсэний эцэст 1991 онд гэрлэжээ.Тэд хоёр хүү, нэг охинтой аж.Шарук Каны 2004 онд тоглосон Вийр Заара …
October, 2018
-
31 October
Сирид цэргийн бааз байгуулж, сөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг зорьж байна гэж мэдэгджээ
Курдуудыг хамгаалах нэрийдлээр АНУ Сирийн зүүн хэсэгт цэргийн баазууд болон нисэх онгоцны буудлууд байгуулж байгаа нь зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлэх зорилготойг нь гэрчилж байна гэж Сирийн шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Валид Муаллем Дамаск хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг SANA” агентлаг уламжилжээ.
-
31 October
Окинавад цэргийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг сэргээхээр төлөвлөж байна
Америкийн Зэвсэгт хүчнийхэнд зориулж Окинава аралд байгуулах нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Японы Засгийн газар ойрын хугацаанд сэргээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Ивая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
-
30 October
Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлэхийг үгүйсгэсэнгүй
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийг үгүйсгэсэнгүй. “Би ерөнхийлөгч болохыг хүссэн. 2021 оны нэгдүгээр сард ардчилсан үзэл бодолтой хүн Цагаан ордны Зууван танхимд байх юм бол бидэнд хийх ажил маш их байгаа гэж бодож байна” хэмээн Клинтон “Recode” мэдээллийн эх сурвалжид ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Клинтон мөн “2021 онд ардчилагчийг Цагаан ордны эзэн болгохын …
-
30 October
Помпео, Болсонару нар утсаар ярьжээ
Даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Бразилын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонару утсаар ярьж, хоёр талын харилцааны талаар хэлэлцсэн байна.
-
27 October
Оросын жүжигчин Николай Караченцов таалал төгсчээ
Оросын жүжигчин Николай Караченцов Москва хотод баасан гарагт 74 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай түүний хүү Андрей Караченцов ТАСС агентлагт мэдээлсэн байна. Тэрбээр Москва хотын 62 дугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өглөө нас баржээ. Николай Караченцов “Том хүү”, “Капуцины цэцэрлэгт гудамжнаас ирсэн хүн”, “Цагаан шүүдэр”, “Электрон жаалын адал явдал” зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн билээ. 2005 оны хоёрдугаар …
-
26 October
Хоёр Солонгос Аюулгүй байдлын нэгдсэн бүсээс зэвсэг, цэргүүдийг буцаан татжээ
Солонгосын хойгийг хоёр хуваасан Цэрэггүй бүс дэх Аюулгүй байдлын нэгдсэн бүсээс цэрэг, зэвсгийг буцаан татах ажиллагааг хоёр Солонгос бүрэн хийж дуусгалаа гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. БНСУ, БНАСАУ-ын цэргийн эрх баригчид болон НҮБ-ын командын төлөөлөгчид Аюулгүй байдлын нэгдсэн бүсээс зэвсэг, цэрэг, хамгаалалтын цэгүүдийг бүрэн татаж дуусгалаа гэж мэдэгдэв. Гэвч хоёр Солонгос тус бүрийн 35 цэрэг уг бүсэд байрлах бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл