АНУ-ын дуучин, жүжигчин, бүжигчин, продюсер Женнифер Лопез буюу Жей-Ло сүй тавьжээ. Түүний найз залуу Алекс далайн эрэгт романтик байдлаар Жей- Лод эхнэр нь болох саналыг тавьсан байна. Женнифер Лопез сүүлийн хоёр жил өөрөөсөө зургаан насаар дүү бэйсболын тамирчин Алекс Родригезтай хамт амьдарч байгаа юм. Тэд 2005 онд Родригезийг “Yankees” багт тоглодог байхад анх танилцсан бөгөөд 2017 оны хоёрдугаар сараас болзож эхэлсэн байна. …
Tag Archives: гадаад мэдээ
March, 2019
-
13 March
Ким Жон Уны дүү Ким Ё Жон парламентын гишүүнээр сонгогджээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү тус улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэй Ким Ё Жон БНАСАУ-ын Ардын дээд хурлын гишүүнээр сонгогдсон талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлэв. Хойд Солонгост сонгууль гуравдугаар сарын 10-ны өдөр явагдаж, сонгогчдын 99.99 хувь нь саналаа өгч, 687 гишүүнийг 100 хувийн саналаар сонгосон байна. Ким Ё Жоны хувьд Солонгосын ажилчдын намын төв хорооны Суртал ухуулгын …
-
5 March
Дэвид Бекхэмийн хүрэл хөшөөг босгожээ
Английн хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн хүрэл хөшөөг “Мэжор” лигээс Лос-Анжелес Галакси цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд босгожээ. Дэвид Бекхэм “Мэжор” клубт 2007-2012 онуудад тоглож байсан бөгөөд “Мэжор” лиг түүхэндээ анх удаа тоглогчдоо хөшөө босгосон нь энэ юм. Хөшөөний нээлт гуравдугаар сарын хоёронд “Мэжор” лигийн шинэ улирлын нээлтийн тоглолтын өмнө болсон бөгөөд уг арга хэмжээнд Дэвид Бекхэм эхнэр Виктория Бекхэмийн хамт оролцсон байна. …
February, 2019
-
28 February
Энэтхэг, Пакистаны хооронд дайн дэгдэх үү
Цөмийн зэвсэгтэй хоёр гүрний хоорондох зөрчил улам бүр хурцадлаа. Үүнд юу нөлөөлөв? Энэтхэг, Пакистаны Зэвсэгт хүчнүүд ямар арга хэмжээ авсан бэ? Энэ талаар ТАСС агентлаг таван мэдээлэл бэлтгэжээ. Мөргөлдөөн юунаас эхлэлтэй вэ? Их Британиас тусгаар тогтносны дараахан Энэтхэг, Пакистан улсад шашин хоорондын мөргөлдөөн, цагаачлал газар авчээ. Амиа алдсан хүн хэдэн зуугаар тоологдож байв. Ингэхдээ Британийн Энэтхэгийг шашны зарчмаар хуваах боломжгүй байсан …
-
28 February
Галт тэрэгний ослын улмаас 25 хүн амиа алджээ
Египетийн нийслэл Каир хотын галт тэрэгний төв буудалд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай тус улсын үндэсний телевиз мэдээлжээ. Үндэсний төмөр замын захиргаанаас мэдээлснээр, галт тэрэг Каир хотын төвд орших “Ramses” галт тэрэгний буудлын төмөр зам хязгаарлагч бетон хашлагыг мөргөсөн байна. Ослын дараа түлшний саванд дэлбэрэлт болсон аж. Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули осол болсон газарт очиж, …
-
25 February
Ким Жон Ун галт тэргээр Вьетнамыг зорьжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болохоор товлогдоод байгаа билээ. Тэгвэл БНАСАУ-ын удирдагч тус уулзалтад оролцохоор Пёньян хотоос хоёрдугаар сарын 23-ны өдөр галт тэргээр хөдөлсөн байна. Пёньянаас Ханой хүртэл галт тэргээр 48 цаг орчим явж хүрдэг гэнэ. Ким Жон Ун, …
-
25 February
Дуучин Лэди Гага “Оскар” хүртлээ
91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт үргэлжилж, ялагчид тодорсоор байна. Шилдэг киноны дуу шагналыг дуучин Лэди Гага анх удаа “A Star Is Born” киноны “Shallow” дуугаараа хүртлээ. Тэрбээр Холливудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар “A Star Is Born” кинонд гол дүрийг бүтээсэн юм. Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа Брэдли Купертай хамтран “Shallow” дуугаа …
-
25 February
Ocкарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Рами Малек хүртлээ
Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос-Анжелист хотноо болж байна. Энэ жилийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин, рок од Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн Рами Малек хүртлээ. Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг Рами Малек бүтээсэн юм. Английн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн …
-
25 February
БНАСАУ-АНУ-ын удирдагчдын уулзалтын хэвлэл мэдээллийн төвийг нээжээ
Вьетнамын нийслэл Ханой хотноо болох БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын олон улсын хэвлэл мэдээллийн төвийг бямба гарагт нээжээ. Соёл найрамдлын ордонд байрладаг дээрх төвийг нээх ёслолд Вьетнамын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү төв нь хоёрдугаар сарын 26-наас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх ажээ. “Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон хоёр талын …
-
25 February
Суданд онц байдал зарлажээ
Суданы Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан сүүлийн хоёр сар гаруйн турш өрнөсний дараа улс даяар нэг жилийн онц байдал зарлаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Башир мэдэгдэв. Баасан гарагт Суданы Ерөнхийлөгч үндэсний зохицуулалтын хорооны гишүүд, мужийн захирагчид болон эрх баригч Үндэсний конгресс намын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсаны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна. О.Аль-Башир хэлэхдээ, эдийн засгийн нягт арга хэмжээг шинэ Засгийн газар батлах …
-
19 February
Ким Жон Ун , Дональд Трамп нар Вьетнамд уулзана
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 25-ны өдөр Вьетнамд очихоор болжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах юм. Ким Жон Уны Вьетнамд хийх айлчлал гурав хоног үргэлжлэх юм байна. БНАСАУ-ын удирдагч Вьетнамын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой уулзахаас гадна Вьетнамын хойд хэсэгт орших хөдөө аж …
-
15 February
Н.Айшолпаны тухай номын нээлт Лос-Анджелест болно
Дэлхий дахинд “Эрүү шүүлтийн тасалгаа” /The Cutting Room/, “Тамерлан үхэх ёстой” /Tamburlaine Must Die/ зэрэг зохиолуудаараа танигдсан Их Британийн зохиолч Лиуза Уэлш Монголын бүргэдчин охин Н.Айшолпаны тухай “The Eagle Huntress” нэртэй ном бичиж байна. Энэ талаар Н.Айшолпан “Forbes Kazakhstan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний ярьснаар “The Eagle Huntress” ном нь энэ оны сүүлээр АНУ-ын Лос-Анджелес хотод нээлтээ хийх аж. Дашрамд …
-
15 February
Ричард Гир аав боллоо
Холливудын жүжигчин,өдгөө 69 настай Ричард Гир өнгөрсөн оны дөрөвдүгээр сард жүжигчин Алехандра Силва хэмээх 35 настай Испани бүсгүйтэй гэрлэсэн билээ.Түүний гэргий Алехандра Силва энэ сард амаржиж хүүтэй болжээ.Жүжигчний төлөөлөгчийн мэдээлснээр хосууд хүүгийн мэндэлсэн өдөр болон нэрийг одоогоор нууцалж байгаа гэнэ. Жүжигчин Ричард Гир бие давхар эхнэртэйгээ хамт Далай ламтай уулзаж буй зургаа 2018 оны есдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм. …
-
12 February
Ариана Гранде “Грэмми” хүртлээ
Грэммийн шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол энэ сарын 10-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэммийн шагналыг дуучин Ариана Гранде анх удаа “Sweetener” дуугаараа хүртлээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй бөгөөд цахим хуудсаараа сэтгэгдлээ хуваалцсан байна.
January, 2019
-
30 January
“Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой тохиов
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ой”-н хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцлоо. 75 жилийн өмнө зөвлөлтийн Улаан арми Ленинград хотын оршин суугчдын хамт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл