Tag Archives: гадаад мэдээ

January, 2017

  • 25 January

    Дональд Трамп Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модиг урьжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар  ярьж  АНУ-д айлчлахыг урьжээ. Вашингтон ноён Трамп нь “дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслах үнэнч түнш” гэж Энэтхэгийг харсан байна гэж мэдэгджээ. Харин Энэтхэгийг ерөнхий сайд Наренда Моди АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийг ч мөн адил өөрийн улсдаа айлчлахыг урьжээ. Энэтхэг улсын ерөнхий сайд Наренда Моди тэрээр өөрийн twitter хуудсандаа Ерөнхийлөгч Дональд …

  • 25 January

    Дональд Трампид Сири улсын 7 настай охин захиа илгээв

    АНУ-ын  45 дахь ерөнхийлөгч Дональд Трампид Сири улсын Алэпа хотын 7 настай Бан Алабэ гэдэг охин захиа илгээжээ. Захиа: Сайна байна уу Ноён Дональд  Трамп Намайг Бан Алабэд гэдэг. Би долоон настай Сири улсын Алэпа хотод төрж өссөн. Ихэнхи амьдралаа Сири улсад өнгөрүүлсэн. Өнгөрсөн жилийн 12 сард Сирийг орхих хүртлээ би амьдралаа тэнд өнгөрүүлж байсан. Би бол Сирийн дайны уршигт нэрвэгдсэн, …

  • 24 January

    Дональд Трамп Номхон далай дамнасан түншлэлээс гарах зарлигт гарын үсэг зурлаа

    Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь зарлигт гарын үсэг зурлаа. Тэрээр өнгөрсөн Бямба гаригт ерөнхийлөгчийн ажлаа авсаны дараа Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг  зурсан бол харин энэ удаа  АНУ Номхон далай дамнасан түншлэлээс гарах тухай зарлигт гарын үсэг зурлаа. …

  • 23 January

    Трампын засаг захиргааны хөтөлбөрүүдийн гол чиглэлүүдийг танилцууллаа

               Цагаан ордны албан ёсны сайтад АНУ-ын засаг захиргааны хөтөлбөрүүдийн гол чиглэлүүдийг нийтлэжээ. Хөтөлбөрт эрчим хүч, гадаад бодлого, ажлын байр, батлан хамгаалах чадвар, дотоодын аюулгүй байдал, худалдааны бодлого зэрэг салбарт барих АНУ-ын шинэ засгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд тусгагджээ. Хамгийн гол мэдэгдлүүдийн нэг нь Ази, Номхон далайн бүсийн худалдааны түншлэлийн гэрээнээс гарах төлөвлөгөө, Хойд Америкийн чөлөөт …

  • 23 January

    Далай лам:Дональд Трамп Владимир Путин дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна

     Өнгөрсөн Бямба гарагт 14-р Далай лам  Шинэ Дели хотод болсон арга хэмжээнд оролцох үеэр Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна гэж тэрээр хэлжээ. Тэрээр дэлхий нийтээр энх амгалан, хүчирхийлэлгүй нийгмийн зүгт өөрчлөгдөх хэрэгтэй үүнд хүрэхийн тулд Трамп, Путин нарыг хамтарч  ажиллана гэдэгт  найдаж  байна гэв. Далай …

  • 23 January

    Д.Трамп Мексик, Канадын удирдагчидтай утсаар ярьжээ

    Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээрийн /ХАЧХХ/ гишүүн улсууд болох Канад болон Мексикийн удирдагчидтай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярьжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп бямба гарагт Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой АНУ-Канадын харилцааны асуудлаар ярилцсан” гэв. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньетотой мөн өдөр Д.Трамп утсаар ярьжээ. Хоёр орны удирдагчид энэ сарын 31-нд уулзаж, …

  • 23 January

    Трамп өрөөгөө алтан шаргал өнгөөр өөрчилж эхэллээ

             Доналд Трампын ажлын эхний өдөр цагаан ордонд нэвтэрсэн сэтгүүлчид түүний өрөө өөрчлөгдөж эхэлснийг анзаарчээ. Тухайлбал Обамагийн үед улаан хүрэн өнгийн хөшигтэй байсан Зууван танхим алтан шаргал өнгөтэй болжээ. Мөн тус танхимын хивсийг Жорж Бушийн үеийн хивсээр сольж, Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хөшөөг эргүүлэн залсан байна. Обама тус хөшөөг өөр өрөөнд шилжүүлснийг Их Британид айлчлах үеэр нь …

  • 21 January

    Д.Трамп анхныхаа зарлигт гарын үсэг зурлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Шинэ Ерөнхийлөгч Цагаан ордонд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа анхныхаа зарлигт гарын үсэг зурах агшныг Цагаан ордны Зууван танхимд цугларсан зураглаачид, сэтгүүлчид сурвалжилжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Трампын зарлиг …

  • 21 January

    АНУ-ын ерөнхийлөгчийн тангарагийн үг: 35 үг хэлснээр Ерөнхийлөгч болно

    АНУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөхдөө зүүн гараа библи судар дээр тавьж, баруун гараа өргөөд “I do solemnly swear (or affirm) that I will faithfully execute the Office of President of the United States, and will to the best of my ability, preserve, protect and defend the Constitution of the United States” гэсэн 35 үгийг хэлдэг. Тангарагийн үгийг орчуулбал “/Дональд Трамп/ Миний бие …

  • 21 January

    Б.Обама ерөнхийлөгчийн хувиар америкчуудад хандан хэлсэн сүүлчийн үг: “Баярлалаа”

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн залгамжлагч Дональд Трампын удахгүй болох гэж буй тангараг өргөх ёслолд оролцохоор явахаасаа өмнө  ажлын ширээн дээрх баримт бичгүүдээ цэгцэллээ. Цагаан ордны алдарт Зууван танхимаас Б.Обамаг гарч ирэхэд нь сэтгүүлчид “та өнгөрснөө дурсан санагалзаж байна уу?” гэж асуухад тэрбээр “мэдээж” гэж хариулжээ. Мөн “АНУ-ын төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа америкчуудад хандан хэлэх үг танд байна уу? …

  • 20 January

    Марк Зукерберг: Хавайд газар авсан нь хайрлан хамгаалахын төлөө

    Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг саяхан Хавайд эдлэн газар худалдан авжээ. Энэ талаар хэвлэл мэдээлэл болон олон нийт сайн, муугаар ярьж байсан бөгөөд тэрээр энэ асуудлын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа эцэслэн мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр “Би Хавайн газар нутаг тэндхийн зэрлэг амьтад, байгалийн өнгө төрхийг хадгалахыг хүссэн юм. Түүнээс биш өөрийн ашиг сонирхолын үүднээс авсан зүйл байхгүй. Хавайн газар нутаг бол …

  • 19 January

    Итали улсад газар хөдлөлт болж 30 хүн амь насаа алджээ

    Итали улсад байрлах    “Gran Sasso” уулын  ойролцоо орших  дөрвөн одтой зочид буудал болох  Rigopianoд  нэгдүгээр сарын 18-19 шилжих шөнө газар хөдлөлт болжээ.  Тус газар хөдлөлтийн  улмаас  Абруззо бүсийн  “Gran Sasso” уулын  ойролцоо орших зочид буудал цасан нуранга нд дарагджээ. Аврах албаны мэдээллэж байгаагаар  одоогоор 30 хүн амь насаа алдсан байна гэж мэдээлжээ.   Г.Нараа

  • 18 January

    Нигерийн агаарын цохилтонд дүрвэгсдийн хуаранд байсан 52 хүн амь насаа алджээ

    Нигерийн цэргийн онгоцны албан хаагчид  алдаа гаргаж дүрвэгсдийн зүүн хойд хэсэгт байрлах хуаранруу бөмбөгджээ. Тус бөмбөгдөлтийн улмаас 52 хүн амиа насаа алдаж, олон арван  хүн гэмтжээ.Улаан загалмайн тусламжийн байгуулгын хэлснээр  тэдний ажилчидын зургаан амь насаа алджээ.Түүнчлэн MSF тусламжийн агентлагийн мэдээлснээр гэмтэж бэртсэн  200 гаруй хүмүүсийг эмнэлэгийн тусламж үзүүлэхээр шилжүүлэв гэж мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Muhammadu Buhari,  Boko Haram дайчидтай  тэмцэж байна. Иймээс …

  • 17 January

    Турк улсын Истанбул хотын шөнийн цэнгээний газарт халдлага үйлдсэн этгээд баривчлагджээ

    Турк улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Reina шөнийн цэнгээний газар 39 хүний аминд хүрсэн  халдлагыг үйлдсэн этгээдийг Туркийн цагдаа нар баривчилжээ. Тус …

  • 16 January

    Дональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ

    Дональд Трампын охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кашнер нар Вашингтон хотод 5.6 тэрбум өртөг бүхий харш худалдан авсан байна. Цагаан ордны ойролцоох энэхүү харш нь зургаан   унтлагын  өрөө болон угаалгын, цэцэрлэгт хүрээлэн, амрах өрөө, таван камен зуухтай харш юм байна. Энэхүү харш нь хамгийн сүүлд 2013 онд Вашингтоны үл хөдлөх хөрөнгийн биржээр 3.5 тэрбумаар үнэлэгдэж байжээ.