Tag Archives: гэмт хэрэг

January, 2016

  • 15 January

    Өнгөрсөн онд Дархан-Уул аймагт 891 гэмт хэрэг гарчээ

    Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2015 онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалсан байна. Тус аймагт  2015 онд  891  гэмт хэрэг гарснаас нийт гэмт хэргийн  771 буюу 86,6 хувь нь аймгийн төвд,  50 буюу 5,6 хувь нь Шарын голд, 25 буюу 2,8 хувь нь Орхон, 45 буюу 5 хувь нь Хонгор суманд тус тус  гарчээ. …

  • 14 January

    Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ

    Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Хэргийн талаар Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог “2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөрТ.Лхагвасүмбэрэлийг алга боллоо гэсэн мэдээлэл ар гэрийнхнээс нь ирсэн. Ингээд эрлийн ажиллагаа эхэлж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түүний автомашиныг Хөвсгөл нуурын эргээс олсон. Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерын бичлэг үлдсэн байсан. …

  • 14 January

    Б.Батзаяа эмнэлэгт хэвтэж байна

    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 31-ны шөнө баривчилсан. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан юм. Ингээд цагдан хорих хугацаа дуусч батлан даалтад гаргасан ч хэрэгт хяналт тавьж буй прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин хоёр сар …

  • 13 January

    Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ

    Ирвэс хамгаалах сангийн ажилтан талийгаач Л-ийн аав Ж.Төмөрсүх Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ. Хуульзүйн сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтэд мэдээлэл хийхдээ ирвэс хамгаалагч амиа алдсан хэргийн талаар ийн ярьсан юм. Тодруулбал, “Байгаль хамгаалагчийн асуудал бол бидний анхааралд орсон. УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед …

  • 13 January

    “Элит” цэцэрлэгийн хариуцлаггүй байдлаас болж хүү хэлгүй болох магадлал өндөр байна

    Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах балетын сургалттай “Элит” гэх хувийн цэцэрлэг хүүхдийн хэл түлжээ. Тухайн үед хүүгийн ээж хүүгээ Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэлний уг нь голоороо цоорсон байжээ. Харин эмч нар гайхан “Ийм аймар гэмтчихээд хүүхэд огтхон ч уйлаагүй нь сонин юм аа? Ямар нэгэн өвчин намдаах лаа, тариа хэрэглэсэн үү” хэмээн асууж байсан бөгөөд тухайн үед хүүгийн хэлэнд …

  • 13 January

    Х.Бээжин: Наадуулаа дайрч ал гэсэн, тэгээд машинаараа хөөсөн…

    “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас  өнгөрсөн оны сүүлээр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийсэн гурав хоногийн суултын талаараа мэдээлэл  сэтгүүлчэд мэдээлэл хийлээ.   Тус ТББ-аас тайлбарлаж буйгаар бол уг суулт нь хууль ёсны хүрээнд үргэлжлэх хугацаандаа Уул уурхайн сайд  Р.Жигжидийн хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилготой байсан аж. Тэд албан шаардлагаа ерөнхий сайд болон Р.Жигжид сайдад хүргүүлсэн ч суултын хугацаанд хариу ирээгүй байна. …

  • 13 January

    Талийгаачийн аав Ж.Төмөрсүх УИХ-ын гишүүнийг зорив

    Бусдын гарт амиа алдсан талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийн сэжим их дэлгэгдэж байгаа. Энэ олон сэжим бүхий нотолгоонууд гарч ирчихээд байхад хэрэг илрэхгүй байгаа нь сэжигтэй байгаа билээ. Талийгаачийн аав Ж.Төмөрсүх хэргийн үнэн мөнийн олохын тулд нэр бүхий хүмүүстэй уулзаад эхэлсэн. Тэрээр УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүнтэй уулзаж хэргийн талаар мөн хүүгийнхээ зорьж явсан ажлыг үргэлжлүүлж Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахуулах талаар …

  • 12 January

    Лхагвасүмбэрэл агсны төрсөн дүү Мөнх-Оргил: Бүгд аалзны тор шиг сүлбээтэй юм байна

    Дэлхий даяар шуугиад байгаа хүн амны хэрэг шуугиан дэгдээсээр л байна. Лхагвасүмбэрэл агсны төрсөн дүү Мөнх-Оргил өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн чухал мэдээллийг нийтэлжээ. Үүнийг бүрэн эрхээр нь хүргэж байна. “…Тиймээ бид Өмнө-говь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн дарга Төрбат гэгч нөхрийг АТГ болон УМБЕГ-аас шалгахыг шаардаж байна! Гурван удаагийн халдагад өртөхөд өөрийгөө хорлосон сэтгэцийн өвчтэй гэх зэргээр хэргийг авч хэлэлцэхгүй …

  • 8 January

    Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар цагдаа нар ийм мэдэгдэл гаргав

    Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас албан ёсны ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Юутай ч  залуу амиа хорлоогүй гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэдгийг талийгчийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, Өмнөговь аймгийн иргэд хэлж байгаа гэдэг нь “Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр” Цензургүй Сурвалжлага 1-2 …

  • 8 January

    722 мянган ам.долларыг татвар төлөлгүй завшсан нь илэрчээ

    Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг баривчлан шалгаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Шинэ оны өмнөхөн түүнийг саатуулах хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Энэ хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байсан бол ойрын өдрүүдэд АТГ уг хэргийн материалыг татан авч хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэллээ …

  • 7 January

    Улсын архивын ерөнхий газраас ямар учиртай зүйл зөөж байна вэ

    Яг одоо Улсын архивын ерөнхий газрын үүдэнд цэргийн машин зогсоож, энгийн хувцастай иргэдээр гар дамжуулан хайрцаг хайрцагаар нь зөөж байгаа энэ зүйл чухам ямар баримтууд хаашаа хүргэгдэх юм бол. Уг нь Монгол улсын нууц тэр тусмаа түүхийн арвин их зүйлсийг агуулдаг энэ газраас гаргаж байгаа зүйлийг цагдаа цэргийнхнээр хамгааллуулах л учиртайсан. эх сурвалж: bolod.mn

  • 7 January

    Банк дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал” банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ. Сэжигтэн этгээд баг өмсөн нэвтэрч, улмаар банкны теллерт буу тулган сүрдүүлж 10 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. Хэргийн сэжигтнийг  илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар …

  • 6 January

    Ц.Чанцалгүмэн: Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийг бус зөвхөн Б.Бямбасүрэнг энэ хэрэгт хардаж байна

    2015 оны 12-р сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 4-р ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Хүү гурван өдөр ухаангүй байсаар 2015 оны 12-р сарын 26-ны өдөр нас барсан. Уг хэрэгт цагдаагийн албан хаагчийг буруутай байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байсан юм. Улмаар талийгаачийг танил …

  • 6 January

    Сэрэмжлүүлэг! “Голомт” банкны лацтай мөнгөнөөс хуурамч дэвсгэрт илэрлээ

    Хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд байсаар л байна. Харин иргэд мөнгөн дэвсгэртийг хуурамч уу, үгүй юу гэдгийг нь нягталж шалгаагүйгээс, эсвэл мэдлэг дутмагаасаа болж хохирогч болж байна. Гэвч банк санхүүгийн байгууллага нь ч гэсэн иргэдтэйгээ адил мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь харамсалтай. Уг нь тэд “хуурамч дэвсгэрт”-ээр гүйлгээ хийх нь битгий хэл, тэр дор нь илрүүлж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ анхааруулах ёстой баймаар. Гэтэл …

  • 4 January

    Интерполоор дахин нэг Монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ

    Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор Монгол улсын бас нэгэн иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Тогтохын Батсайхан гэх 30 настай залууг дэлхий даяар эрэн сурвалжилж буй юм байна. Т.Батсайханыг Замын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнийг хил давсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа учраас Интерполоор хайж эхэлсэн …