Tag Archives: гэмт хэрэг

January, 2015

  • 22 January

    Машин тонох нь ихэсчээ

    Цагдаагийн байгууллагад сүүлийн үед автомашины эд зүйлээ хулгайд алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болжээ. Зах худалдааны төв, байрны гаднах ил зогсоолоос бусдын автомашины эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг гарсныг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Өнгөрөгч долоо хоногт долоон автомашины эд зүйлийг тоносон хэрэг гарчээ. Тиймээс иргэд ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камерийн орчинд орхиж байх. Боломжгүй тохиолдолд …

  • 22 January

    Хятад иргэнээс хахууль авсан байцаагчид хорих ял оноов

    АТГ-аас ИХШХЕГ-ын  хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг Дүүргийн  анхан шатны 2-р шүүх  хуралдаанаар  шийдвэрлэсэн байна.  Ж.Пунцаг нь өнгөрсөн оны аравдугаар сард “Си Ар Си Жи девеломент Монголиа” компанийн орлогч захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан нь тогтоогджээ.  Түүнд нэг жил зургаан сар хорих ял оноосон байна. Харин БНХАУ-ын иргэн …

  • 22 January

    Вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зургийг олонд дэлгэсэн этгээдийг шалгуулна гэжээ

    Сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцөөр вьетнам авто засварын вьетнам залуучуудтай зугаацаж буй охидын зураг бичлэг тарж нэлээд шуугиан тариад байгаа. Үүний зэрэгцээ ажлын байрандаа төрөл нохой, гахай шарж байгаа, тэр бүү хэл хотруу адуу оруулж ирэн нядалж байгаа зэрэг маш эрээ цээргүй зурагнууд цахим сүлжээгээр нэг тарж иргэдийн ундууцлыг төрүүлээд буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан Вьетнам улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийсэн байна. …

  • 22 January

    Вьетнамчуудыг эрүүгийн хэрэгт татаж болзошгүй

    Монголд ажиллаж амьдарч байгаа Вьетнамчуудын талаар сүүлийн үед интернэт ертөнцөөр таагүй  мэдээлэл цацагдаад байгаа билээ. Монгол охидтой зугаацаж, нохойны боодог хийн, тэр ч бүү хэл монгол морийг хотийн төвд засварынхаа газар төхөөрч, түүгээр ч үл зогсохгүй монгол охидтай зугаацаж байгаа зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацуулж байгаа нь Монголчуудыг үл хүндэлж байгаа хэрэг юм. Амьдарч буй улсынхаа хууль дүрмийг үл …

  • 21 January

    Хулгайчаас болгоомжил

    XVII жарны “Согтоогч” хэмээх модон хонь жил айлчлан ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Жилдээ ганц тохиох уламжлалт баяраа элбэг, дэлбэг сайн сайхнаар угтахыг хэн хүнгүй хүсдэг. Тиймээс өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл цаг наргүй ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө цагаан сарынхаа ширээг чимэх тавгийн идээ, ууц, бууз, банш, зочлон ирсэн гийчдэд өгөх гарын бэлэг зэргийг базаадаг. Цагаан сарын баяр ойртож …

  • 21 January

    Алдсан нэгнээ ангалд түлхэх бус, аврах сэтгэлтэй байцгаая

    Сүүлийн үед эдийн засгийн хямрал, жагсаал цуглаан, цалин хөлсний нэмэлт, татвар, утааны асуудалтай зэрэгцэн цахим сүлжээгээр хятадууд, вьетнам засварын газрын ажилтнуудын овлигогүй үйлдлүүдийг харуулсан баримт зураг олон нийтийг цочроогоод байгаа билээ.  Нэрээр нь овоглох, нийтээрээ амьдрах нийгэм, газар шороо минь юуны улмаас ийм байдалд хүрээд байна вэ? Энэ асуултыг хэнээс асуух нь зөв бол?Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Бидний эв, …

  • 21 January

    С.Шаарийбуу: Хэрэгтнийг цаазаар авахад намайг гар бие оролц гэвэл оролцоно

    Манай улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээд  9 жилийн дараа ял авлаа. Олон ч жил сунжирч, хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн уг хэрэг одоо л шийдэгдэх гэж байх шиг байна. Тодруулбал, Малайзын дээд шүүхээс хэрэгтэнд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноосон талаар албан ёсны мэдээлэл ирсэнийг Гадаад харилцааны яамны эх сурвалж онцоллоо. Өөрөөр хэлбэл, түүнийг хөнөөсөн хоёр этгээдийн нэг …

  • 21 January

    Даварсан Вьетнамчууд засварынхаа газар адуу мал нядалж байна

    Хэдэн хоногийн өмнөөс авто засварын вьетнам ажилчид  монгол охидтой зугаацаж байгаа бичлэг, фото мэдээлэл олон нийтэд түгж Монголчуудын дургүйцэл, бухимдлыг төрүүлээд авсан. Тэгвэл одоо тэд мөн л авто засварын газартаа  монгол адуу оруулан нядалж, хоол хүнсээ бэлтгэж байгаа мэдээлэл ирлээ. Даварсан энэ хэдэн “төлөгнүүд” /вьетнамчуудыг ингэж хочлодог/ хэний нутагт, хэн болчихоод Монголчуудын шүтээн болсон, төрийн сүлдэнд мөнхөрсөн морь  малыг хотын төвд …

  • 21 January

    Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа

    Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Дархан хотын Марс төвийн үнэт эдлэлийн лангууyнаас 50-н ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэж, Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөж байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ. Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 22-28 насны эрэгтэй, эмэгтэй нэг …

  • 20 January

    6000 тарваган шийр эмийг хил гаргахыг завджээ

    Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэн Ч 6000 ширхэг тарваган шийр эмийг хилээр гаргахыг завджээ. Түүнийг Эрээнцавын шалган нэвтрүүлэх боомтоор гаргах гэж байхад нь хилийн отрядынхан саатуулсан байна.  Албаныхны мэдээлж буйгаар иргэн Ч нь Истана маркийн машиндаа эдгээр эмийг нуусан байжээ. Эх сурвалж: Eagle.mn

  • 20 January

    Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

     2015 оны 01-р сарын 20-с 21-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1099 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.    Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 16, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, …

  • 20 January

    ИХШХГ-ын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг шийдвэрлэлээ

    Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцаг нарт холбогдох эрүүгийн хэргийг  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх  2015 оны 01 дүгээр сарын 19-ний …

  • 20 January

    Хакерууд дураараа дургиж байна

    Өнгөрсөн амралтын өдөр хакерууд Америкийн “New York Post” сонин болон “Нэгдсэн хэвлэлийн Олон улсын” /UPI/ агентлагийн твиттер хуудсанд нэвтэрч хэд хэдэн худал жиргээг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “New York Post” сонины хуудсанд хакерууд “БНХАУ-ын хөлөг онгоц АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц руу пуужин харвав” гэсэн бол энэхүү жиргээнээс 30 минутын дараа хакерууд дахин нэг худал жиргээг байршуулжээ. Тус жиргээнд …

  • 20 January

    Тэжээвэр амьтад хулгайлдаг бүлэглэлийг илрүүлэв

    Тэжээвэр амьтан хулгайлан бусдад худалдан борлуулдаг бүлэглэлийг өнгөрсөн бямба гаригт ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн илрүүлжээ. Гэмт хэрэг үйлддэг бүлгийнхэн нь Сонгинохайрхан дүүргийн иргэд аж. Тэд айлын хашаан дахь тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж “Нарантуул” худалдааны төв дээр борлуулдаг байсан байна. Мөн вьетнам иргэдэд ч худалддаг байснаа хүлээсэн аж. Тэд нийт найман удаагийн үйлдлээ хүлээжээ. Тиймээс цагдаагийн газраас тэжээвэр амьтдаа …

  • 19 January

    С.Зориг агсны шүүхийн шинжилгээнд хавсаргасан зурагнууд ил боллоо

    Тэртээ 17 жилийн өмнө Монголын эх орны хөвгүүн С.Зориг аймшигтайгаар хүний гарт хөнөөгдсөн билээ. Өнөөг хүртэл алуурчин нь олдоогүй улстөрийн аллагыг ард олон мартсангүй, харамсалтайгаар хорвоог орхисон зоригт хүүгээ ч умартсангүй. Жил болгоны 10 дугаар сарын 2-нд нь хүндэтгэл үзүүлж, буруутай этгээдийг хайсаар. Саяхан гэхэд л УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын …