Tag Archives: гэмт хэрэг

January, 2015

  • 14 January

    9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталдаг эмэгтэйг саатуулжээ

    9911,8811-тэй дугаарын эздийг дарамталдаг 25 настай эмэгтэй Б-г саатууллаа. Тэрбээр 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн утсанд “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн утгатай мессеж илгээдэг байжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр иргэн Н-ийн 8811”””” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, …

  • 13 January

    Кибер халдлагын золиос та ч байхыг үгүйсгэхгүй

    Манай улс 19 жилийн өмнө кибер буюу цахим халдлагад анх удаа өртөж байжээ. Энэ нь 1995 он бөгөөд тээвэр зуучлалын нэгэн компанийн программч ажлаасаа гарахдаа байгууллагынхаа нууцын зэрэглэлийн мэдээллийг өрсөлдөгч байгууллагадаа худалдсан явдал юм. Мөн МИАТ-ийн ажилтан компанийнхаа дансруу нэвтрэн мөнгийг нь өөр хүний данс руу гуйвуулан улмаар “Голомт” банкинд ажилладаг найзыгаа гуйж бэлнээр гаргуулж авсан тохиолдол бий. Энэ цагаас …

  • 13 January

    “Дайчин сүх” ХХК-ийн автобусны жолоочид 9 жилийн ял оноов

    Сүхбаатар аймгаас Улаанбаатарыг зорьж явсан “Дайчин сүх” ХХК-ийн 05-22 СҮА улсын дугаартай автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваагийн зам буюу Цонжин болдогийн ойролцоо өнгөрсөн зургаадугаар сард осолдсон юм. Жолооч Содномдаржаагийн Болдбаатар нь Хьюндай Аэробус маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж …

  • 13 January

    22 хавтаст хэргээ хулгайлан шатаажээ

    Харуул хамгаалалттай цагдаагийн байрнаас 22 хавтаст хэрэг хулгайлан авч байшингийнх нь үүдэнд шатаасан хэрэг гарсныг цагдаагийн ажилтнууд хэдэн долоо хоног хав дарж байгаад сүүлдээ арга буюу  нийтэд ил болгож байна. Энэ хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр гарчээ. Хэрэг үйлдэгчийн нэрийг харин одоогоор цагдаагийн мэдээллийн албаныхан хэлэхээс татгалзаж байна. Учир нь хавтаст хэргээ шатаасан этгээдийн энэ хэргийн талаар  нарийвчлан шалгах …

  • 13 January

    Чингэлтэйн нөхөн сонгуулийг намын хорооны дарга Б.Батмөнх тамгаа авч зугтан гацаажээ

    Ардчилсан намын ҮЗХ-ны зарим гишүүд төрийн албанд орсонтой орсон учраас Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос нөхөн сонгууль явуулах тогтоолыг гаргасан юм. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийг нөхөн томилох дотоод сонгуулийг нийслэлийн Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт явуулсан байна. Гэвч Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль түр хугацаагаар хойшлоод байна. Тус дүүргийн нөхөн сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал үүсчээ. Тухайлбал, дүүргийн …

  • 13 January

    Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн тоо ихэссээр

    2015 оны эхний хагас сарын байдлаар зам тээврийн осолд нийт 21 хүүхэд өртөж, 2 хүүхэд нас барж 19 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна .Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 17 нь сургуулийн өмнөх насны, сургуулийн насны 3 хүүхэд явган болон  тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ бэртсэн байна.  Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх …

  • 12 January

    Охиноо тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

    Өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, зургаан настай хүүхдээ тэврэн тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан  аюулгүй буулгаж …

  • 12 January

    Хулгайлсан амьтдаа Нарантуул зах болон Вьетнамчуудад зардаг бүлэг этгээдийг барьжээ

    Гэрийн тэжээвэр хараа хяналтгүй амьдыг хулгайлан худалдаалдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага саатуулжээ. Тэд хамгийн сүүлд 40 ширхэг хулгайн тахиа машинд ачиж борлуулахаар явахад нь цагдаагийн байгууллага саатуулсан байна. Гэмт этгээдүүд  Сонгинохайрхан дүүргийн 4, 32,26 дугаар хороонд оршин суудаг Д,Н,А нарын таван хүн байжээ.  Тэд одоогийн байдлаар найман удаагийн үйлдлээр иргэдийн тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул олон улсын худалдааны …

  • 12 January

    Эболагаас сэргийлэх 477 сая төгрөгийг хааш нь зарцуулав

    Эбола халдвараас сэргийлэх, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, тусгаарлах эмнэлэг ажиллуулахаар өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор 477 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн билээ. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан, үнэхээр эболагаас сэргийлэхэд захиран зарцуулсан уу гэдэг асуудал үүсгэж байсан. Тэгвэл уг мөнгөөр ХӨСҮТ-д иж бүрэн тоноглогдсон тусгаарлах эмнэлэг байгуулсан гэнэ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн 50 ортой тусгаарлах эмнэлгийн засвар, хийн шугамын системийг шинэчлэх ажлыг 67,4 сая …

  • 12 January

    Хууль бусаар 108 загас барьжээ

    Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид энэ сарын 3-7-ны хооронд удирдамжтай хяналт, шалгалт хийж Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хууль бусаар загас барьсан хятад иргэнд 384 мянган төгрөгийн торгууль, 1.296 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тэрээр тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шанлун ХХК-ийн ажилтан бөгөөд нуураас 108 мөнгөлөг хэлтэг загас барьсан байжээ. Хууль бусаар барьсан загасыг хурааж Хэрлэн …

  • 12 January

    Өнөөдрийн сэрэмжлүүлэг: Хуурамч рубль гүйлгээнд оруулжээ

    ОХУ-д нэг сарын хугацаатай визгүй зорчих болсон тухай иргэд таатай хүлээж авсан. Харин үүнийг дагаад зарим нэг эрсдэл гарч байгаа тухай та бүхэндээ дуулгая. 2015-01-10-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст “Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэсэн дуудлага иржээ. Энэ хэргийг шалгахад иргэн Н, Б нар нь хуурамч 14.000 рублийг гүйлгээнд оруулсан нь тогтоогдсон юм. Иймээс иргэд та бүхэн гүйлгээ хийхдээ …

  • 12 January

    30 гаруй үйлдэлтэй хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ

    Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. 2015-01.08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэл дээрээ …

  • 12 January

    Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Ц.Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон Б.О гэгчийг олон удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа нийтлэгдсэн. Энэ хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Ц.Б-ийн дээрхи үйлдэлд 2014 оны 12-р …

  • 12 January

    “Монос”-ын эмэнд хордсон хүүхдүүдэд элэгний С вирус илэрчээ

    ДЭМБ-ААС ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭВ Нойрсуулах, тайвш­руулах үйлчилгээтэй “Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд буруу тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. “Эмийн үйлдвэр” компанийн үйлдвэрээс “Монос” компани татаж зах зээлд гаргадаг байсан тус эмийг “Монос”-ын эмийн санч түгээхдээ илүү тунгаар худалдаалсан уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны сүүлчээр болж, эмийн санчдын нэгийнх нь ялыг хойшлуулж, …

  • 12 January

    Нарангийн-Энгэрийн оршуулгын газарт гурван шарил ухагджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нарангийн-Энгэр оршуулгын газарт энэ сарын 8-9нд шилжих шөнө гурван булш тоносон байна.  Булшнуудийн цээжин хэсгийг ухаж сэндийчсэн байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа ажээ. “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдсан тоо байна. Голчлон 7-10 хонож байгаа шинэ булшуудыг ухдаг …