Хүний бие махбод, эрүүл чийрэг байх нь байгалийн цаг хугацаанаас зайлшгүй шалтгаалдаг тул байгалийн хувьсан өөрчлөгдөхийг дагалдан өөрсдийн амьдралын хэв маягаа зохицуулах нь чухал юм. Хаврын улиралд бүх зүйл урган өсч байдаг хэдий ч цаг агаар өөрчлөмтгий хувьсамтгай байдаг болохоор хуучин архаг гэм хөдлөх, биеийн тамир тэнхээ муудах, өвчинд өртөмтгий болдог. Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсч, газрын дотоод …
Tag Archives: зөвлөгөө
March, 2019
-
15 March
Сарын тэмдгийн өдрүүдэд таны биед гарах өөрчлөлтүүд
Эмэгтэй хүний амьдрал сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа болон дааврын өөрчлөлтүүд жирэмслэхтэй хамааралтайгаас гадна биеийн байдал, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Бид та бүхэнд өдөр тутамд биед ямар өөрчлөлт гардаг тухай мэдээллийг бэлтгэлээ. Нэгдэх өдөр Сарын тэмдгийн эхний өдөр бол мөчлөгийн эхний өдөрт тооцогддог. Энэ үед өндгөвчний үүсгэдэг дааврын тоо огцом буурч улмаар эндометрийн таталтын механизм үүсдэг. …
-
14 March
Видео: Жирэмсний үеийн хаван буулгах жор
Gamma-ын эрүүл амьдралын дасгалжуулагч, олон улсын хоол зүйч, “Mongolian secret to a slim waist”) бест селлер номын зохиолч С.Буянтогтохын зөвлөж буй жирэмсний үеийн хаван буулгах жорыг хүргэж байна.
-
9 March
Зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй
Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг. Yүнд: Хулгана өдөр 22 дахь одтой Үхэр өдөр 19 …
-
9 March
Илүүдэл өөхийг шатаадаг хүнснүүд
Хүний нас ахих тусад бие махбодь тодорхой хэмжээд өөрчлөгдөж байдаг. Түүний хамгийн том илрэл нь биед хуримтлагдсан илүүдэл өөх юм. Тэрхүү өөхийг идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр шатааж болно. Мөн өөхийг шатааж болох бас нэгэн арга нь хэрэглэж буй хүнс юм. Тэрхүү хүнсийг мэргэжилтнүүд тодорхойлжээ. 1.Улаан лооль Энэ нь цусан дахь липидийн хэмжээг бууруулдаг (өөх ба холестерин). Та улаан лоолийн шүүс хийж, …
-
7 March
Жингээ эрүүл мэнддээ аюулгүйгээр хурдан хасах арван зөвлөгөө
Жингээ амжилттай хассан хүмүүсийн баримталдаг шилдэг 10 стратегийг та бүхэнд толилуулья. Үүнд: 1. Тэд өөрийгөө сайтар таньж мэддэг Амжилт гаргах нэг түлхүүр нь сэтгэл санаа хямарсан үедээ идэх, эсвэл өлссөндөө бус харин сурсан зангаараа тавгаа хоослох гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг зохицуулж сурах явдал юм. Жингээ амжилттай хассан хүмүүс дасан зохицох чадвар сайтайн зэрэгцээ аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж сурсан …
-
7 March
Япон бүсгүйчүүдийн гоолиг биеийн 7 нууц
Япон бүсгүйчүүд яагаад гоолиг туранхай байдаг тухай та эргэцүүлж байсан уу?Япон бүсгүйчүүдийн баримталдаг нууцуудаас суралцсанаар та илүүдэл жингээ хаяад зогсохгүй, таны бие эрүүлжинэ. 1. Жижиг хэмжээтэй сав суулга сонго Япончууд хоол идэхдээ жижиг хэмжээтэй сав суулга сонгодог. Ингэснээр хоолоо хэтрүүлэхгүй, бага порцоор идэхэд тань тусална. Жижиг хэмжээтэй аяга таваг сонгосноор таны хоолны зуршил буурч, нэг удаад идэх хоолны хэмжээ тань …
-
6 March
Б.Туул: Зөв амьсгалж сурсан хүн эрүүл амьдрах боломжтой
“Бадамлянхуа” иога төвийн захирал Б.Туултай ярилцлаа. Тэрээр Хатха иог, Халуун иог, Агаарын иог, Нүүрний иогийн мэргэшсэн багш бөгөөд Английн “Danielle Collins Face Yoga Method”–ын Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж нүүрний иогийн олон улсын эрхтэй багш нарыг бэлтгэж байна. – Иогийн сургалтын төвүүд болон иогаар хичээллэх сонирхолтой хүмүүс ч олон болж байна. Тэгэхээр иогийн талаарх товчхон ойлголт өгөөч? – Иог гэдэг …
-
6 March
Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж
Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ? Магни …
-
6 March
Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд
Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …
February, 2019
-
15 February
Үсийг угааж, эмчлэхэд хөөсөрдөг шампунь чухал биш
Бидний өдөр тутам хэрэглэдэг шингэн шампуниуд нэгэн химийн аюултай бодис агуулж байдаг. Тэр бол Sodium laureth sulfate. Үс унах, гэмтэх шалтгаан нь SLS ба түүний хамсаатан бодисууд. Үс нэг гэмтсэн бол сэргэхдээ удаан. Хүмүүс шампунь хэдий чинээ хөөсөрнө төдий чинээ сайн гэж буруу ойлгодог. Үсийг сайн цэвэрлэхэд хөөс тийм ч чухал биш. Тэр нь нөгөө л силикон агуулсан их хөөсөрдөг, синтетик хуурамч …
-
14 February
Хаван буулгах арга
Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Хаван юунаас үүсдэг вэ? Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие …
-
14 February
Зүрхний өвчин, түүнээс сэргийлэх нь
Зүрхний булчингийн. агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны …
-
11 February
Видео: Xэвийн боовоор шоколадтай бялуу хийх жор
Цагаан сарын дараа айл бүрт элбэг байдаг зүйл бол хэвийн боов. Хэвийн боовыг идэж дуусгах гэж бөөн асуудал болдог шүү дээ. Тэгвэл хэвийн боовоор амттай шоколадтай бялуу хийж сураарай.
-
5 February
Золголтын үеэр бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөлөө
Ойрын өдрүүдэд томуугийн дэгдэлт буурч байгаа ч сар шинийн баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай байгаа талаар Эрүүл мэндийн салбарынхан анхааруулсан билээ. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин ба ихэвчлэн агаар дуслын замаар дамжин халдварладаг. Түүнчлэн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг өвчний 700 гаруй төрлийн бактер, вирус хүүхдэд шүлс, агаараар дамжин очдог тул сар шинийн баярын золголтын …