Улирал солигдоход хувцасны шүүгээгээ өөрчлөөд зогсохгүй арьс арчилгаагаа хүртэл өөрчлөх хэрэгтэй. Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой бүтээгдэхүүнүүд, зөв оновчтой арга барил, антиоксидантуудыг танд зөвлөж байна. Дараах энгийн зөвлөгөөг арьс арчилгаанд оруулснаар 4 улирлын турш сайхан арьстай харагдах боломжтой. Арьсаа сайтар гуужуул Өвлийн арьс маш хуурай, холцруутсан, өнгөө алдсан шинжтэй байдаг. …
Tag Archives: зөвлөгөө
March, 2023
-
1 March
С.Пүрэвмаа: Хаврын улиралд нимгэн хувцаславал маш аюултай
Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмаагийн Монголчууддаа зөвлөж буй зөвлөгөөг хүргэж байна. Бидний өвөг дээдэс өвлийн дулаан хувцаснаасаа салах гэж тэгтлээ яардаггүй байсан. Учир нь хавар даарвал бүх хууч өвчин сэдэрдэгтээ холбоотой. Харин одоо үед хавар, зун, намар гэлтгүй нимгэн хувцас өмсөж байгаад өвлийн улиралтай золгодог болсон байна. Тэгвэл энэ нь буруу. Тэр тусмаа хаврын хавсарга салхитай энэ үед нимгэн …
-
1 March
Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй
Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, …
February, 2023
-
27 February
Г.Одонцэцэг: Нойр сэрвэлзсэн үед бүлээн cүү уух нь зүйтэй
Анагаах ухааны доктор Г.Одонцэцэг эмчийн нойргүйдлийн үед авч хэрэгжүүлэх зөвлөгөөг хүргэж байна. -Нойр сэрвэлзэх үед гэрийн нөхцөлд ямар арга хэрэглэж, хурдан унтаж болох вэ? – Ер нь орой унтах цагтаа орондоо орж хэвших хэрэгтэй. Унтахаас өмнө орондоо сэтгэл хямраасан зүйл унших, үзэх, бодох, ярихыг цээрлэж сэтгэлээ аль болох тайван байлгана. Нойр хүрэхгүй тохиолдолд шөнө дунд босч ажлаа хийх, ном унших, …
-
17 February
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ. Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна. -Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүлчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, …
-
17 February
Хадагтай золгох ёс
Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. …
-
17 February
Нярай хүүхдийг сэгсрэх аюултай
Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж ямар гэмтэл үүсдэгийг Та мэдэх үү? Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа. Уг хам шинж нь хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь түүнийг хүчтэй сэгсэнснээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ. Яагаад уг …
-
14 February
Цагаан сар:Хадаг, архи хоёрыг хадгалж чадсан айлд эд мөнгө тогтдог
Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн билэгдэл утга учрын тухай уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж төрөл бүрийн хүндэтгэлд хэрэглэж заншжээ.Таван өнгийн хадгийг архитай хамт хадгалж чадвал эд мөнгө тогтон амар тайван жаргалтай байна гэж үздэг байжээ. Эрт дээр үед айлууд цагаан сарын …
January, 2023
-
31 January
Н.Амарсанаа: Эрчүүдийн сэтгэлийн хоол бол магтаал, урамшуулал, хүндлэл
Гэр бүлийн зөвлөгөө булангийн энэ удаагийн зочноор гэр бүл судлаач Н.Амарсанаа уригдан оролцлоо. Сэдэв: Эрчүүдийн сэтгэл хөдлөл
-
25 January
Гэр бүл судлаач Н.Амарсанаа:Өөртөө итгэлгүй хүн хардамхай байдаг
Гэр бүлийн зөвлөгөө булангийн энэ удаагийн дугаарт гэр бүл судлаач Н.Амарсанаа уригдан оролцлоо. Сэдэв:Хардалт Гэр бүл судлаач Н.Амарсанаа:Өөртөө итгэлгүй хүн хардамхай байдаг.Итгэл бол шилтэй адил. Итгэл гэдэг жилээр холдож, секундээр алдардаг гэдэг үг байдаг. Тиймээс амьдралынхаа туршид ханийнхаа итгэлийг дааж үнэнч байвал та хардалт гэдэг зүйлээр харилцаагаа бусниулахгүй. Монгол гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа томоохон асуудал бол гэр бүлээс гадуурх бэлгийн …
-
25 January
Н.Амарсанаа: Хараалын үгний араас хайрын үг сонсоно гэдэг бол огиудас хүргэмээр мэдрэмж
Гэр бүлийн зөвлөгөө булангийн 2023 оны анхны дугаарын зочноор гэр бүл судлаач Н.Амарсанаа уригдан оролцлоо. Сэдэв:Үг, Үйлдэл Гэр бүл судлаач Н.Амарсанаа:Орчин үеийн эрчүүдийн хамгийн дутагдалтай тал бол хараалын үг, доромж утгатай үгийг эхнэртэй хэлж байна. Хараалын үгний араас хайрын үг сонсоно гэдэг бол огиудас хүргэмээр мэдрэмж. Тиймээс болж өгвөл анх амласан амлалтаа бодож амьдралынхаа ханиа насан туршдаа хайр халамжаар дүүргэхийн …
-
13 January
Гэрийн нөхцөлд өндөгний шараар маск тавих арга
Өнгөө алдсан, хуурайшсан, үрчлээтэх шинжтэй болсон арьсыг та зөвхөн нэг ширхэг өндөгний шарын тусламжтай хялбархан арчилж болно. Үүний тулд эхлээд түүхий өндөгний шарыг дангаар нь сайтар хутгаж, маск бэлэн болмогц нүүр хүзүүндээ зөөлөн жигд тарааж түрхэнэ.15 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэнэ. Өндөгний цагаанаар маск тавих арга Түүхий өндөгний цагааныг шараас нь …
-
13 January
Батга гарахаас урьдчилан сэргийлэх ЗУРГААН арга
Батга бол төрөл бүрийн бактериас үүдэн бий болдог арьсны түгээмэл эмгэгүүдийн нэг билээ. Эдгээр бактериуд нь амьдралын буруу хэв маяг, дааврын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс үүдэн арьсны нүх сүв бөглөрч тос хуримтлагдах үед үржиж эхэлдэг байна. Хэдийгээр батга гарах шалтгаан харилцан адилгүй боловч дараах зөвлөгөөг хэрэгжүүлснээр батга гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой аж. 1. ДАСГАЛ ХИЙСНИЙ ДАРАА НҮҮРЭЭ ЗААВАЛ УГААХ …
-
5 January
Д.Даваажав: Элэг өөхөлсөн тохиолдолд цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй
Эрүүл мэндийн зөвлөгөө булангийн энэ оны анхны дугаарын зочноор “Тиффани мед” эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажав уригдан оролцлоо.
December, 2022
-
16 December
Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг долоон зөвлөгөө
Төв талбай ганган гэрлээрээ гоёж, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа өмсөж цэцэг шиг гоёдог шинэ жилийн баярын уур амьсгал их хотод маань ноёлжээ. Дэлхийг донсолгосон цар тахлын гурван жилд хамт олноороо нэг танхимд ажиллаж ч чадахгүй хоригдож байсан монголчууд өнөө жил хамт олны шинэ жил, баярын хурлаа өргөн дэлгэр тэмдэглэж байх аж. Хэдийгээр өвчний тархалт бүрэн намжаагүй, гадаа улс төрийн уур …