Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын эмч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. -Танай тасаг Эрүү хоншоор ясны хоргүй хавдрын эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Юуны өмнө шүд, эрүүний хорт хавдар гэж юу вэ, яагаад хавдар болдог тухай тайлбарлавал? -Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс гаралтай хавдрыг шүдний хавдар гэнэ. Шүдний гаралтай хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас хамааран дотор нь олон төрөлд …
Tag Archives: зөвлөгөө
November, 2022
September, 2022
-
29 September
ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Ходоодоо дурандуулахад юуг анхаарах вэ
Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэсэн. Энэ удаагийн эрт, илрүүлэг оношилгоо шинжилгээнд бүх иргэнийг хамруулж байгаагаар онцлогтой болж байна. 31-ээс дээш насны иргэдийн багцийн үзлэгт улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ орсон байгаа ба иргэд ходоодны дуранд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарах шаардалагай. Үүнд: Өглөөд …
May, 2022
-
13 May
Альцгеймер өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай
Ахимаг болон 60-аас дээш насанд үүсдэг оюуны хомстлын хамгийн их тохиолддог шалтгаан нь Альцгеймерын өвчин юм. Анхны шинж тэмдэг 40 наснаас хойш илэрдэг ч 70 наснаас хойш гурван хүн тутмын нэг нь өвдөх эрсдэлтэй юм. Энэхүү өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвддөг байна. Альцгеймер өвчнөөр ихэвчлэн оюуны ачаалал бага шаарддаг мэргэжилтэй, хүмүүс өвчилдөг Харин оюун ухааны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүсийн тархинд мэдрэлийн …
-
11 May
Ө.Батбаяр: Амжилттай гэрлэлтийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй
Монгол Улсад гэр бүл салалтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Тиймээс энэ удаагийн “Мэргэжилтний зөвлөгөө” цувралын зочноор MIND сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Ө.Батбаярыг урьж, гэр бүлийн үнэ цэнэ юу вэ, хэрхэн тайван, бат бөх, аз жаргалтай, тогтвортой гэрлэлтийг бүтээх вэ зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. MIND сэтгэл судлалын төв нь гэр бүл, …
-
6 May
Таргалалт таны өдөрт тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг мэдэх үү
Уургаар баялаг өглөөний цай хэрэглэх. Өглөөний цайнд өндөг гэх мэт уургаар баялаг хүнс хэрэглэх нь өдрийн турш хоолны дуршил бууруулж илчлэгийн хэрэгцээг багасгадаг.Чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзах. Эдгээр нь биед өөх болон хуримтлагддаг тул жингээ хасахаар шийдсэн бол чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзаарай.Хоол идэхээс 30 минутын өмнө ус уух. Судалгаагаар хоол идэхээс 30 минутын өмнө ус ууснаар биеийн жин бууралтыг 44 хувиар нэмж …
April, 2022
-
26 April
Ц.Доржсүрэн: Харшлаас үүдэж хамар дотор ургацаг ургах эрсдэлтэй учир юунаас болж хамар битүүрч байгааг нарийн оношлуулах хэрэгтэй
Зонхилон тохиолддог чих хамар хоолойн эмгэгүүд болон чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр Ц.Доржсүрэн дараах зөвлөгөө мэдээллийг өглөө. Чих, хамар, хоолой гэсэн гурван эрхтнийг яагаад хавсаргаж үзээд байна гэвэл чих, хамар хоёр хоорондоо холбоотой, хамар нь хоолойтойгоо залгиур хоолойгоор холбогддог учраас нэг асуудал болж тавигддаг. Аль нэг нь …
March, 2022
-
31 March
Тод өнгийн хувцсыг хэрхэн зохицуулж өмсөх вэ?
2022 оны хамгийн чухал трендүүдийн нэг бол хурц тод өнгө билээ. Харин тод өнгийн хувцсыг хэрхэн бусад хувцастай хослуулах талаар эсвэл яг яаж өмсөхөө хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл тод өнгийг ямар өнгө, материал, загвартай зохицуулж өмсөж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Хар өнгөтэй хослуулах Энэ хаврыг тодорхойлох өнгө бол тод ногоон өнгө юм. Шууд нүдэнд тусахуйц хурц өнгө учир …
-
24 March
Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?
Улирал солигдоход хувцасны шүүгээгээ өөрчлөөд зогсохгүй арьс арчилгаагаа хүртэл өөрчлөх хэрэгтэй. Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой бүтээгдэхүүнүүд, зөв оновчтой арга барил, антиоксидантуудыг танд зөвлөж байна. Дараах энгийн зөвлөгөөг арьс арчилгаанд оруулснаар 4 улирлын турш сайхан арьстай харагдах боломжтой. Арьсаа сайтар гуужуул Өвлийн арьс маш хуурай, холцруутсан, өнгөө алдсан шинжтэй байдаг. …
-
15 March
Сүрьеэтэй өвчтөнөөс ойр тойрны хүмүүс халдвар авч, биеийн дархлаа суларсан үедээ өвчлөх аюултай
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулан сүрьеэ өвчний шинж тэмдэг, хаана хандах талаар зөвлөгөө мэдээллийг ХӨСҮТ-ийн СТСА-ны лавлах лабораторийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Буянхишиг өглөө. -Сүрьеэ өвчин нь нянгаар үүсдэг халдварт өвчин юм. Сүрьеэ өвчин аль ч эрхтэн системийг гэмтээж болох боловч ихэнхдээ (70 хувь) уушгийг гэмтээдэг. Амьсгалын замаар халдварладаг тул энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Уушгины …
-
4 March
Хүүхдийг хэрхэн зөв хооллодог хүн болгон хүмүүжүүлэх вэ
Чанартай, шим тэжээллэг хоол хүнс бол хүүхэд эрүүл өсөх гол үндэс бөгөөд насан туршийн ач холбогдолтой. Хүүхдийг бага наснаас нь зөв хооллож сургавал уг дадал нь аяндаа насан туршийн хэвшил болон тогтдог. Гэхдээ, хоол хүнсэнд хандах хүүхдийн хандлагыг багаас хэвшүүлэх нь зөвхөн хүүхэд ч гэлтгүй гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нэн ач тустай үйл явц юм. За ингээд юунаас …
February, 2022
-
7 February
Батга гарах 7 шалтгаан
Батга зөвхөн өсвөр насныхны асуудал гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй энэхүү асуудал 30 настай, тэр байтугай 40 настай эмэгтэйчүүдэд ч тулгардаг. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд дараах зүйлсийг хийж болохгүйг анхаараарай. АРЬСЫГ ХЭТ ХУУРАЙШУУЛАХБатга гарах хамгийн гол шалтгаануудын нэг бол арьсны бохирдол гэж бид байнга сонсдог. Гэвч бодит байдал дээр энэ бол эндүүрэл. Гол шалтгаан бол хэт их тос …
-
7 February
Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө
Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй болохоор танд зүгээр л гөлчийтөл нь боочихмоор эсвэл малгай өмсөөд нуучихмаар санагддаг уу? Үс бидний харагдах байдалд маш том нөлөө үзүүлдэг учраас үсээ харахаар л бүүр сэтгэлээр унаж байгаа биз? Тийм болохоор үсээ хэрхэн зөв арчилж, эрүүл болгох, эрүүл хэвээр нь хадгалах зөвлөгөөг хүргэж байна. …
January, 2022
-
6 January
Мэргэжилтнүүдийн зөвлөсөн үс ургуулах үр дүнтэй 5 арга
Урт үстэй үедээ үсээ тайрмаар санагдаад, үсээ тайруулахаараа урт үс гоё харагдаад байдаг. Танил сонсогдож байна уу? Бүсгүйчүүд бидний амьдралд байнга тохиолддог хоёрдмол сонголтуудын нэг нь энэ биз ээ. Гэхдээ богино ч бай урт ч бай эрүүл үстэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжилтнүүдийн зөвлөсөн үс ургуулах, үсээ эрүүлжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудаас хуваалцъя. 1. Хуйхандаа массаж хийх Хүмүүс ихэвчлэн …
-
5 January
“Emily in Paris”цувралаас суралцах 6 зүйл
Сүүлийн үед Netflix-ийг байлдан дагуулж буй цувралуудын нэг бол яах аргагүй “Emily in Paris” билээ. Маркетингийн мэргэжилтэй 20 гаран насны залуухан Америк бүсгүй компанийнхаа Парис дахь салбарт 1 жил ажиллахаар томилогдон, Парисын амьдралын хэв маяг, хүмүүстэй хэрхэн зохицож буй болон түүнд тохиолдож буй хөгжилтэй адал явдлуудаар цувралын үйл явдал өрнөдөг. Түүнчлэн гол дүрүүдийн өнгөлөг, загварлаг, гайхалтай хувцаслалтууд үзэгчдийн харааг булаадаг …
-
3 January
Батга гарах 5 шалтгаан, түүнээс хэрхэн салах вэ?
Та өглөө оройгүй нүүрээ давхар сайн гэгч нь цэвэрлэж, сэрум түрхэж, маск тавин, элдэв төрлийн батганы эсрэг бүтээгдэхүүн түрхээд ч батганаас салахгүй байна уу? Шилжилтийн насны гормоны өөрчлөлтийн үе хэдийнээ өнгөрчхөөд байхад ч тэр. Зарим нэг гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалж байж магадгүй. 1. Бохир гоо сайхны багснууд Хэрэв та нүүр будгийн багс байнга хэрэглэдэг, хамгийн сүүлд хэзээ угааж цэвэрлэснээ санахгүй байгаа …