Гэр бүл гэдэг нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо бөгөөд хосуудын хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн, эцэг эх, үр хүүхдийг багтааж, гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ. Гэр бүл нь нийгэмд үр удмаа үлдээх, гэр бүлийн гишүүд бие биеийнхээ төлөө анхаарал халамж тавих, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэсэн үндсэн 3 …
Tag Archives: зөвлөгөө
June, 2021
-
30 June
Зөвлөгөө:Та аав болох сэтгэл зүйгээ бэлдсэн үү?
Амьдралын тань хэв маягт цоо шинэ өөрчлөлт авчирсан аав гэх алдрыг хүртэх болсон танд баяр хүргэе. Зөвхөн хоёр биенээ хайрлаж, өөрсдөдөө цагаа зориулдаг байсан бол одоо гэр бүлийнхээ шинэхэн гишүүндээ цаг хугацаа, хайр халамжаа зориулах болох нь. Амьдрал тань одооноос илүү их баяр хөөртэй,зорилготой, урам зориг утга учир дүүрэн санагдах ч хааяа таныг ядрааж ас тэвчээрийг тань сорино. Эхнэр тань хөл хүндтэй болсон үеэс …
-
16 June
Бүсгүйчүүдэд зориулсан хувцаслалтын бяцхан зөвлөгөө
Алим Ийм галбиртай эмэгтэйчүүдийн биеийн жин нь ихэнхдээ цээж болон гэдэс хэвлий хэсгээрээ төвлөрсөн байдаг. Алиман хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд өргөн мөртэй, ерөнхийдөө махлагдуу харагддаг. Хэвлий бэлхүүс хэсгээрээ махлаг гээд бүгдийг нь далдал гэсэн үг биш. Өндөр суудалтай өмд болон богинохон хүрэм, хээтэй цамц сонгож өмсвөл илүү аятайхан. Дөрвөлжин Энэхүү галбир нь ихэнхдээ туранхай бүсгүйчүүдэд ажиглагддаг. Учир нь тэдний мөр болон таазны хэмжээ …
May, 2021
-
25 May
Амны хаалтаа ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна
Цар тахлын улмаас дэлхий даяар хоёр дахь жилдээ хөл хорио тогтоож, амны хаалт зүүж, халдвар хамгааллын арга хэмжээг авсаар байна. Манай улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард дотоодын халдвар бүртгэгдсэнээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг халдвар хамгааллын олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 18-аас дээш насны хүн амын 88 хувийг коронавируст халдварын эсрэг нэгдүгээр тунд, 40 хувийг хоёрдугаар …
-
25 May
Тамхинаас гарахад туслах бэлдмэлүүд
Дэлхийн хэмжээний томоохон асуудал бол тамхидалт юм. Дэлхий нийтээрээ хэт тамхидалттай тэмцэж байгаа билээ. Манай улсад ч тамхидалтын тоо нийт хүн амийн тоотой харьцуулахад хэт өндөр байдаг таагүй үзүүлэлт бий. Тамхинаас гарах олон арван арга байдаг. АНУ-ын эрдэмтэд нэгэн шинэ судалгааны ажлын үр дүнгээ тайлагнаж нотолжээ. Энэ юу гэвэл тамхи татах зуршлыг бууруулах улмаар тамхинаас гаргах хоол хүнсний ач тусын талаарх судалгаа байжээ. Эрдэмтэд тамхи татдаг 3000 хүн дээр уг судалгааг хийсэн …
-
21 May
Хосуудын унтах байрлал юуг илэрхийлдэг вэ
Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд хосуудын унтаж буй байрлалаар нь тэдний харилцааг тодорхойлж болно гэж мэдэгдсэн байна. 1.”Сүлжмэл” Сэтгэл судлаачид гар хөлөөсөө орооцолдон унтаж байгаа энэ байрлалыг “сүлжмэл” гэж нэрлэжээ. Энэ байрлал шинэхэн хосуудад буй харилцаа дөнгөж эхэлж байгаа, жолоодлогогүй хүсэл тэмүүлэлд автсан хосуудад ажиглагддаг байна. Ийм байрлалаар унтаж байгаа хүмүүст атаархахгүй байхын аргагүй. 2. “Халбага” Араас тэврэх байрлал. Энэ бол …
-
21 May
22 цагаас өмнө унтдаг хүүхэд өндөр болдог
Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй. Шөнийн 21-22 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт …
-
21 May
Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан бас бүдүүн болдог
Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг ундаанд хүний биед тустай шимт бодис байдаггүй. …
-
20 May
Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог
Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, архидалт, тамхидалт мэт. Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах …
-
18 May
Анхнаасаа нөхөртөө, эхнэртээ хүндлэлийг үүсгэхгүй бол хэзээ ч хүндлэлийг хүртэхгүй
“Хэн нэгнийхээ ээж, аавыг иш татан маргалдаж буй бол Төгсгөл” Асуудал гэж харахаас асуудал эхэлнэ. Надтай цаг авч уулзаж байгаа залуу гэр бүлүүд /эхнэр эсхүл нөхөр/ тэд гэр бүлийн орчин дахь маргаан, хэн нэгэндээ өгч буй сөрөг хариулал, уцаарын вирус бол өдөр тутмын үйл хэрэг байна. /Цөөн тооны жишээн дээр/ Өнөөдөр хэн цэцэрлэгээс хүүхдээ авах вэ?Танай ээж хүүхэд харах уу?Орой …
-
18 May
С.Чойжамц: Зун хөнгөн хооллож байна гээд мах идэлгүй, дан ногоогоор хооллох нь тийм ч зохистой биш
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч С.Чойжамцтай зуны улиралд хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Зуны улирлын мөн чанар, онцлог нь юу вэ? – Хий өвчин нь хаврын улиралд хурж, зуны улирлын сэрүүн чадлаар хөдөлж, бүлээн чадалтай намрын улиралд амарлидаг. Зуны улиралд хур бороотой, сэрүүн байдаг учраас хий өвчин хөдөлдөг. Сэрүүн чадалтай улирал учраас гүйцэт боловсроогүй жимс ногоо, хүйтэн …
-
18 May
Зуны улиралд хий хөдөлдөг тул хэт өлсөж болохгүй
Уламжлалт анагаах ухаанд өвчнийг хөдөлгөх цаг улирал, ад, идээ унд, явдал мөр гэсэн дөрвөн нөхцлөөр бие махбод аривдаж, хорогдож барагдан тэнцвэрт байдал алдагдаж өвчин үүснэ хэмээсэн байдаг. Мөн өвчнийг анагааж үйлдэх ерөндөг нь идээ, явдал мөр, эм, засал юм. Таван махбод төгөлдөр идээний эрдмээр биеийн таван махбодыг дэлгэрүүлж үйлддэг тул бие махбодын өвөрмөц чанар, тунгалаг цөвийн боловсролт, тухайн амьдарч буй …
-
8 May
Д.Тэмүүжин:Идээ ундааг тохируулан хэрэглэхгүй байх нь дархлааг муутгаж, өвчинд амархан өртөмтгий болгодог
“Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн уламжлалт анагаах ухааны их эмч Д.Тэмүүжин уригдан оролцлоо. –Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. –Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. –Ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүсийг уламжлалт анагаах ухааны эм тангаар эмчлэн эдгээж байгаа. Тухайлбал “Норов-7”, “Мана-4” “Лидер-7” тан. Тэгвэл …
-
4 May
Б.Будсүрэн:Эрүүл бус хооллолт, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь чихрийн шижин өвчин үүсгэхэд нөлөөлдөг
“Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт “Тиффани Мед” эмнэлгийн уламжлалт анагаах ухааны эмч Б.Будсүрэн уригдан оролцлоо. /Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Б.Будсүрэн эмчтэй онлайнаар холбогдож чихрийн шижин өвчний талаар ярилцсан юм./ –Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. –Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. –Чихрийн шижин өвчин юунаас болж үүсдэг …
April, 2021
-
12 April
Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу
Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө …