Tag Archives: мэдээ мэдээлэл

January, 2017

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, …

  • 23 January

    Өвчтэй хонь худалдсан малчинд хуулийн хариуцлага ногдуулжээ

               Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин хонины цэцэг өвчний улмаас тусгаарлан ялгаад байсан тавь гаруй хонийг гарал үүслийн бичиггүйгээр худалдсан байна.          Тус сумын найман малчин өрхийн 540 гаруй хонийг цэцэг өвчний улмаас тусгаарлаж, 27 хонийг устгаад байсан юм. Зөрчил гаргасан малчинд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн өвчтэй хонь зах зээлд …

  • 23 January

    МЧБХ-г эсэргүүцэж, Түр хороо байгуулжээ

                Монголын чөлөөт бөхийн холбоо их хурлаа хуралдуулж, Удирдах зөвлөлөө сонгох гэсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Улмаар Удирдах зөвлөл хуралдаж, УЗ-ын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батбаярыг томилсон билээ. МЧБХ-ны энэхүү үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж буй  дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Хосбаяр, тамирчин Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран тэргүүтэй 40 гаруй тамирчин хуралдаж, Түр хороо …

  • 23 January

    Жак Ма: Ажлын дараа юу хийх нь таны ирээдүйг тодорхойлно

           Ажлын дараа юу хийх нь таны ирээдүйг тодорхойлно! Өдөрт 1 цаг зарцуулаад эдгээр 5 зүйлийг тогтмол хийх юм бол энэ нь таны ирээдүйг бүхэлд нь өөрчлөх болно! Та ажлаа 6 цагт дуусгаад, 12 цагт магадгүй орондоо ордог. Энэ хооронд байгаа 6 цагийг юу хийж өнгөрөөх вэ? Зурагт үзэх үү? Энэ зургаагаас 12 цаг хүртэл хийх зүйлс нь таны …

  • 23 January

    Монгол Улс аялахад тохиромжтой хамгийн ядуу 10 орны нэгээр тодорчээ

    Австралийн “News.com” сайт аялагчдад зориулсан ээлжит нэгэн мэдээллээ нийтэлжээ. Тус мэдээлэлд 2017 онд аялахад тохиромжтой хамгийн ядуу 10 орныг дурджээ. Эдгээр 10 орон ядуу учраас аялахад нээх их мөнгө төлөөд байх шаардлагагүй аж. Түүнчлэн эдгээр 10 оронд үзэж харах юм их, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд олон бий. Тиймээс бага зардлаар байгалийн сайхныг мэдрэх хүсэлтэй аялагчдад зориулж аялахад тохиромжтой аюулгүй бөгөөд …

  • 23 January

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шалгаж эхэлжээ

            Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Эх орон намын дарга, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө, гэрт нь нэгжлэг хийжээ. Учир нь тэрээр Чингис бондын хөрөнгөөс тус банкаар дамжуулан компанидаа ямар ч барьцаагүй хоёр удаа зээл авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр эхний удаа 14 сая, дараа нь есөн сая ам,доллар авч, нэг ч удаа эргэн …

  • 21 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон …

  • 20 January

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэвэр авах иргэн үйлчлүүлэх банкаа өөрөө сонгодог болжээ

             Энэ сарын 18 наас 1-6 сарын хугацаатай авч байгаа тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулсан. Ингэхдээ шийдвэр гаргахаас өмнө зээлтэй байсан иргэд төлж дуусаад шинээр зээл авах тохиолдолд 15 хувь руу шилжинэ. Нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь Хаан болон төрийн банктай харилцдаг бөгөөд харъяа яам гэрээ байгуулж хүүг бууруулсан. Үүнээс гадна иргэн өмнө …

  • 20 January

    Монгол, Хятадын хилийн боомтууд гурван хоног ажиллахгүй

      “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4,3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 1 сарын 27-29-ний өдрүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 20 January

    Улаанбаатарт 18 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Монгол Алтайн нурууны …

  • 19 January

    Монгол улс дотоодын цэрэгтэй байх нь зөв гэв

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, …

  • 19 January

    “Цагаан сар-Ёндоотой экспо”-ны нээлт сюрпризээр дүүрэн байна

    Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн энэ жил зөвхөн Хүннү Молл худалдааны төвд ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлт хоёрдугаар сарын 14-нд болно. Нээлтэнд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Айс Топ” хамтлаг, СТА Ө.Цэрэнчунт, дуучин Э.Болормаа, СТА Т.Солонго, “Шанз 3” хамтлаг, Ардын язгуур урлагийн “Нүүдэлчид” хамтлаг оролцох аж. Худалдан авагчдаас цаг тутамд супер азтан тодруулах энэхүү арга хэмжээ 2017 оны …

  • 18 January

    Сардаа 6000 долларын орлого олдог Монгол бүсгүй

    Лила Бямбадорж гэх Монгол бүсгүй интернет худалдаагаар хангалттай цалин авч байна. Түүний талаар АНУ-ын хэвлэлийн томоохон агентлаг CNN онцлон бичжээ. Тэрээр гурван хүүхдийн ээж бөгөөд жилийн өмнө ажлаасаа халагдаж, нэг хэсэг хүндхэн байдалтай амьдарч байсан байна. Удалгүй онлайнаар ажилладаг болж, шургуу ажиллаж эхэлжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу