Tag Archives: НИЙГЭМ

July, 2023

  • 27 July

    Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    Сүхбаатар дүүргийн 3,4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл тус авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно …

  • 27 July

    Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ

    Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил хийж буй. Иймээс тус байршилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллалаа. Дээрх 0.6 км замыг долоодугаар сарын 22-24-ний хооронд засахаар төлөвлөж байсан ч бороо орсны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас хааж, асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн. Хотын дарга Д.Сумъяабазар “Баяр наадмын амралт …

  • 27 July

    Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм

    Хан Хэнтий уулын  аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүндэт зочид, төлөөлөгчид, нутгийн зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл …

  • 27 July

    Налайх-Багануур чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажил 89 хувьтай байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ЗТХЯ-ны холбогдох албаны бүрэлдэхүүн зүүн аймгийн чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна. Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг. Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна. Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд …

  • 27 July

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэртээ их засвар хийнэ

    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Ган цувимал бүтээгдэхүүний хувьд D13-D32 мм-ийн хөндлөн огтлолтой арматур, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн үндсэн түүхий эд болох R80, R40 мм гөлгөр ган туйванг тус тус үйлдвэрлэдэг. Металлыг даралтаар боловсруулан, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх …

  • 27 July

    Төв аймаг:Хурдан хязаалангийн уралдаанд Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүлэв

    Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 271 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ж.Дэмбэрэлсайханы бор хязаалан аман хүзүүдлээ. Айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан, аймгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач, Ө.Алтанхуягийн хээр …

  • 27 July

    Нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.  Хуралд Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжаалах, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчныг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл …

  • 27 July

    Дэнжийн мянга орчмын зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.Хуралд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчим нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд чөлөөлсөн газруудын судалгааг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа. Тодруулбал, Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн …

  • 27 July

    “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264-р тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ тэргүүлэн ажиллаж байна. Тэгвэл эдгээр зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо  наймдугаар сарын 19-ны өдөр Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам …

  • 27 July

    Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа нийт нутгаар хална. 2023 оны долоодугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, …

  • 26 July

    Н.Баярмөнх:Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд бүх шатандаа хичээж байна

    Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллалаа. 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон. Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргээс эхэллээ. Хамтарсан ажлын хэсэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын …

  • 26 July

    Засгийн газар:Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 …

  • 26 July

    Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо

    Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар байлцав. Хан Хэнтий чуулга нь:  600 хүний суудалтай 9 танхимтай 78 өрөө тасалгаатай Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болж байна. Хан Хэнтий …

  • 26 July

    Орон нутгийн нислэгээр нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлэжээ

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт найман чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн юм. Орон нутгийн нислэгээр долдугаар сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байгаа аж. Тодруулбал: МИАТ ТӨХК 10 чиглэлд 13,897, Аэро Монголиа ХХК зургаан чиглэлд 9,567, Хүннү …

  • 26 July

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил үргэлжилж байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр урсгалтай хэсгийн суурь хучилт өнгөрсөн оны намар дууссан билээ. Тус  204.11 км авто замыг өргөтгөх, шинэчлэх барилгын ажил үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. …