Tag Archives: НИЙГЭМ

July, 2023

  • 26 July

    Э.Ганцэцэг: Нүүрсний хэрэгт холбогдуулан 16 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.07.26/ Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулав. Энэ үеэр “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өглөө. Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг “Нийслэлийн прокурорын газраас Нүүрсний гэх тодотголтой  63 хүнд холбогдох найман хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авсан байна. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан …

  • 26 July

    АТГ:Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 07 дугаар сарын 03-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 145 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 51 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн нийт 855 хэрэгт хэрэг бүртгэлт, …

  • 26 July

    Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус ажлыг долоодугаар сарын 22-24-ний хооронд гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч бороо орсон тул өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл уг авто замыг хааж, асфальт бетон хучилт хийх юм. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд …

  • 26 July

    Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун тээврийн чиргүүлтэй “Зил-130” автомашиныг татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн удирдлага, Онцгой байдлын байгууллагын аврагчид, …

  • 26 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Өөрийгөө ялж, бэртэл гэмтлээ даван туулж, 2021 оны 07 дугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.  

  • 25 July

    Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна

    Богд хааны ордон музей бол Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд баригдсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг. 120 гаруй жилийн настай. Хамгийн сүүлийн бүрэн хэмжээний сэргээн засварлалт 1961-1962 онд хийгдсэн бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн …

  • 25 July

    БНСУ-ын моделиуд: Монгол Улсын иргэн бүр найрсаг, эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг 2023 он гарснаас хойш БНСУ, БНХАУ, Япон Улс, ХБНГУ, ОХУ-д хийсэн ба уг нөлөөллийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдын тоо тооцоолсноос их ирэх төлөвтэй байгаа юм. Тодруулбал 2023 онд БНСУ-аас 150.000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ба одоогийн байдлаар 54904 жуулчин …

  • 25 July

    Э.Дуламсүрэн: Онгоцны буудал дээр хэн нэгний гуйлтаар дайвар ачаа буюу бусдад дамжуулах ачаа огт авахгүй байхыг анхааруулж байна

    Зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны ГУБ Э.Дуламсүрэнгээс дайвар ачааны талаар тодрууллаа. -Нисэх буудлаар зорчиж байгаа иргэд хамгийн түгээмэл гаргадаг зөрчил юу байдаг вэ? Дайвар ачаа гэж юуг хэлэх вэ? -Сүүлийн 3 жилийн байдлаарх гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж үзэхэд улсын хилээр …

  • 25 July

    Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь хүний нөөц

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг …

  • 25 July

    О.Энхбаатар:Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр“Үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор 3321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна. Долоодугаар сарын 23-нд орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн. …

  • 25 July

    Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна

    Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ удаагийн дээд хэмжээний …

  • 25 July

    Б.Амартүвшин:Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил 80 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлын явцын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна. Дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газрын бүх дарга нар …

  • 25 July

    Д.Сумъяабазар:Үерийн эрсдэлээс сэргийлэх орчин үеийн шийдлийг нэвтрүүлэх ажлыг яаравчлах ёстой

    Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер болж, зарим байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, усны инженер, эрдэмтэн, судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцсон юм. Энэ үеэр нийслэлийг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар түүнээс тодрууллаа. -Сүүлийн үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд нийслэлийн удирдлага, холбогдох …

  • 25 July

    Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны долоодугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо …

  • 24 July

    Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 611 километр замыг 17 хоногт амжилттай тууллаа

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 17 хоног гүйж, өнөөдөр /2023.7.24/ зорьсон газартаа ирлээ. Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт …