Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер болж, зарим байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, усны инженер, эрдэмтэн, судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцсон юм. Энэ үеэр нийслэлийг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар түүнээс тодрууллаа. -Сүүлийн үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд нийслэлийн удирдлага, холбогдох …
Tag Archives: НИЙГЭМ
July, 2023
-
25 July
Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны долоодугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо …
-
24 July
Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 611 километр замыг 17 хоногт амжилттай тууллаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 17 хоног гүйж, өнөөдөр /2023.7.24/ зорьсон газартаа ирлээ. Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт …
-
24 July
УОК: Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг гамшгаас хамгаалах, эрсдэлд зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгалаа
Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн удирдлагатай цахимаар хуралдаж, үер, усны осол болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах, газар тариалан эрчим хүч, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Энэ оны 7 дугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар …
-
24 July
Ж.Алдаржавхлан:Туул голын эрэг дагуух 28 айлыг нүүлгэнэ
Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:Дүүргийн хэмжээнд 84 барилга байгууламжид ус орсныг алба хаагчид шөнөжин ажиллаж, 77 барилгаас усыг соруулж дууссан. Долоон байрны усыг соруулж байна. Яармагийн нүхэн …
-
24 July
Д.Сумъяабазар: Болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэхийн тулд олон жил ужгирсан асуудлыг одоо л шийдэх ёстой
Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:Өчигдөр орсон борооны улмаас 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж, эрсдэлтэй нөхцөл …
-
24 July
Хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлдэг тогтолцоотой болчхоод хөгжил ярья…
“Ажил хийх сонирхолтой залуус ховорджээ” хэмээн уулга алдах нь элбэг болж. Уулга алдах ч яах вэ. Уг шалтгааныг нь л ул суурьтайнхан цэгнэх нь гол байгаа юм. Интернэт хөгжсөн цагт цагийн болоод элдэв бусын ажил олох нь туйлын амар болсон. Цахимаар хэдхэн хайлт хийгээд л болчихно. Цагийн ажлын өч, төчнөөн группүүд бий. Тэнд ажилтан авна гэсэн зар “хахаж” байдаг юм …
-
24 July
Д. Жаргалсүрэн: Чингүнжавын гудамжны авто замыг газар хатсаны дараа нөхөн сэргээж, засварлана
Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн:Өчигдөр орсон их хэмжээний аадар борооны улмаас Баянгол дүүргийн 15 хорооны 45 байршилд үерийн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн шөнө есөн …
-
24 July
Хөвсгөл аймагт Сарлагийн наадам 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран Сарлагийн наадмыг 5 дахь жилдээ 2023 оны 7 дугаар сарын 20, 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн …
-
24 July
Нийслэлийн онцгой комисс: Зоорийн давхар нь усанд автсан 60 байрны усыг соруулж дууссан
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг …
-
24 July
ОБЕГ:Үерийн усанд автсан 37 байрны усыг соруулж байна
Нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас /2023.07.23/ гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 254 дуудлага бүртгэгдсэн. Үерийн усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна.
-
24 July
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Улиастай, Хангай нурууны Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ орчимд үерийн түвшинг 5-45 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ Хөгшин-Орхон гол /Хархорин/ …
-
24 July
П.Эрхэмбулган:Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй
Өчигдөр “Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ? -Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна. -Ямар …
-
24 July
Д.Жаргалсүрэн: “Вояж” зочид буудлын ойролцоох авто зам цөмөрснийг шороогоор дүүргэж, яаралтай арга хэмжээ авсан
Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим авто зам эвдэрсэн. Тус байршлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Тодруулбал, Чингүнжавын гудамж буюу 25-р эмийн сангаас Өргөө кино театр руу өгсөх зам эвдэрч, замын асфальт хучилтууд хууларч урссан. Тус замыг 2006 онд тавьсан бөгөөд 2019 онд үерийн улмаас эвдэрснийг засварлан, …
-
21 July
Үерийн далан “эвдсэн” газар, барилгын зөвшөөрлүүдийг прокурор шалгаж эхэллээ
Хэдхэн хоногийн өмнө хотод үер буулаа. Байгалийн гэхээсээ хүний, тэр дундаа албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой үер байв. Ямар сайндаа л олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “Авлигын үер” хэмээж байх вэ дээ. Хамгийн гол нь наадмын өмнөх үер татарсан ч эрсдэл хэвээр үлдсэн. Ахиухан бороо ороход л дахина. Тэгэхээр болзошгүй үерээс яаж хамгаалах вэ гэдгээ бодох хэрэгтэй …