Tag Archives: НИЙГЭМ

July, 2023

  • 18 July

    Ц.Тулга: Улаанбаатар орчимд үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар байна

    Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ярилцлаа.  -Сэлбэ голын далангийн нөхцөл байдал ямар байна вэ? -Сэлбэ голын даланг 1966 оны үерийн дараа хийсэн. Үүнээс хойш 1980 онд 2.5 км урт төмөр бетон даланг голын хоёр талаар босгосон. Долоодугаар сарын эхээр үргэлжлэн орсон борооны улмаас …

  • 18 July

    Б.Лхагвадорж:Цэргийн алба хааж байх хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад эрчимтэй бэлтгэсэн

    Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн түрүүч, байлдагч нар хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, амжилттай өгсний үр дүнд Дотоод Хэргийн Их Сургууль болон Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан юм.  Тэдний нэг тус ангийн ахлах байлдагч Б.Лхагвадоржийн баярт мөчөөс нь хуваалцсан хөөрөлдөөнийг хүргэж байна.   Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?  – Намайг Батбаатарын Лхагвадорж …

  • 18 July

    МҮХАҮТ-ын Экспертизийн газар үерийн улмаас иргэн, ААН-д учирсан хохирлын бодит дүгнэлтийг гаргаж байна

    НЗДТГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж буй. Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж, үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах аж. Энэхүү …

  • 18 July

    Хуурамч диплом ашиглаж хөдөлмөр эрхэлбэл авсан цалинг төрд учирсан хохирол гэж үзэж төлүүлнэ

    Завхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан  4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ. А “…ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж  түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан  байна. Анхан …

  • 18 July

    Хугацаат цэргийн алба хаагчид Их сургуульд элсэн оржээ

    Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагчид хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэн амжилттай өгч, улмаар Дотоод хэргийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуульд тус тус элсэн орлоо. Баяр наадмын өмнөхөн тэд Улаанбаатар хотыг зорин бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн шалгалтуудыг өгч мотобуудлагын ротын IV салааны ахлах байлдагч Б.Лхагвадорж Дотоод хэргийн их сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, …

  • 17 July

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.07.17/ голын усанд 21 иргэн амь насаа алдсан байна. Үүний 5 хүүхэд 16 нь том хүн байгаа юм. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн “Туул” голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын “Орхон” голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гол, …

  • 17 July

    Л. Оюун-Эрдэнэ:Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар оролцогчдод танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш …

  • 17 July

    Сарлагийн наадам 5 дэх жилдээ Хөвсгөл аймагт болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээг  5 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Далан булаг” –т 7-р сарын 20, 21- ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээг Хөвсгөл аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласантай …

  • 17 July

    Д.Түвшинжаргал: “Багануур” компани нүүрсний тонн тутамд 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийж байна. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар Ерөнхий сайд танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш …

  • 14 July

    “Сэлбэ” голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болголоо. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан билээ. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр танилцаж, …

  • 13 July

    Хүй долоон худагт Зэвсэгт хүчний таван ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна

     Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид уламжлал ёсоор хурдан морины уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ арын албанд ч үүрэг гүйцэтгэсээр байна.  Зэвсэгт хүчний 013, 119, 120, 150, 326 дугаар ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт болон …

  • 13 July

    Түрүү бөхөд 10.000 доллар, Үзүүр бөхөд 5.000 доллар гардууллаа

    “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн  Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын  гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус …

  • 13 July

    У. Хүрэлсүх: Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ард нийтээрээ хичээн зүтгэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Манай улсын ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Монголчууд бид Үндэсний их бахархал, өв соёлын …

  • 13 July

    М.Бадарч ес даван түрүүлж Улсын арслан боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын арслан” цол олгов. Мөн найм …

  • 12 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түрүү соёолонгийн “Хүй мандал” галаар зочиллоо

    Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо. Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …