Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 08-ны өдөр эхэлсэн билээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс …
Tag Archives: НИЙГЭМ
July, 2023
-
10 July
Хурдан морины уралдааны бүх үйл явц ил тод, шилэн явагдана
Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдлаа. Хурлын эхэнд хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар холбогдох албан тушаалтнууд илтгэлээ. Үүний дараа салбар хорооны удирдлагууд даамал, дэд даамал, шууд дамжуулалт, сэрвээ хэмжилт болон шүдэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чиглэл өглөө. Энэ үеэр тус салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга …
-
9 July
“Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт”-ын оролцогчдод Ерөнхий сайд амжилт хүслээ
Монгол Улс 14 дэх жилдээ эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудын санаачилгаар анх удаа “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт” болж, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, ногоон хөгжлийн талаар үзэл бодол, санал санаачилгаа харилцан бие биедээ танилцуулж, олон улсын экспертүүдтэй санал солилцож байна. Залуучуудын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож манлайлагч залууст амжилт хүслээ. 2024 …
-
7 July
Ц.Уранчимэг:Туул голын усны түвшин дөрвөн см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг найман см давсан
Улаанбаатар хотын тойрсон голуудын усны түвшин, мөн цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Сэлбэ голын үер аюултай түвшинг 5-10 см давж байсан. Өнөөдрийн 8:00 цагийн ажиглалтаас хойш усны түвшин нэг см буурлаа. Тэрэлж голынх өчигдрийн 8:00 цагаас хойш гурван см буурч, үерийн түвшинг 43 см давж буй. …
-
7 July
Л.Ариунтуяа: Улаанбаатар хотыг үерээс бүрэн хамгаалахад 461-480 км далан шаардлагатай
Нийслэл дэх үерийн далангуудын насжилтын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяагаас тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллага нь Улаанбаатар хотын үерийн барилга, байгууламжийн засвар, шинэчлэл, үйлчилгээ, арчилгааг хариуцдаг. 2020 оноос хойш Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 25 байршил, үерийн барилга, байгууламжийн гурван байршилд засвар, шинэчлэл хийсэн. Жил бүр цаашид барьж, байгуулах шаардлагатай үерийн барилга, байгууламжийн тооцоо, төлөвлөгөөг гаргадаг. Улаанбаатар хотод …
-
7 July
Ц.Төрхүү: Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдох ямар ч боломжгүй
Цахим орчинд Улаанбаатар хотын цэвэр, бохир ус холилдож, ундны усны аюулгүй байдал алдагдсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот ундны усны долоон эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь горимын дагуу хэвийн ажиллаж байна. Хотын бохир, цэвэр ус холилдох ямар ч боломжгүй, энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс хэвлэлийнхэн …
-
7 July
С.Батдөлд 12 жилийн хорих ял оногдуулав
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх …
-
7 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн байгууллагынханд үүрэг өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг дуустал бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв. Ерөнхийлөгч Улсын онцгой комиссоос тогтмол мэдээлэл …
-
7 July
МСНЭ: www.isee.mn сайтыг даруй нээхийг шаардаж байна
Нийгмийн ардчилсан тогтолцоо, харилцааны салшгүй нэг бүрэлдэхүүн нь чөлөөт хэвлэл юм. Ардчилсан нийгэмд иргэд нь өөрсдийн индэр болсон хараат бус хэвлэл мэдээллээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилж, хэлэлцэж, асуудлаа шийдвэрлэх замаар нийгэм эрүүлжин хөгжих хөрс суурь бүрэлдэж байдаг онцлогтой билээ. Гэтэл хэвлэлийн хараат бус байдалд халдаж, олон нийтийн мэдээллийн www.isee.mn сайтыг хэвлэн нийтэлсэн агуулгынх нь улмаас нэр бүхий албан тушаалтны …
-
7 July
Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давлаа
Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна. Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давлаа. Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй …
-
6 July
Бага тойруугийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу …
-
6 July
Ерөнхий сайд үер усны далан, суваг хааж барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах үүрэг өгөв
Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үерт автсан зарим газарт очиж нөхцөл байдалтай танилцаад УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Нийслэлийн зургаан дүүргийн 18 цэгт үерийн эрсдэл …
-
6 July
Н. Батсүмбэрэл: Зуслангийн бүсэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд тодорхой байршлуудад хуваагдан ажиллаж буй. Ялангуяа Чингэлтэй дүүрэг дэх зуслангийн бүсийн нөхцөл байдал хүндэрч, байшин урсах, цахилгааны шон унах зэрэг эрсдэлүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй холбогдон цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Зуслангийн бүсэд одоо нөхцөл байдал ямар байна вэ? -Зуслангийн бүсэд …
-
6 July
Голуудын усны түвшин нэмэгдэж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, долоодугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим …
-
6 July
Д.Сумъяабазар:Голын урсцыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрнүүдийг нураах шаардлагатай байна
Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл