Tag Archives: НИЙГЭМ

May, 2023

  • 26 May

    Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2023.05.25) хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн зорилго Төрийн хяналт шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, …

  • 26 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна. 2023 оны тавдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр …

  • 25 May

    С.Бямбацогт: Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өнөөдөр /2023.05.25/ боллоо.  Хурлаар салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Уг төлөвлөгөөнд, -Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, -Орон нутгийн замд 64 пост байгаагаас 13 нь камерийн хяналттай байна. Энэ онд шинээр 12 …

  • 25 May

    Э.Ганзориг: Энэ бүхнийг гэрчилж, баримтжуулна гэдэг гэрэл зурагчны хувьд хүнд даваа байлаа

    Онцгой байдлын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах “Бэлэн бай” аяны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” Сүхбаатарын талбайд энэ сарын 23-24-ний өдрүүдэд боллоо. Гэрэл зурагчин Э.Ганзориг “Газар хөдлөлт гэхээр толгой дээрээ дэвтэр номоо барин сургуулиасаа гүйлдэн …

  • 25 May

    Монголд анх удаа “Air show” агаарын шоуг зохион байгуулна

    Дэлхийд хамгийн томд тооцогддог, нэр хүндтэй “Air show” агаарын шоуг Монголд анх удаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнээс гадна залууст зориулсан хамтлаг, дуучдын тоглолт ч болох юм. Тодруулбал, өдрийн арга хэмжээний үеэр цэргийн “МИГ-29” сөнөөгч онгоц, агаарын парад, агаараас авран хайх …

  • 25 May

    Г.Чулуунцэцэг: Ар талыг минь баттай харж үлддэг ээж нартаа, ханьдаа маш их баярлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Тэгвэл энэ үеэр “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг Алдарт эхийн II одонгоо гардан авлаа. “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг “Манай гэр бүл 1-12 насны дөрвөн сайхан …

  • 25 May

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр Солонгос улсын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй. Тэгвэл тус баг өнгөрсөн гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийж, өнөөдөр өвчтөний биеийн байдал …

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүвтэр байна. 2023 оны тавдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 …

  • 24 May

    Долоодугаар сараас эхлэн орон нутгийн 9 чиглэлд нислэг үйлдэнэ

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хямд, хүртээмжтэй хүргэх, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ чиглэлээр ЧУХАЛ ШИЙДВЭР гаргалаа. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Ирэх 2023-2025 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарлаж, эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн бус салбарыг эрчимтэй хөгжүүлэх талаар бодлого, шийдвэр гарган ажиллаж байна. Энэ хүрээнд орон …

  • 24 May

    Монголын эрэгтэйчүүдийн холбооноос “Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

    Монголын эрэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тус холбооноос өнөөдөр 20 жилийн ойн хүрээнд  “Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Жендерийн үндэсний хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Боловсролын газарт ажилладаг …

  • 24 May

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнууд шалгарлаа

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Анх удаагаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэгвэл наадмын сайн дурынхны “Come together” нэгдсэн арга хэмжээ өчигдөр боллоо. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг өндөр зохион байгуулалттай, оролцогч бүрийн сэтгэлд хүрсэн …

  • 24 May

    Дотуур байранд амьдардаг хүүхдүүд үл хайхрах хүчирхийллийн хохирогч болж байна

    “Сурч боловсрох эрх: Дотуур байр” үндэсний II зөвлөгөөн өчигдөр /2023.05.23/ зохион байгуулагдлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах үндэсний хороо, “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”, Монголын хуульчдын холбооны Хүний эрхийн дэд хороо, “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран зохион байгуулсан тус зөвлөлдөх уузалтад салбар бүрийн 70 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа. …

  • 24 May

    Цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах “Нээлттэй өдөрлөг” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

    “Байгальд ээлтэй хэрэглээг ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ сонгоё” уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран энэ сарын 27-ны бямба гарагт 12:00 – 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 100 гаруй загвараас унаж үзэх, уян …

  • 24 May

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжлээ

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа уг …

  • 24 May

    Б.Болор-Эрдэнэ:Би зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна

    Боловсролын зээлийн сангаас зээл авч, эргэн төлөөгүй хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлаж байгаа. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа  Боловсролын зээлийн сангаас авсан 32,000 ам долларын зээлийнхээ талаар тайлбар өгчээ. Тэрбээр “Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100% тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудал болон …