Tag Archives: НИЙГЭМ

May, 2023

  • 30 May

    Л.Оюун-Эрдэнэ:Хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх нь зөв

    Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа. Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас …

  • 30 May

    Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн

    БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа. Тэрбээр  “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн нэг өдрийн томилолт болох 140 долларыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2-т “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн …

  • 30 May

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад …

  • 29 May

    “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улс дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгчийн газар хамтран “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.05.29/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд  зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн дэд сайд …

  • 29 May

    “Инженер, техникийн ажилтнуудын ур чадварын тэмцээн 2023” амжилттай зохион байгуулагдлаа

    Монголын Олон суваг дамжуулагчдын холбоо санаачлан Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран салбарын инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, авьяас билиг, оюун ухааныг сорьсон онол, практик хосолсон тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 27-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  Тэмцээнд холбооны гишүүн байгууллагууд болох Юнивишн, ДДэш, Эн Би Си, Шинэ Сансар, Мобинет, Монголсат нетворкс, Скаймедиа корпораци ХХК-иудын мэргэшсэн инженерүүд 2 хэсэгт хуваагдаж, 4 …

  • 29 May

    “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг:Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу 15 иргэн шилжүүлгээ хийлгэжээ

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд аймаг бүр хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийг орон нутагтаа татан суурьшуулах үүрэг хүлээсэн. Энэ нь нэг талдаа Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах зорилготой бол орон нутгийн хувьд эдийн засгаа тэлэх боломж гэж харж байгаа юм. Тиймээс 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг нээлттэй өдөрлөгөө Улаанбаатар хотын Дүнжингарав …

  • 29 May

    Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн санд …

  • 29 May

    Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэвэр бодлогын үр дүн

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. –Ковидын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэн мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна. Дэлхийн Төв банкууд бодлогын хүүгээ сулруулахад зорихгүй байх шиг байна. Тиймээс нөхцөл байдлыг төдий л сайжирна гэж харахгүй байна уу? –Төв банкны үндсэн зорилт нь инфляцыг тогтвортой байлгах. Ковидын цар тахлын хүндрэл нь ихэнх төв банкнуудын зорилтод сорилт үүсгэсэн. Инфляцыг …

  • 29 May

    “Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль болно

    “Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу энэ лхагва гарагт Д.Сүхбаатарын талбайд болно.             Фестивалийн үеэр сагсан бөмбөгийн 3×3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнесс, ширээний теннис, шатар, даам, дугуй зэрэг спортын уралдаан, тэмцээн, скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын тоглолт болно. Иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 …

  • 27 May

    Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

    Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны …

  • 27 May

    Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ

    Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй инженер, техникийн ажилтнууд аа, Одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайдын хувьд Шивээхүрэн …

  • 26 May

    Х.Хандсүрэн:Дөрвөн сайхан хүүгээрээ “Ээжээ” гэж дуудуулах хамгийн сайхан даа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн  эхчүүдэд Алдарт эхийн I, II одон гардуулж байна. Манай сайт өнөөдөр /2023.05.26/ Алдарт эхийн II одонгоо  гардаж авсан дөрвөн сайхан хүүгийн ээж,  Дархан бэр Х.Хандсүрэнтэй цөөн …

  • 26 May

    Үндэсний номын баяр эхэллээ

    Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж буй. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд нар …

  • 26 May

    Иргэний нисэхийн ерөнхий газраас тэтгэлэг авсан суралцагчдын нэрийг зарлалаа

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.05.26/ Авто замын сангийн талаар мэдээлэл өглөө. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурсан оюутнуудын мэдээллийг нээлттэй зарлав. Тэрбээр“Монгол Улсын авто замын тухай хуулинд тусгай зориулалттай, олон улсын болон улсын чанартай, орон нутгийн болон нийслэлийн замуудыг засварлах, арчлах, үйл ажиллагааг нь зохицуулах сантай байна гэж заасан байдаг. Авто замын сангийн орлого нь найман …

  • 26 May

    Гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршилд өөрчлөлт оруулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай танилцууллаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолуудаар баталсан байдаг. Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьсан, зарим дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсон, газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх болон түр …