-“ХҮҮХДҮҮД МААНЬ ДУТУУ ТӨРСӨН УЧРААС ҮНЭРЛҮҮЛЭЭД Л АВААД ЯВЧИХСАН”- Өнөөдрийн нийтлэлийн маань гол баатрыг Зоригтбаатарын Ундармаа гэдэг. Тэрбээр таван хүүхдийн ээж, хүмүүн заяаны ховорхон хувь тавиланг аз жаргалтайгаар туулж яваа залуухан бүсгүй. Ингэж тодотгож хэлсний учир нь тэрбээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сард гурван ихэр хүүхэд түрүүлэн энх тунх өсгөж байна. Тэднийх Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудлаас нэлээд хол амьдардаг учраас биднийг …
Tag Archives: нийгэм
December, 2017
-
19 December
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 …
-
18 December
Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д 446,703 иргэн ханджээ
2017 оны З дугаар улирлын байдлаар Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-өөр дамжуулан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 446,703 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 427,994 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95.8% -ийн үзүүлэлттэй байна. 17,854 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 587 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Хугацаа …
-
18 December
Шүүхээс Г.Номуундарь хохирогчтой холбоотой эрүүгийн хэрэг ирээгүй
Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдээлж байна. Иймд иргэн Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл хийсэн байна. Гэвч энэ мэдээлэл нь үндэслэлгүй болно. …
-
18 December
Б.Баатархүү:Иргэн Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгаж байна
Иргэн Г.Номуундарь охин олон нийтийн сүлжээгээр хүчин, хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгсөн билээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан …
-
18 December
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 300 гаруй мянган хүн саналаа өгчээ
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн 1992 оны Үндсэн хууль, түүний хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, Нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудал, Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудал, Үндсэн хууль дахь төрийн …
-
18 December
Д.Будзаан: 12 сарын байдлаар 28 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулсан тухай болон улсын хэмжээнд зохион байгуулсан “Хайрла, хамгаал” аяны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан “ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгууллаа. Энэ оны сүүлийн 12 сарын байдлаар 28 хүүхэд …
-
18 December
Махны шөл орлох амтат хорыг монголд ихээр хэрэглэх болжээ
Манай нэг иргэн Монголд махны шөлийг орлох амтат хорт уусмалыг өргөн хэрэглэж байгаа талаар анхааруулж, энэ талаар олон нийтэд түгээх уриалга гаргажээ. Эрүүл Монгол хүн хөтөлбөр хэзээ ч хэрэгжихгүй буюу Махны шөлийг орлох амтат хорт уусмал Моносодиум глуматам Натри C5H8NO4Na буюу бидний хэлж заншсанаар Үсү, Хятад нэр нь Висү, Солонгос нэр нь Дашида, Орос нэр нь Хятад давс хэмээх хороор …
-
18 December
Д.Ганхуяг:Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийхдээ анхаарал татсан олон мэдээлэл хүргэж, өөрөө хүчирхийллийн хохирогч болсон төдийгүй, олны танил, томоохон компанийн захирлууд, улстөрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг болон хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан билээ. Гэвч тэр даруйдаа бичлэг устгагдаж, сүүлийн хэд хоног дахин олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотой УИХ-ын …
-
16 December
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН …
-
15 December
Д.Энхбатын ар гэрийн төлөөлөл:Б.Хурц Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм
БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.Энэ үеэр Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл”Б.Хурц нэгхэн жилийн курс төгсөөд мэргэжлийн тагнуулч болчихдог юм уу? Энэ хүн барилгын техникум төгссөн юм билээ. Миний ярьж байгааг Б.Хурц өөрөө сонсоно гэдэгт итгэлтэй байна. 2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж …
-
15 December
Уул уурхайн сайд асаны охин “томчууд”-ын хүүхдүүдийн хүчин, хар тамхины хэргийг дэлгэлээ
“Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан Live хийжээ. Тэрбээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын томоохон баячууд, албан тушаалтны өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой мэдээлэл хүргэж, олныг цочирдуулав. Улмаар бүх нотлох баримт байгаа гээд, энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэнэ хэмээжээ. Тэрбээр өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон …
-
15 December
НМХГ:Хүнсний бүтээгдэхүүнд хийсэн шалгалтаар хугацаа дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй 422 зөрчил илэрсэн
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн 9 дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтад худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулсан байна. Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Тухайлбал: Импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн …
-
15 December
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. 2017 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд …
-
14 December
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Ойн доройтол, хомсдлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон Д.Пүрэвдаваа, НҮБ-ын …