Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын …
Tag Archives: нийгэм
June, 2018
-
26 June
Цагдаагийн шаардлага биелүүлээгүй жолоочийн эрхийг гурван сараар хасчээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр нэгэн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрччихөөд цагдаагийн өмнөөс бүдүүлэг авир гаргаж буй бичлэг сошиалд тавигдсан. Харин ЗЦА-наас жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ. Мөн төрийн …
-
26 June
“Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.
-
26 June
Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т байцаалт өгч байна
Дархан аварга Х.Баянмөнх зургадугаар сарын 20-ны өдөр Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн билээ. Тэрээр өнөөдөр АТГ-т байцаалт өгч байна. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Сүүлдээ бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй боллоо. Бөхчүүдийн допингийн асуудал 20 гаруй жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд …
-
26 June
Хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ дараах хаягаар шалгаарай
УИХ-ын чуулганы хуралдаанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай тогтоолыг баталж нэмж 228,000 хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор баталсан. 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болжээ. Та хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж шалгаарай Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг …
-
26 June
Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулжээ
Авлигын хэрэгт холбогдуулан Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулсан байгаа аж.Энэ тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа бөгөөд тэдний дунд Архивын ерөнхий газрын дэд дарга багтжээ.
-
26 June
Сүхбаатар дүүрэгт тогонд цохиулж хүүхэд эндлээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд орших Эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг өчигдөр /2018.06.25/ гарлаа. Энэ хэргийг харьяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“2018 оны зургадугаар сарын 25-ны орой 20:12 цагт 102 тусгай дугаарын утсанд Сүхбаатар дүүргийн 7 …
-
26 June
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 26-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-22:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор; БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 11, 12-р хороо 6-р бичил хороолол, Зүүннарангийн хойд дэнж, 4-р хороолол ХД 11, 12, 13, 24, 25, 26, 28, 34, 41-р байр, БГД-ийн 12-р хорооны цогцолбор болон …
-
26 June
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 2018 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, …
-
25 June
Бөхийн өргөөний хаалгыг эвдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Монгол бөхийн өргөө”-нд халдаж, хаалгыг нь эвдэж сүйтгэсэн хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан билээ. Энэхүү хууль бус үйлдлийг Налайх дүүргийн харьяат 33 настай Б гаргасан юм. Тэгвэл хуулийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, …
-
25 June
Улсын байцаагчийн нэрээр луйвар хийж байсан этгээдийг илрүүлжээ
Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ.Уг этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байжээ. Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх …
-
25 June
Ээлжийн амралтыг тооцож олгох тухай
Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно. Ажилласан хугацаа нь …
-
25 June
АН-ын гишүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа. Хуульч Д. Оросоо” Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа бол ашиг …
-
25 June
Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явагдана
Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2018 оны зургадугаар сарын 24-ний өдөр боллоо. Сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдлөө. Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус оролцож саналаа өгсөн байна. Хуульд …
-
25 June
Автобусны 50 буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ
2018 онд автобусны 50 буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ. Тохилжилтын ажлын хүрээнд автобусны 50 буудалд саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, автобусны чиглэлийн машрут байрлуулах юм байна. Автобусны буудлуудын тохижилтын ажлыг ирэх долдугаар сараас эхэлж, есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. 2018 онд тохижилт хийх автобусны буудал: Ар согоот (баруун) Салхит (баруун) Зунжин худалдааны төв (зүүн) 5 буудал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл