Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.12/-ны өдөр гаргасан юм. Тэднийг цагдан хорих хугацаа маргааш дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон хоёр хоногийг тооцож оруулжээ. Тэгвэл маргааш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд …
Tag Archives: нийгэм
May, 2018
-
9 May
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ
НИТХ-ын Тэргүүлэгчид яг одоо НЗДТГ-ын А зааланд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх тэргүүлэгчид танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, -Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, -Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай Баянгол дүүргийн 9,10 дугаар хороог дамнан баригдсан …
-
9 May
“Эх орны дайн”-ы Ялалтын 73 жилийн ойн баяр тохиож байна
Өнөөдөр Аугаа “Эх орны дайн”-ы Ялалтын 73 жилийн ойн өдөр тохиож байна. Дэлхийн хоёрдугаар дайн 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан …
-
8 May
Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөнийг хаана
Энхтайваны гүүрийн зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажил хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд 2018-05-08-ны 23:00 цагаас 2018-05-09-ний өдрийн 06:00 цаг хүртэл нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Авто зам хэрэглэгч Та бүхэн өөр зөм сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажлыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Геодези, усны барилга байгууламжийн …
-
8 May
“Оюу Толгой”-н 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичгийг хүргүүллээ
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн ТББ тэргүүтэй 35 гаруй иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр “Оюу Толгой” 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичиг хүргүүллээ. Шаардах бичигт: “Монгол Улс хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар өдөрт 3 сая доллар буюу таван шинэ цэцэрлэг барих хэмжээний мөнгийг өрөнд өгч байна. Ер нь “Оюу толгой”-н төслийн зээл нь өөрөө улирал тутам хүүгээс …
-
8 May
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно
“Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ний Бямба гарагт болно. Энэ үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Хөдөлгөөн хязгаарлагдах эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд …
-
8 May
Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн замыг ДӨРВӨН сар хаана
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийгдэнэ. Иймээс 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03-ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Иймээс жолооч нар чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
-
8 May
Өнөөдөр Долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 8-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11.00-17.00 цагт: 11-хороо Ногоон зоорь, 8, 13, 14, 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2, Дүүргийн 4, 6, 7, 8, 9-р гудамжууд, 69А, Б, 71, 72, 77, 79, 86, 88, …
-
8 May
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2018 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн …
-
7 May
Шөнийн гудамжийг тавдугаар сарын 11-нд нээнэ
Зуны гэрэлт гудамжийн нээлт тавдугаар сарын 11-нд болохоор төлөвлөгджээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. Тодруулбал, циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон …
-
7 May
БНХАУ-ын хилийн боомтуудад гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэллээ
БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууний хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудал дээр туршилтын журмаар эхлүүлсэн бол 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын нисэх онгоц, галт тэрэгний буудалд, 5 дугаар сарын …
-
7 May
Хотын дарга хонхны баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлд гарч байгаа гэмт хэрэг, зам тээврийн осол, гал түймэр, ил задгай худалдаа эрхэлж буй ААН-үүдэд шалгалт хийсэн ажлаа танилцуулсан юм. Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох албаныханд үүрэг болголоо. Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр …
-
7 May
Х.Энхжаргал: Төр авлигачдаа өршөөдөг болохоор бид мянга тэмцээд ч бархгүй байна
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг солих гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй бөгөөд өөрийн хүсэлтээрээ ажлаа өгнө гэж мэдэгдээгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн захирамжаар шинээр томилогдсон Г.Баасан нарын тэргүүлдэг Олон нийтийн хяналтын зөвлөлийнхөн түүнийг “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа, Өөрөө авлига авдаг. УИХ-ын даргын найз учраас 60 тэрбумын …
-
7 May
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн баримтуудыг дэлгэнэ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн Даваа гаригийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С. Зориг агсны хэргийг мөрдөж буй ажлын хэсгийн ахлагч оролцох юм. Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар урд өмнө хэвлэлээр гарч байгаагүй баримтуудыг дэлгэхээр болжээ.
-
7 May
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 7, 8-нд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл