Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.
Tag Archives: нийгэм
December, 2017
-
14 December
Монгол бадарчин Амай:Би Монголынхоо эмч нарт итгэж байна
Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр ид хийж бүтээх насандаа бөөрний дутагдалд оржээ. Монгол Бадарчин Амай буюу Золбаяр дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан. Тэрээр Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орж гемодиализийн аппаратад орж эмчилгээ хийлгэж байгаа юм. Амай буюу Ж.Золбаяр өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ” Манайхан бушуухан гадагшаа явж эмчлүүлэхийг урьтал болгодог.Харин би Монголынхоо эмч нарт итгэж …
-
14 December
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа. Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай болно гэж үзэж байна. Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн …
-
13 December
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх www.smartcar.mn шинэчлэгдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн …
-
13 December
Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, НЗДТГ- тай хамтран “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан : 2017 онд 3820 хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийж, нэг цэгийн үйлчилгээний төвд 41 хүүхдийг байрлуулан, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүүхэд эмэгтэйчүүдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор …
-
13 December
ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
Дэлхийн шинжлэх ухааны ажилтны өдөр, ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн 45 жилийн ойд зориулж тус хүрээлэн 2017.12.14-ний өдөр буюу маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Нээлттэй өдөрлөгөөр: Урлагийн тоглолт- Уртын дуу, морин хуур Философийн салбарын танилцуулга Улс төр, эрх зүйн салбарын танилцуулга Урлагийн тоглолт Шашин судлалын салбарын танилцуулга Философийн хүрээлэнгийн нэрэмжит шатрын тэмцээний шагнал гардуулах ёслол ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд зохион …
-
12 December
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. 2017 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн …
-
7 December
Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа
Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд …
-
6 December
Солонгос улс “харласан” иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн дансыг хаахаар болжээ
БНСУ-ын Гадаадын харьяат эрхэлсэн газраас тус улсад хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргахаар болжээ.Үүнд Монгол Улсын 1200 иргэн багтсан байна. Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж самналт эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн хараар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амласан бөгөөд хууль бусаар амьдарч буй гадаад хүнийг ажиллуулсан …
-
6 December
Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа мянга, мянган ээжүүдэд захидал бичжээ
Дорноговь аймгийн Замын-үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин 11-р сарын 2-ны өдрөөс хойш ор сураггүй алга болж өдгөөг хүртэл олдоогүй байгаа юм. Охиныг алга болсон цагаас эхлэн эрлийн баг, ар гэрийнхэнтэй хамран хайж байгаа ч сургийг гаргаж чадалгүй ар тасраад байна. Иймд охины ээж Б.Хоролмаа мянга мянган ээжүүдээс сэтгэлийн дэм хүсэж охиноо түргэн олдоосой хэмээн захидал бичжээ. …
-
5 December
Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай азийн анхны улс боллоо
Монгол улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Сургалтад хамрагдаж, шалгуур хангасан 38 ажилтан хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тэмдэг, үнэмлэхээ өнөөдөр гардаж авлаа. Монголд анхны хүүхдийн улсын байцаагчаар ажиллах хүмүүст үнэмлэхийг нь гардуулах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын холбогдох хууль журмуудын биелэлтэд анхаарах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэгдэхээс …
-
5 December
Хүчирхийллийн эсрэг хайрла, хамгаал аян үргэлжилж байна
Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газртай хамтран хүчирхийллийн эсрэг “Хайрла Хамгаал” үндэсний аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүүхэд, гэр бүлийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилготой юм. Эх сурвалж: Нийслэлийн гэр бүл залуучуудын хөгжлийн газар
-
5 December
Хордлоготой 51 хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж байна
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төвийн эмч нар Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцжээ. Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь …
-
5 December
ОУ-ын их мастерууд 100 мянган долларын төлөө өрсөлдөнө
Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдох 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцох болжээ. Тус тэмцээнд Хятадын мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх аж. Манай баг тамирчдаас дэлхийн чансааны ОУ-ын их мастерууд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спртын тэмцээнд өрсөлдөхөөр боллоо. Тамирчиддаа амжилт хүсье.
-
5 December
Японд зодоон хийсэн Монгол залуусыг саатуулжээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу 12-р сарын 2-ны өдөр Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд Монгол залуус танхайрч, хоорондоо цусаа гартал зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Кита дүүргийн Акабэнагийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл