Tag Archives: нийгэм

December, 2017

  • 5 December

    Улаанбаатар хотод үүссэн агаарын бохирдолд олон улсын байгууллагууд санаа тавьж эхэллээ

    Аргалын утаа боргилсон малчны гэрт хүн болж төрсөн гэх шүлэг өнөөдөр бодит байдал дээр нүүрсний утаанд эрүүл мэндээрээ хохирч, элдэв өвчлөлийг тээгч “бие” болон өсөн торниж байна гэж унших дээрээ тулжээ. Хүн болгонын амнаас энэ их утаа, агаарын бохидлыг яах вэ, боож үхлээ гэж ярьдагч утааны эсрэг хийсэн ажил бага. Бүр сүүлд ээж, аавууд холбоо байгуулан төрийн ордны гадны жагсаад …

  • 4 December

    Он гарсаар 58 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

    2017 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 902 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 663 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр …

  • 3 December

    Д.Цэрэндорж: Мэдлэг чадвар болж байж үр дүнгээ өгдөг

    Манлайлан ажиллах төгсөгч, мэдлэг тэлэх судалгаа, хөгжилд хөтлөх зөвлөгөөг бүтээх эрхэм зорилготой  Удирдлагын Академийн профессор, Монгол улсын гавьяат багш, Монголын Менежментийн холбооны тэргүүн Д.Цэрэндорж “Менежментийн сэтгэлгээний хөгжил, Монгол өв соёл (хандлага, сорилт)” нэртэй нээлттэй лекцийг өнгөрсөн пүрэв гаригт академидаа тавьсан билээ. Тэрээр Монголын түүчээ болсон эрдэмтэн, профессоруудын нэг юм. Түүний тавьсан лекц менежментийг хэрхэн зөв, оновчтой хэрэгжүүлэх, менежмент хэдий үеэс бий …

  • 3 December

    Оффшортой холбоотой гэгддэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодсон уу?

    УБТЗ-ын даргын албанд очихын тулд их хэмжээний мөнгө цацсан гэгддэг Д.Жигжиднямаагий фактууд их. Тэрбээр тус газрын дарга болмогцоо халаа сэлгээ хийж, өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг албан тушаалд томилсон гэлцдэг. Улмаар УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилсон хэмээн АТГ-аас мэдээлж байсан. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын …

  • 2 December

    А.Янжиндулам дэлхийн рекордыг шинэчиллээ

    Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 01-03-ны өдрүүдэд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Тэгвэл тус тэмцээнд өсвөр насны ангилалд өрсөлдөж буй ОУ-ын Мастер, 15 настай Э.Лхагвадулам 30 минутын “Хоёртын тоолол” төрөлд 4665 цифр тогтоон алдалгүй санасан бол ОУ-ын Их Мастер А.Янжиндулам “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутад 212 хүний нэр, царайг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг …

  • 1 December

    Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хорджээ

    Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр/11.30/ хүргэгджээ. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө. Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн …

  • 1 December

    Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо

    Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  2017 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү форумд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монгол Улсын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, МСНЭ-ийн ерөнхий нарийн бич­гийн дарга С.Алтанцэцэг, МХХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Өдрийн сонины Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдорж, “Монгол ньюс” группийн ерөнхий менежер Б.Баярмагнай, …

  • 1 December

    Явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зургаан осол бүртгэгджээ

    2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч …

  • 1 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. …

November, 2017

  • 30 November

    Д.Кёкшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн КёкшюзанБатбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө  Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна. Даваагийн КёкшюзанБатбаярын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас өнөөдөр чөлөөллөө гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. 

  • 30 November

    Сожоо шүглэсэн автотээвэр

    Нүүрс тээврийн цуваа урд хөршрүү 2017 оны сүүлийн хагасаас өмнө өдөрт 1200-1500 ачааны автомашин хил нэвтэрч байсан бол одоо өдөрт 500-600 болж хоёр дахин буурсан. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн 239 км замд 140 км урт дараалал үүссэн. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар саяхан нөхцөл байдалтай танилцаад ирсэн ч байдал яг хэвээр байгаа юм. …

  • 30 November

    “Амгалан” амаржих газрын орны тоог 50-иар нэмэгдүүллээ

    Амгалан амаржих газар буюу хуучинаар 3 дугаар төрөх эмнэлэг орныхоо тоог 50-иар нэмлээ. Үүнээс 40 нь эхчүүдэд, 10 нь нялхаст зориулагдаж байгаа юм байна. ЭМЯ  

  • 30 November

    Б.Цогтбаатар: Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил явагдаж байна

    Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил энэ сарын 1-ээс эхлэн явагдаж байна. Энэ талаар нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа. Энэ удаагийн татвар төлөгчийн тооллогын талаар мэдээлэл өгнө үү? Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн …

  • 30 November

    Кёкүшюзан Д.Батбаярыг орон тооны бус зөвлөхийн үүргээс бүр чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргасан байна. Тодруулбал, Кёкүшюзан Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс бүр чөлөөлжээ. Түүнийг ямар шалтгаанаар чөлөөлснийг захирамждаа дурдаагүй байна. Кёкүшүзан Д.Батбаярыг “Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх” нэрээр Японы сумо бөхийн холбоог зорьсон талаар Асашёрюү Д.Дагвадорж аварга цахим хуудастаа мэдээлсэн. Ямартай ч Кёкшюзан Д.Батбаяр орон тооны бус зөвлөхийн албанаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Асашёрюү Д.Дагвадоржийн эсэргүүцэлтэй холбон ойлгох …

  • 30 November

    Аав, ээжүүд утааны эсрэг жагсана

    Тусгаар тогтнолын талбай буюу Тэнгис кино театрын талбайд иргэд маргааш 12:00-14.00 цагийн хооронд утааны эсрэг жагсахаар болжээ. Иргэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байна хэмээн амьсгалах эрхийнхээ төлөө жагсах юм. “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас “Утаа ихтэй өглөө хүүхдүүдээ хичээлд нь явуулмааргүй байна. Багш нарын ажил хаялтаар хичээл орохгүй …