Tag Archives: нийгэм

April, 2017

  • 25 April

    Сэрэмжлүүлэг: “Номин”-д нэг өдөрт таван хүн гэмтэх ёстой юу

    “Номин холдинг” ХХК  хүнс, хувцас, цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс гадна даатгал, харуул хамгаалалт, цэцэрлэг, цэвэрлэгээ зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг. Зарим нэг үйлчилгээ хэл ам дагуулдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн байгаа.  Энэ удаад тус байгууллагын “Терранова”-аар орж гарахдаа дээд зэргээр сэрэмжтэй байхыг олон нийтэд сэрэмжлүүлж байна. 2017 оны 04-р сарын 02-ны өдөр 3,4-р хорооллын “Терранова”-ын дүүжин тааз нуран үйлчлүүлж …

  • 25 April

    “ДЦС-IV”-өөс зарласан тендер хэн нэгний халаасыг дүүргэх ажил биш баймаар сан

    Нар, салхи, усан гэсэн сэргээгдэх эрчим хүчээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортлох зорилт төр, засгаас тавьж байгаа. Түүний зэрэгцээ V цахилгаан станц барих гэж олон жил ярьж буй ч өдий хүртэл ажил хэрэг болгож чадаагүй л яваа. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн хэрэгцээг орос ах нарын барьж өгсөн II, III, IV цахилгаан станц хангасаар байна. Хамгийн гол …

  • 25 April

    Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байсан нь тогтоогдоогүй байна

    “Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс …

  • 25 April

    Урт цагааны урд талын худалдааны асруудыг шилжүүлж, автозогсоол барьж байна

    “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3,158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Авто зогсоолын шинэчлэлийн ажлын явцтай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, ЧД-ийн замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат нар өчигдөр танилцлаа. Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны …

  • 25 April

    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа

    Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, …

  • 25 April

    Оюутан цагдааг маргааш бүртгэнэ

    Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр …

  • 25 April

    Д.Сарангэрэл:Миний хувьд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үздэг

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл өчигдөр Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгүүдэд ажиллав. Эхлээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгт ажиллалаа. Уг цэцэрлэг 1941 …

  • 25 April

    С.Батболд:Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нарны эрчим хүчийг ашиглах тодорхой алхам эхлүүлэх хэрэгтэй

    Нийслэлийн Авто худалдааны цогцолборын авто машин худалдаалах зогсоолын талбайд нарны цахилгаан станц барьж байгуулах боломжийг судлах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөшагай нар Бүгд найрамдах Франц Улсын сэргээгдэх эрчим хүчний төслийн хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч “Акуо Энержи” компанийн төлөөллүүдтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Акуо Энержи” компани нь Нарны …

  • 25 April

    Хаяг, шошгогүй гүзээлзгэнэ худалдаж авахгүй байхыг анхааруулж байна

    “Чандмань жимс” ХХК-ийн хаяг шошготой гүзээлзгэнэ “Ногоон сор ХХК”-ийн хаяг шошготой гүзээлгэнэ Нийслэлийн гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг “Чандмань жимс”, “Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байгаа тул “ИРГЭД” та бүхэн хаяг шошгыг харж худалдаж авна уу. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй …

  • 24 April

    Э.Ган-Эрдэнэ: Галын дуудлаганд явж байхад хамгийн хэцүү нь замын түгжрэл байдаг

    Э.Ган-Эрдэнэ: Нэг удаа дуудлага аваад явж байтал Баянбүрдийн тойрог дээр нэг машин ерөөсөө зам тавьж өгөхгүй, хөндөлсөөд байсан юм. Дараа нь гал түймрийнхээ дуудлага дээр очтол бидэнд зам тавьж өгөхгүй байсан жолоочийн гэр нь шатаж байсан. Тиймээс ард иргэд маань боломж байвал замаа чөлөөлөөд өгч байгаарай. https://www.facebook.com/eaglenewssocial/videos/1931140970452303/ Эх сурвалж:ОБЕГ

  • 24 April

    Сэрэмжлүүлэг:Хоёр айлын орон сууц шатжээ

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан хотхон”-д гал түймэр гарч, хаус шатсан осол энэ сарын 22-ны шөнө гарсан. Иргэд ослын дуудлагыг тухайн өдрийн 23:24 цагт НОБГ-т өгсөн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26  дугаар ангийн  ээлжийн бүрэлдэхүүн ослын газарт ажилласан юм. Гал түймэр гарсан газарт албан хаагчдыг очиход хоёр айлын 28х14 …

  • 24 April

    ​Гар бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ангийн захирагчийг нь ажлаас нь чөлөөлжээ

    Энэ сарын 11-нд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөж амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг гарсан билээ. Энэ явдлын дараа буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, АН-ын зүгээс Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардсан. Гэхдээ хуульд зааснаар цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хариуцах ёстой учраас дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн …

  • 24 April

    Н.Уламбаяр:Ойрын өдрүүдэд дулааны эрч сулавтар байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Дунд” зэрэгт байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Хамгаалалтын бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын талаарх судалгааг гаргасан. Улаанбаатар хотын …

  • 24 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 24-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-16:00 цагт: 18-р хороо 13-р хороолол 36А, 36Б, 37-р байр, Дархан минж, Эй Жи энд Би ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор 11:00-13:00 цагт: 13-р хороо Нийгэм ахуйн орон сууцууд, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 19-р хороо, …

  • 21 April

    УНТЭ-ийн эмч нар 7 настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ

    УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хагалгааны төлөвлөгөөтэй танилцаж, эмч нартаа ажлын амжилт хүсч үйлчлүүлэгч бяцхан охинд эрүүл энхийг хүслээ. Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. …