Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, Монгол генералуудын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа …
Tag Archives: нийгэм
April, 2017
-
29 April
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2017 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 …
-
28 April
Ирэх сарын 1-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 1-ний өдөр амрах юм байна. Энэ нь БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож байгаатай холбоотой аж. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
-
28 April
ШТС-ын талбайд авто машин хийгээр цэнэглэх станц байршуулсан нь эрсдэл үүсгэж байна
Өнөөдөр НМХГ-аас шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалтын үеэр: Нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулдаг Горгаз ХХК, Дашваанжил ХХК, Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг …
-
28 April
НМХГ:”Мэн Гао” нэртэй цемент авахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Мэн Гао” үйлдвэрийн цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсныг илрүүлжээ. Шалгалтын үеэр ил задгайгаар худалдаалагдаж буй “МЭН ГАО” нэртэй савлагдсан цемент нь Монгол улсад мөрдөгдөж буй MNS 974:2008, MNS 976:2008, MNS 3091:2008 зэрэг стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартаар 50 кг байхаас 47,48 кг жинтэй савлагдсан байна. Мөн …
-
28 April
Монгол, Хятадын Гаалийн ерөнхий газрууд хар тамхины чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо
Монгол Улсын ГЕГ-ын дарга Б. Асралт БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоутай хоёр талт ажлын уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хилийн боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, менежментэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцлоо. Үүнд: Хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлтэд хяналт тавих, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр …
-
28 April
Өнөөдөр 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр зохион байгуулагдана. Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа …
-
27 April
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг сайд Ц.Номтойбаярт даалгав. Хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шаатрдагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байх …
-
27 April
Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй, хуурай аргын, загвар ариун цэврийн байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ. Шингэн хог хаягдлын Олон улсын мэргэжилтэн Пиер Донати загвар ариун цэврийн …
-
27 April
ОБЕГ: Харуулын ажилтан ил гал түлж болгоомж алдсанаас түймэр гарсан нь тогтоогдоод байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын “Нүхтийн-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар 2017.04.26-ны өдрийн 12:22 цагт ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой …
-
27 April
Д.Cүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ. Мөн Нийслэлийн иргэдэд …
-
27 April
Өнөөдөр нийслэлийн “Хөрс хамгаалах өдөр”
Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж байгаа мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдож байгаа юм. Хөрсний бохирдолд гол нөлөөлж буй хүчин зүйл нь Гэр хорооллын 200,000 нүхэн жорлон, өвөл бохир ус, үнсээ гудамжинд ил задгай асгаж хавар нь гэсдэг байдал, авто машины ашигласан тос масло гэх мэт зүйлс нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг …
-
27 April
Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна
Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын мөрдөлтөнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод хяналт …
-
27 April
МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдаж Ц.Гарамжав гишүүн саналаа татлаа
МАН-ын Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаан саяхан өндөрлөж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Зөрчлийн тухай хуульд оруулсан саналыг нь эгүүлэн татуулахаар болжээ. Энэ талаар Ц.Гарамжав өөрийн facebook хуудаснаа албан ёсоор илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Хууль зүйн байнгын хороон дээр гаргасан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдэж байна. Хүний алдар нэр гэдэг бол мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнэтэй …
-
27 April
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Алтайн …