Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Алтайн …
Tag Archives: нийгэм
April, 2017
-
26 April
Нүхтийн аманд гарсан түймрийг цурманд орууллаа
Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө.Модны хаяанаас эхэлж шатсан …
-
26 April
Нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байна
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.26) хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав. …
-
26 April
МҮЭ-ийн холбоо тавдугаар сарын 1-нд жагсана
Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал хийхээр болсноо мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, Нийслэл, Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны удирдлагууд оролцлоо. Энэхүү …
-
26 April
Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдэгдэл гаргалаа
НИТХ-ын шийдвэрийн дагуу “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдан Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа томоохон компани юм. Бид “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэж ирсэн билээ. Төслийн …
-
26 April
Нүхтэд гарсан түймрийг унтраахаар 60 гаруй албан хаагч ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт өдрийн 12.24 цагт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар шуурхай ажиллаж байна. Одоогийн байдлаар 5 га талбай шатсан байна. Ойрын өдрүүдэд буюу 26 -ны өдрөөс …
-
26 April
Тосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс…
Манай тусгай сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны талаар ноцтой баримт, мэдээлэл ганзагалж иржээ. Эдгээр баримт материалыг цуврал нийтлэл, нэвтрүүлэг болгон уншигч, үзэгчдэдээ дэлгэхэд бэлэн болоод байна. “Мангасын аман дахь Гурвантэс”, “Тосон бумбын нурууг хэрчсэн тусгай хамгаалалтын бүс”, “Хөвд, Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа” гэсэн цуврал гурван агуулгын дор хөндөх “Тосон бумбын нулимс” асуудал …
-
26 April
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын үйлчилгээг Д.Сүхбаатарын талбай дээр авах боломжтой
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш буюу 4 дүгээр сарын 27-нд зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ. …
-
26 April
2017 онд 458 мянган га талбайд тариалалт хийнэ
Хаврын тариалалтын бэлтгэл ажил болон 2017 онд тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захирал В.Үнэнбат нар мэдээлэл хийлээ. Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган …
-
26 April
Нийгмийн даатгалын лавлагааг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын цахим машинаар олгож буй 4 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг иргэд, даатгуулагч, ажил олгогч нарт ойртуулж, илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар Үндэсний Дата Төвтэй хамтран Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, нэг цэгийн үйлчилгээний газруудад байрлаж байгаа 108 “Төрийн үйлчилгээний цахим” ТҮЦ машинаас өнөөдрөөс эхлэн авах боломж нээгдлээ. Та өөрт ойр байгаа ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл …
-
26 April
“Бага-асгат” ХХК-ийн борцны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
Хан-уул дүүргийн 13-р хорооны тавдугаар хэсэгт байрладаг “Бага-асгат” ХХК-ийн борцны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо. Тухайлбал:Тус үйлдвэрт мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийхэд зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус …
-
26 April
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой 93 хувийн эмнэлэг
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-аар хөнгөлөлт үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой Улаанбаатар хот дахь 93 хувийн эмнэлгийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргажээ.
-
26 April
Цагдаагийн байгууллагатай холбоотой гомдлыг 126 дугаарын утсаар авч эхэллээ
Иргэд цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсанд өгөх боломжтой болжээ. Энэхүү утсыг Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нээжээ. Тус утас нь 24 цагаар ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг өгч болох аж. Өөрөөр хэлбэл, иргэд гомдол, мэдээллээ өөрийн …
-
26 April
Цагдаагийн тодорхойлолтыг гурван цэгээс олгож байна
Энэ сарын 19-өөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн. Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий:Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг гурван газраар олгодог боллоо. Өдөр дунджаар 500 …
-
26 April
Я.Цэцэгдарь: Ажилласан жилийг минь шүүх тогтоож өгснөөр тэтгэвэр нэмэгдлээ
Баянгол дүүргийн VII хорооны иргэн Я.Цэцэгдарьтай ярилцлаа. Аав нь хэлмэгдсэнээс үүдэж цагдаа, шүүхийн байгууллагын нэр сонсохоос жийрхдэг байсан тэднийхэн шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрч, бодлоо өөрчилснөө ярьсан юм. -Та өөрийгөө товч танилцуулаач? -Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Өөрийгөө танилцуулахын оронд аавынхаа тухай яривал сонирхолтой болов уу. Би аавынхаа хэнз, ганц охин нь. Тавь шүргэж байхад нь би төрсөн …